Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Их үзсэн || уншсан
  • Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?
  • Нийгмийн даатгал
  • Солонгос хvнтэй суухыг хvссэн Монгол бvсгvйчvvл
  • 36 настай биеэ үнэлэгч залуу
  • Чингис хааны мэндэлсний 847 жилийн ой
  • Ерөнхийлөгч өршөөл үзүүллээ
  • Нүхтийн амны тухай ам ангайхгүй байх үүргийг хэн өгсөн юм бол?
  • Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Хотын захирагчид үүрэг өглөө
  • Хүчит шонхор зах махны үнэ хөөрөгдөөгүй
  • Таван толгойн ордыг ашиглах саналаа есөн компани ирүүлээд байна
  • Сүүлд нэмэгдсэн
  • Шинжилгээний дүн өнөөдөр гарна
  • Л.Байгальмаа өөрийн хүсэлтээр бүх насаараа хоригдохоор болов
  • Германд төгсөгчдийн өдөрлөг эхэллээ
  • Сэтгүүлчдийг “дөнгөлсөн” албан тушаалтнуудын “сайхан” хууль
  • Монголын барилгууд хулхи бөгөөд чанаргүй
  • Арабуудад 750 тагтааг хууль бусаар заржээ
  • Утаагүй Улаанбаатар утаагүй түлш экспортолдог
  • С.В.Паушокт холбогдох хэрэг хаагдах гэнэ
  • Улаанбаатарт 26-28 градус дулаан
  • Цагдаа юугаараа сэргийлэхээс илүү вэ?
  • Өндөр үнэлгээтэй
  • Германд төгсөгчдийн өдөрлөг болно
  • “Саальчин авна. Санаа нийлвэл амьдарна”
  • Ард түмэн бөхчүүдээс бузартчих гээд байна
  • Цэмцгэр монгол наадам болно
  • 64 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо
  • Чингис хааны мэндэлсний 847 жилийн ой
  • Солонгос хvнтэй суухыг хvссэн Монгол бvсгvйчvvл
  • “Их Хурд-5” эхэллээ
  • УБЕГ хууль зөрчиж байна
  • Сүртэй хууль, сүргүй байгаль
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Шинжилгээний дүн өнөөдөр гарна PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 11:26
    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, дөрөвдүгээр хэсэг, Туул тосгонд байрлах шувууны найман аж ахуй нэгж, байгууллагын 202 тахианаас сонгон авсан дээжээс лабораторийн шинжилгээ хийхэд шувууны халдварт өвчин дахин илрээд байгаа. Дээрх аж ахуйн нэгжүүдийн тахиа, өндгөнд хийсэн хоёр дахь удаагийн давтан шинжилгээний хариу өнөөдөр гарах аж.

    Одоогоор шувууны халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн шувууны аж ахуйн нэгж, байгууллагуудад хорио цээрийн бүсийг шинэчлэн тогтоож, гурван аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байна.
     
    Л.Байгальмаа өөрийн хүсэлтээр бүх насаараа хоригдохоор болов PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 11:23
    Баттай эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр тус улсын шүүхээс бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгальмаа өөрийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурлаас татгалзсан гэнэ.

    Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сард Бээжинд ирэхдээ гар тээшиндээ героин тээвэрлэж явсныг тус улсын цагдаа нар илрүүлсэн юм. Одоогоор түүнийг Бээжин дахь эмэгтэйчүүдийн хорих ангид цагдан хорьж байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь хэвийн байгаа аж.
     
    Германд төгсөгчдийн өдөрлөг эхэллээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 10:40
    “Монгол-Германы Гүүр” Төрийн бус байгууллагаас өнөөдөр “Германд төгсөгчдийн өдөрлөг-2010” арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын хэтийн хөгжилд гадаад хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой залуусын үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч тэднийг хэрхэн сургаж бэлдэх, улмаар ажлын байрны мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулах шаардлага өссөөр байгаа билээ.
     
    Сэтгүүлчдийг “дөнгөлсөн” албан тушаалтнуудын “сайхан” хууль PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 10:32
    Хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй гээр өнөө үед нэг өдрийг ч өнгөрөөхөд ч бэрх. Магадгүй эрх баригчид “яг ш дээ” гэж мэдэх л юм. Тэгвэл та нөхөд тогос шиг гоёж, хөхөө шиг донгодлоо гээд тэр чинь олон нийтэд хүрч чадна гэж үү.

    Энгийн бөгөөд ойлгомжтой асуудал. Харин Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй орон мөн үү. “Мөн” гээд шууд хан хариулчих хүн хэд байх бол. Мэдээллийн эрх чөлөө ний тухай хууль өмнөх парламентаас эхлэн дуншсан боловч өнөөг хүртэл батлагдсангүй.
     
    Монголын барилгууд хулхи бөгөөд чанаргүй PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 10:29
    Яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэж асуух хүн байж магадгүй. Гэхдээ яг үнэн байдал ийм л байна. Юу гэхээр, Монголд тэр дундаа нийслэлд маань сүндэрлэн боссон элдэв байшин, барилга, орон сууцны хорооллууд бүгд хулхи бөгөөд чанаргүй.

    Хаа сайгүй л чанаргүй барилга баригдах боллоо гэх шүүмжийн үг сүүлийн үед дуулдах болсон л доо. Харин одоо энэ үг бүр том барилга, орон сууцны хороолол биш жирийн нэг хоёр давхар амины орон сууцаар хэмжигдэх болжээ.

    Хэдэн цаас цуглуулаад байшин барихыг хэн бүхэн хүсэх биз.
     
    Арабуудад 750 тагтааг хууль бусаар заржээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 10:13
    Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг энэ хэргийг үйлджээ.

    Тодруулбал, идлэг шонхор хамгаалах нэрийдлээр тагтааг олноор нь агнаж, арабуудад хууль бусаар зардаг болохыг МХЕГ-аас тогтоосон байна.

    Түүнчлэн тус нийгэмлэгийнхэн жигүүртэн амьтан хамгаалах нэрээр тагтаа үржүүлэх аж ахуй байгуулжээ. Ингэхдээ улсад татвар төлөөгүй байна.

    Иймээс МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газар нийгэмлэгийг шалгах хүсэлтийг Улсын мөрдөн байцаах газарт тавьжээ.
     
    Утаагүй Улаанбаатар утаагүй түлш экспортолдог PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 10:11
    Ийм гарчиг эргэлзээ төрүүлж магад. Гэхдээ энэ бол бодит үнэн. Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн удирдлагууд "Өдрийн сонин" болон "Нийслэл таймс" сонины редакцийнхантай уулзалт хийснийг уншигчид санаж байгаа байх.

    Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг гол сэдэв Улаанбаатарын утаа байсан нь тодорхой. Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд Улаанбаатар хот утаагүй түлш гадагш нь экспортолж байгааг энэ үеэр анх дуулгасан юм.
     
    С.В.Паушокт холбогдох хэрэг хаагдах гэнэ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 10:06
    "Алтан Дорнод Монгол" компанийн эзэн С.В.Паушок зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт төлөх 56 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн. Мөн "Зоос", "Анод" банкийг ашиглан залилан хийсэн.

    Тодруулбал, "Алтан Дорнод Монгол" компани Японы "Иточу" корпорациас тоног төхөөрөмж нийлүүлэхээр "Анод", "Зоос" банкинд аккредитив байршуулсан.
     
    Улаанбаатарт 26-28 градус дулаан PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 09:24
    Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн өмнөд  хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
     
    Цагдаа юугаараа сэргийлэхээс илүү вэ? PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Нийгэм | Оруулсан: tulhuur | 2010.09.09 09:17
    Хэдхэн долоо хоногийн өмнө дөө, мессенжертээ ирсэн зарыг та санаж байна уу? Айлын зургаан настай хүү өчигдөр алга болчихлоо, үзсэн харсан хүн байвал холбоо барина уу гэсэн зар.

    Өмнөх өдөр нь цагдаагийнхан эрэлд гарсан ч сураг олдоогүй бөгөөд  мессенжерийн зарын дараахан эцэг, эхийнх нь утсанд дуудлага ирж анхны мэдээ дуулджээ. Сайн ярьж чаддаггүй мөнөөх хүү өчигдөр 16 цагийн үед 32 дугаар тойргийн “НОМИН” дэлгүүрт байсан гэдэг сураг үймэрч явсан аав, ээжийнх нь сэтгэлд оч гийлгэв.
     
    << Эхний < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Сүүлийн >>

    Хуудас 1 :: Нийт хуудас 270
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай