Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Сайн уу, зочин
Та нэвтрэх эсвэл шинээр бүртгүүлнэ үү.    Нууц үгээ мартсан уу?
төгөсгөлд очихХуудас: 1
СЭДЭВ: Бавуугийн Лхагвасүрэн
***
#848
Бавуугийн Лхагвасүрэн 4 жил, 3 сар-н өмнө Үнэлэгээ: 8
Ардын уран зохиопч, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Билигт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нь Төв аймгийн Өнжүүл сумын Баясгалант Дэнж гэдэг газар 1944 онд төржээ. 1958 онд Төв аймгийн Лүн сумын дунд сургууль. Улаанбаатар хотын худалдааны тэхникомыг 1958-1961 онд суралцан төгссөн. 1961-1963 онд Урлагын театрын ажилтны сургуульд оройн сургалтаар төгссөн. 1974 онд Орос улсад кино урлагийн дээд сургууль төгссөн. 1989 онд Монголын зохиолчдын хэвлэлийн шагхал хүртсэн. Америкийн Арезона мужад утга зохиолын доктор цол хүртсэн. 1992 онд Ардын их хурлын гишүүнээр сонгогдсон. Бүтээлүүдээс: Уянгын тойрог Боржгины бор тал, Говь, Буруу ингэртэй дээл, Хос уянга гашуун өвс, Ээжтэйгээ байхдаа би баян байсан, Бүлээн нурам, Атга нөж гэх мэт кинонуудын зохиол бичсэн.
enhtulhuur
Administrator
Бичлэг: 30
graphgraph
Холбогдоогүй гишүүд Энэ гишүүний буланг үзэх
Сүүлд зассан: 2010.05.28 07:42 -нд enhtulhuur.
зөвхөн нэвтэрч орсон хэрэглэгчид хариу бичих боломжтой!
 
#849
Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж 4 жил, 3 сар-н өмнө Үнэлэгээ: 8
Б.Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.
...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хàйруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй


Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа
Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.
Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө
Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын мèнь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.
Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан
Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахг¿й болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.
Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн
Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.
Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна
Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай бàйх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.
49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ
Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.
enhtulhuur
Administrator
Бичлэг: 30
graphgraph
Холбогдоогүй гишүүд Энэ гишүүний буланг үзэх
зөвхөн нэвтэрч орсон хэрэглэгчид хариу бичих боломжтой!
 
#855
Хос Уянга ном, Боржигоны бор тал 4 жил, 3 сар-н өмнө Үнэлэгээ: 8
Ижийтэйгээ байхад би баян байсан

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан

Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
Өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
Өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
Ганц ч юм чиниих бишээ амраг минь
1990 он

Би
Ижийг минь төрөх гээд ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ

Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагуй нэмэгдэхүүн
Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий
Би
Дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох
Газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун

Боржигоны бор тал
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь


Тэр хөх мөнхийн уул, миний хүүгийн уул


Ачит эцэг Бавуудаа

Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул

Ургах нарыг
Духдаж дүнхийн
Унах нарыг
Үүрч ханхайлна.
Нар нь шингэдэггүй
Навч нь ганддаггүй
Хөх мөнхийн уул.
Хүүгээ сайн явааг дуулаад
Дэргэдүүр нь дуулж өнгөрсөн
Дуулж байна лээ.

Миний хүүгийн хөх мөнхийн уул.
Хөгшнөө нутаглуулчихаад
Дэргэдүүр нь уйлж өнгөрсөн
Уйлж байна лээ.
Миний хүүгийн хөх мөнхийн уул.
Алдрайхан ганц үр
Насны алганд заяахад
Адуунаасаа чиний морь гэж
Унага ногтолж өгье! гэтэл
Багадаж санагдхаар нь
Хөхөмдөг униарт талын хаяанаас
Дөл шиг цоролцох
Хөх мөнхийн уулыг чиний уул гэж
Хүүдээ алга дэлгэнэ зааж өгөөд
Бах нэгэн ханаж билээ.

Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул.

1980 онд
enhtulhuur
Administrator
Бичлэг: 30
graphgraph
Холбогдоогүй гишүүд Энэ гишүүний буланг үзэх
зөвхөн нэвтэрч орсон хэрэглэгчид хариу бичих боломжтой!
 
эхэнд очихХуудас: 1
Зохицуулагч: @mor
шинэ бичлэгүүдийг шууд өөрийн Desktop-тоо хүлээн авах
  • cialis norge kamagra indien commander cialis generique lioresal 10 mg acheter cialis pas chere viagra 100mg hinta viagra be sildenafil ohne rezept köpa viagra på apoteket cialis farmacias ahumada viagra e prescrizione medica viagra venta libre viagra preise proscar kosten viagra achat france
  • viagra naturale farmacia cialis kaufen forum levitra filmtabletten vendita finasteride cialis generique achat cialis professionnel prezzo farmacia cialis viagra naturlig cialis vente libre viagra original oder generika viagra cialis prezzi viagra generico preço cialis en francais viagra necesita receta vente viagra bruxelles