Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Өндөр үнэлгээтэй
  • Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо
  • iPhone 5-ын урьдчилсан захиалга ирэх сарын 12-нд эхэлнэ
  • Фэйсбүүкт халдахгүй гэдгээ мэдэгдэв
  • Дэлхий даяар 40 сая хүн худалдаалагджээ
  • “Дэлхийг солироос харь гаригийнхан аварсан”
  • Хамгийн залуу тэрбумтнууд
  • Ливийн босогчид аюул дагуулсаар байна
  • Японы сансар судлаачид шинэ галактик нээжээ
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • Хиллари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
  • Их үзсэн || уншсан
  • Хамгийн залуу тэрбумтнууд
  • Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо
  • “Дэлхийг солироос харь гаригийнхан аварсан”
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • Дэлхий даяар 40 сая хүн худалдаалагджээ
  • Фэйсбүүкт халдахгүй гэдгээ мэдэгдэв
  • Хиллари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
  • iPhone 5-ын урьдчилсан захиалга ирэх сарын 12-нд эхэлнэ
  • Японы сансар судлаачид шинэ галактик нээжээ
  • Арабын ертөнц дэх хувьсгал
  • Сүүлд нэмэгдсэн
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • Хиллари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
  • Бангладешийн хувцасны үйлдвэрт гал гарчээ
  • Вашингтонд зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардсан жагсаал зохион байгуулжээ
  • Индонезид хөрсний гулгалтаар 11 хүн амиа алджээ
  • Пак Кын Хей тангараг өргөх ёслолдоо 60 мянган хүнийг урьжээ
  • Сирийг ямар ирээдүй хүлээж байна вэ
  • Хонгянхэ ЦЭХС-нэг блок анхны критик чадалдаа хүрлээ
  • Франц хүний эрхийг сахихыг шаардаж байна
  • Бельгид цасаар байлдахыг хориглов
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Хотын экологи PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2007.05.02 19:25 |
    Нийслэлчvvд бидний хамгийн их санаа зовж байгаа асуудлын нэг бол Улаанбаатар хотын экосистемийн бохирдлын асуудал болоод байна. Сvvлийн жилvvдэд хvний vйл ажиллагааны нєлєєгєєр байгаль орчин єєрчлєлтєд орж хєрс, ус, агаар мэдэгдэхvйц бохирдож жам ёсны тэнцвэрт байдал нь алдагдаж эргээд хэвийн байдалдаа эргээд орохооргvй байдалд ороод байна. Мэрэгжилтнvvдийн гаргасан судалгааны vр дvнг хєрс, ус, агаар, хог хаягдлын нєлєє гэсэн экологийн тулгуур хvчин зvйлээр тоймлон харуулбал дараах байдалтай байна. Vvнд:

    1. Хєрс

    Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнvvд хєрсєнд бууж улмаар ургамлын нємрєгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хєрсний бохирдолт нь Улаанбаатар хотын экосистемийн бохирдолтын тєлєв байдлыг тодорхойлох vндсэн гол байгалийн объект байдаг юм.
    Хот орчмын гэр хороолол, автомашин, арьс шир боловсруулах жижиг vйлдвэр цех, тємрийн хог хаягдал авдаг газрууд огцом нэмэгдэж эдгээр эх vvсвэрээс гарсан техноген бохирдлууд хот орчмын хєрсєн бvрхэвчид шингэдэг.
    - 2000 оноос хойш арьс шир боловсруулдаг жижиг vйлдвэрvvд олноор байгуулагдаж хvчтэй бохирдуулагч болох хром агуулсан хаягдлаа ил задгай хаях, анхан шатны боловсруулалт хийлгvйгээр vйлдвэрийн хаягдлыг цэвэрлэх зориулалтгvй хотын цэвэрлэх байгууламжид нийлvvлж байна.
    Хотын захиргаа ийм 6 vйлдвэрийг хотоос гаргах шийдвэр гаргасан нь хаягдлыг тодорхой хэмжээгээр хязгаарлах талаар тєрєєс ямар ч арга механизм хэрэглэх оролдлого хийгдээгvйгээс эдгээр нь манай улсын нутаг дэвсгэрийг цаашид ч бохирдуулсаар байх болно.
    - Хєрс нь єєртєє хорт бодисыг шингээж задлах чадавхи нь хэтэрсэн тохиолдолд газрын доорхи болон гадаргын ус ургамал, амьд организмыг хордуулж эхэлдэг.
    Тухайлбал, Судалт тєвийн орчим хар тугалга зєвшєєрєгдєх хэмжээнээс 4-5 дахин их, Дэнжийн мянгын эх орчим цайр хvлцэх агууламжаас 8 дахин их байна.
    Хайлаастын амны жалганд нянгын тоо зєвшєєрєгдєх хэмжээнээс 1239 дахин их болоод байгаа нь шинжилгээгээр нотлогдоод байна. Гэр хорооллуудын орчимд бохирдолтын vндсэн vзvvлэлт болдог нянгын тоо хотын дунжаас 2 дахин их байгаа нь гадаргын хог хаягдлаас vндсэндээ шалтгаалж байна.
    - Улаанбаатар хотын хог хаягдлын эх vvсвэрийг судлахад гэр хороолын орчимд (44%) байсан бєгєєд гэр хорооллын ил жорлон, муу усны нvхvvд хєрсний бохирдлын vндсэн эх булаг болдог байна.
    - Дунд гол, Нарантуул, Амгалангийн гэр хороололтой хамгийн ойрхон худгуудын усны шvлтлэг, хуурай vлдэгдэл, кальци магнит, сульфат, хлорид нитрат зэрэг эрдэсжилтэй холбоотой vзvvлэлтvvд єсєх хандлагатай байгаа нь хєрсний гадаргын бохирдолтоос гадна гэр хорооллын муу ус, Сэлбийн голын сав газрын доорхи усны бохирдолтын нєлєєнєєс хамаарч байна гэсэн дvгнэлт хийгджээ.
    - ШУА-ийн хvрээлэнгvvдийн хамтарсан судалгаагаар Чингэлтэй дvvргийн тєвийн хэсгийн хєрсєн бvрхэвч нь vндсэндээ устаж алга болсон байна. Хvний vйл ажиллагааны улмаас хєрсний єнгєн хэсгийн vржил шимт ялзмагт давхарга нь vгvй болж ихэнхдээ хєрс vvсгэгч эх чулуулаг ил гарчээ. Хєрсєн бvрхэвч зулгарахад ургамлан нємрєг ч бас устаж vгvй болдог. Судалгаанаас vзэхэд Чингэлтэй дvvргийн дэвсгэр нутгийн єнгєн хєрс хортой хvнд элементvvдээр нилээд хэмжээгээр бохирдсон байна. Энэ нь олон жилийн турш эрчим хvчний эх vvсвэртээ дан ганц чулуун нvvрс хэрэглэсэнтэй холбоотой. Тооцооноос vзэхэд Улаанбаатар хотын нvvрсний шаталтаас єдєрт 2.5-3 кг мєнгєн ус агаарт цацагдах боломжтой юм. Судалгаа дvvргийн хєрсєнд агуулагдах хар тугалга, цайр, хромын дундаж агууламж хvлцэх агууламжийн хэмжээтэй бараг ойролцоо байгаа нь эдгээр элементээр их хэмжээгээр бохирдсон байгааг харуулж байна.
    - 2005 оны судлагаагаар Улаанбаатар хотын дэвсгэр нутгийн єнгєн хєрс хортой хvнд элементvvдээр нилээд хэмжээгээр бохирдсон байна. Хотын тєв хэсэг, гэр хороолол, баруун талын дvvргvvдийн нутаг дэвсгэр нь бvхэлдээ хотын дэвсгэр агууламжаас 3-8 дахин их бохирдолттой байгаа юм.
    Хєрсний ерєнхий бохирдолтын тvвшин Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан, Шар хад, Хайлаастын ам, 100 айл зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их байна.
    Хар тугалга хотын хєрсєнд дэлхийн хєрсний дунджаас 2 дахин их, зарим газар 4.3 дахин их байгаа юм. Vvний vндсэн эх vvсвэр нь автомашины тvлшнээс гаралтай.
    - Тvvнчлэн хєрсєнд шатах тослох материал болон нефть бvтээгдхvvн их хэмжээгээр удаан хугацааны туршид алдагдаж, хєрсний ялзмагт бодисын хэмжээ багасч хар тугалганы хэмжээ нэмэгдсэнээр ургамлын єсєлт хєгжилт зогсон, ургамал болон бичил биет устаж vгvй болдог. ШТС болон моторын тос тvгээгvvрийн ойролцоох нийт 12 дээжийг судлан vзэхэд нефть бvтээгдхvvний агуулга харьцангуй их байжээ.

    2. Ус

    Сvvлийн жилvvдэд хvн ам тєвлєрсєн суурин газруудаас гарч байгаа ахуйн болон vйлдвэрийн бохир ус нь ус, хєрсийг бохирдуулан улмаар ууршин агаар мандалд бохирдлыг vvсгэн хєрс усаар дамжин хvрээлэн буй орчныг бохирдолтыг нэмэгдvvлсээр байна.
    - Улсын хэмжээнд 100 гаруй бохир ус цэвэрлэх зориулалттай байгууламж байгаа боловч бvрэн ажиллагаа байхгvй, жилд олон сая шоо метр бохир усыг ус, хєрсєнд хаяж байгаагийн зэрэгцээ нийслэл УБ хотод жилд 120 гаруй сая шоо метр бохир усыг Туул гол тvvний цутгал гол горхи, хєрсєнд хаяснаар Туул голын хамгийн бохир гол болж, бохирдолтын ангилалаар “маш бохир” ангилалд хамрагдан усны бохирдол 4-10 дахин нэмэгдсэн байна.
    - Химийн хорт бодис, хог хаягдал бохир уснаас байгалийн ус, хєрс бохирдсоор байна.1297 vйлдвэр аж ахуйн нэгж 7276 тєрлийн 3774.8тонн химийн бодисыг хэрэглэж, жил бvр агаарт 68, усанд 790, хєрсєнд 602 тєрлийн 50тонн химийн бодис хаягдаж, нийслэлд 560 тонн хатуу хог хаягдлаар ус, хєрс бохирдож, халдварт євчлєлийн хэмжээ єсєн нэмэгдсээр” vндэсний аюулгvй байдалд” нєлєєлєх хандлагатай байхад НИТХ ямар нэгэн арга хэмжээ авахгvй , байгаль орчны тєлєв байдлын тайланг нэг ч удаа хэлэлцэхгvй, иргэдийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхийг хангахгvй “эцэг хуулиа” зєрчсєєр байна.
    - Нийслэлийн эргэн тойрон байсан 20 орчим рашаан ус бохирдож, устан алга боллоо. Уул уурхайн vйлдвэрлэлийн нєлєєгєєр бvхэл бvтэн гол горхи бохирдон тасалдаж “мєнгєн усаар” алт баяжуулан аймшигт хор хєнєєлд автагдсаар байна.
    - Улаанбаатар хотын тєвлєрсєн усан хангамжийн тэжээлийн мужид тогтоогдсон хамгаалалтын бvсэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Мон уран” ХХК-д газар олгосон байна. Дотоодын цэргийн хамгаалалт багтдаг, 500 метрээс доошгvй газарт барилга байгууламж барих нь битгийн хэл хvн явахыг ч хориглодог. Гэтэл 30 метр хvрэхгvй газарт газар олголт хийгджээ.
    Мєн Гачуур тосгоны ногоон бvс, “Хар усан тохой”-д Нийслэлийн засаг даргын захирамжаар “Бусо”,”Шинэ монгол”, “Монгол шилтгээн” ХХК-д газар олгосон байна. “Аргалан трейд”, иргэн Отгонбаатар, “Ханми” ХХК-д олгосон газар нь Туул голын ариун цэврийн хамгаалалтын бvс, усан хангамжийн дотоод мужид гарсан. “Асгат сервис”, Fly Mongolia, Дэлхийн найдвар олон улсын байгууллага гээд тоочоод баршгvй олон газар байна. Туулын бургасан дахь “Стандарт кэмп” амралтын газар, Гольфийн талбай, хувийн орон сууцны хотхон зэрэг нь Туул голын эх vvсвэрийн бохирдолтод гол нєлєєг vзvvлж байна. Гачуурт руу та нар яваад vзээрэй, Туул голын эргээс 500-гаадхан метр зайд сvvлийн хэдхэн жилд 400 хашаа хатгаад байшин бариад суучихжээ. Хэд хэдэн худгаас нь хvнд металл, нянгийн бохирдол илэрлээ.
    Дашрамд дурдахад гvний усны нєєц 1400 жилийн дараа сэргээгддэг. Манай орны усны 70 хувийг гадаргынх буюу гол мєрний, vлдсэн 30 хувийг газрын дорхи ус буюу цэвэр ус эзэлдэг.
    - Хоол боловсруулах болон шээсний замын євчлєлийг 1000 хvнд ногдох байдлаар авч vзэхэд нийт сумдын 22.4 хувьд 301-ээс дээш тохиолдол гарч байна. Vvнийг усны эрдэсжилттэй шууд хамааралтай гэж vзэж болно. Vvний зэрэгцээ Улаанбаатар хотын захын хороолол, нилээд олон сумын тєвийн оршин суугчид хvйтний улиралд цас, мєс, дулааны улиралд гол горхи, булагийн бохирдсон усыг ахуйдаа хэрэглэж байна.

    3. Агаар

    - Нийслэлийн хэмжээнд жилдээ 5.2 сая тонн нvvрс хэрэглэж байгаагаас гэр хорооллын 134 мянган айл єрх 572 мянган тонн, дулааны 3 цахилгаан станц 3.5 сая орчим тонн, vлдсэн 1.3 сая тонн нvvрсийг 400 гаруй халаалтын нам даралтын зуух 80 мянга орчим автомашин хорт бодис ялгаруулж байгаа нь агаарын бохирдлыг vvсгэгч зонхилох эх vvсвэр болж байна. Судалгаанаас vзэхэд жилд 7.8 сая тонн нvvрсхvчлийн хий (угаарын хий) агаарт цацагдаж байгаа нь тус хотын нэг оршин суугчид 7,8 кг угаарын хий ногдож буйн зэрэгцээ євлийн улиралд тоос зєвшєєрєгдєх хэмжээнээс 1,3 дахин, хорт хий 3,1 дахин хэтэрдэг байна. Vvнээс хотын агаарын бохирдолд гэр хорооллын утаа 90 гаруй хувийг эзэлж байгаа гэсэн дvгнэлтийг хийжээ.
    Ер нь агаар бохирдуулагч эх vvсвэрvvд жилд 260 мянган тонн хорт бодисыг хотын агаарт цацаж байгаа нь нэг хvнд 317.8 кг хорт бодис ногдож байна.
    Євлийн улиралд угаарын хий, хvхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг агаар бохирдуулагч бодисууд зєвшєєрєгдєх хэмжээнээс 10 дахин их болдог.
    - Барилгын коллежийн баруун урд байрлах БОЯ-ны харуул дээр
    жилийн 4 улиралд агаар дахь азотын хэмжээ маш их байдаг гэсэн судалгаа бий. Иймд жилийн 4 улиралд автомашинаас хорт угаар гарч агаарыг ихээр бохирдуулж байгааг харуулж байна. Саяхан БО-ны яамнаас хийсэн судалгаагаар автомашины яндангаас гарч буй утаанд хар тугалга, зэс, цайрын хvчил их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон. Эдгээр бодисууд бvгд хєрсєнд хаягддаг юм. Тэхээр хvнд металлын хаягдал ямар байгааг тогтоох шаардлагатай байна. Автомашины хєдєлгvvрээс гарч буй утаанаас 270 гаруй тєрлийн хорт бодис агаарт цацагддаг гэсэн судалгааг хийсэн.
    - Єєр нэг аймшигтай баримт дурдахад, нийслэлд дугуй засварын
    газрууд 400-гаад бий. Нам даралтын зуухтай айлууд тэндээс нэг дугуйг 150 тєгрєгєєр авч тvлдэг. Бас ажилласан тосонд улаан тоосго хийж 2 хонуулаад шатаахад илчтэй байдаг гэж ярьж байна. Энэ бvгдээс хvний биед 1-р зэрэглэлийн хортой бензперин гэдэг бодис ялгардаг.

    4. Хог

    НИТХ-ын хvсэлтээр Нийслэлийн аудитын газраас Нийслэлийн тохижилт vйлчилгээний компаниудын vйл ажиллагаанд аудит хийсэн байна.
    Аудитын газраас дараах хэдэн чиглэлээр дvгнэлт гаргажээ:

    - Авто замын тухай хуулийн 15 дугаар зvйлд авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллагын vvргийг тодорхой зааж єгснєєс гадна Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 100 дугаар тушаалаар “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гэрээгээр гvйцэтгvvлэх журам”-ыг баталж, хэрэгжvvлж иржээ.
    Энэ журмыг Нийслэлийн замын газраас хэрэгжvvлж, 2004-2005 онд зарим замын арчилгааны ажилд 31.4 сая, цас цэвэрлэгээний ажлыг гvйцэтгэсэн 48 аж ахуйн нэгжид 49.5 сая тєгрєгийг олгожээ.
    Гэтэл хотын тєвийн замын цас, мєсний цэвэрлэгээний ажлыг гардан гvйцэтгэдэг дvvргvvдийн ТVК-уудад замын сангаас санхvvжилт олгодоггvй, энэ ажиллагааны зардлыг хог хаягдлын хураамжаас санхvvжvvлж байгаа нь дээрх хуулийг зєрчиж иржээ.
    Дээрх байдлаас vзэхэд хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажиллагааны чанарыг сайжруулах, тvvнтэй холбогдсон менежментийг боловсронгуй болгох талаархи эрхийн актуудын хэрэгжилт хангалтгvй, тvvнийг бодит байдалд хэрэгжvvлэх vйл ажиллагааг журамлаагvй, хєрєнгє санхvvжилтийн асуудлыг хуулийн дагуу зєв зохион байгуулаагvй зэрэг нь хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажиллагаанд нааштай ахиц гарахад сєргєєр нєлєєлж байна.
    - Мастер тєлєвлєгєєний хэрэгжилтийн явцад барилгын хог хаягдалд хийгдсэн албан судалгаа алга байна. Иймд Хот тохижилтын хэлтсийн барилгын ажлыг эрхэлдэг компаниудаас авсан албан бус судалгаагаар єдєрт 82.5тн барилгын хог хаягдал улирлын чанартай гардаг гэснийг vндэслэн тооцоход єдєрт 31 машин рэйс хийхээр гарч байна. Тооцооноос vзэхэд жилд дунджаар 151146 тн хог хаягдал тээвэрлэгдэхгvй vлдэж байна.
    - ”Нєєц” компаниас авсан судалгаагаар Улаан чулуутын хогийн цэгт дvvргvvдийн ТVК-аас 2003 онд 297.7 мян.м3, 2004 онд 307.8 мян.м3, 2005 онд 361.6 мян.м3 хог хаягдал тээвэрлэгдэн очсноор бvртгэгджээ. Гэтэл 2003 онд 135.8 мян.м3, 2004 онд 119.1мян.м3, 2005 онд 89.7 мян.м3 хог хаягдлыг хогийн цэгт очсоноос илvv мэдээлэгдсэн нь єєрєєр хэлбэл, мєнгє тєлєгдсєн хогын хэмжээ хогын цэгт буулгаснаас 2 дахин илvv байгаа нь нэг бол хог хаягдлыг зєвшєєрєгдєєгvй газарт хаясан, эсвэл ажлын гvйцэтгэлийг илvv бичиж хєрєнгє шамшигдуулсан байх магадлалтай юм.
    Судалгаанаас vзэхэд ил задгай зєвшєєрєгдєєгvй газарт 65492м3 хэмжээний хог хаягдал хуримтлагдсан байна.
    - Улаанбаатар хотод барилга байгууламж барих зєвшєєрєлтэй 717 аж ахуйн нэгж, байгууллага vйл ажиллагаа явуулдаг, эдгээр барилгын компаниуд єдєрт 82.5 тонн хог хаягдал vvсгэж, єєрсдєє тээвэрлэдэг мэдээтэй байна.
    Гэтэл нийслэлийн Хот тохижилтын хэлтсээс авсан мэдээгээр барилгын ажил эрхэлдэг компаниудын 54% нь барилгын хогийг хууль бусаар хаядаг тооцоо гарчээ. Энэ нь барилгын хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд нийслэлийн Хот тохижилтын хэлтэс, дvvргийн Засаг даргын Тамгын газар, компаниудын зvгээс тавьдаг ямар ч хяналт байдаггvйтэй холбоотой байна.
    Бодит байдалд барилга барих, ашиглалтад авах зєвшєєрлийг Улсын болон НМХГ- аас олгодог бєгєєд эдгээр байгууллагуудад барилга барихад нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хэрхэн сvйтгэгдэх, барилгын хог хаягдлаа хаана хаях, орчноо хэрхэн тохижуулах асуудлууд ямарч хамааралгvй байдаг байна.
    Єєрєєр хэлбэл зєвшєєрєл олгодог эрх бvхий байгууллагууд хог хаягдлын, ногоон байгууламжийн, тохижилтын асуудлыг хот хєгжvvлэх бодлогоос гадуур орхисноос хvн амын эрvvл, аюулгvй орчинд амьдрах2 баталгаа алдагдаж, хогон дотроос хотоо хайх бэрхшээлийг бий болгожээ.
    Барилга барих, ашиглалтад авах ажлын комисст нийслэлийн Хот тохижилтын хэлтэс, дvvргийн ТVК-аас, орчны оршин суугчдын тєлєєлєл оруулж, ногоон байгууламжийн сvйтгэгдлийн хохирлыг тєлvvлсэн, орчноо тохижуулсан, хог хаягдлаа тээвэрлэсэн зэрэг асуудлыг нэг мєр шийдэх зайлшгvй шаардлага байна.
    - Зарим компаниуд хог хаягдал гардаггvй, тєлєх мєнгєгvй гэсэн шалтгаануудаар vйлчилгээний тєлбєрийг тєлдєггvй, гэр хорооллын єрх, аж ахуйн нэгж, байгууллагын хогийг тээвэрлэдэггvй байна. Энэ байдал нь ил задгай газар хог хуримтлагдах нєхцлийг бvрдvvлэх эх vvсвэрийг бий болгодог байна. Гэтэл бодит байдалд хог хаягдал гаргадаггvй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэж байдаггvй.
    Дээрх байдлаас vзэхэд компаниуд хог хаягдлын тээвэрлэлтийн мэдээгээ буруу гаргадаг, зарим эрх зvйн актуудын холбогдох заалтууд зєрчигдсєн, барилгын хог хаягдлын тээвэрлэлт ямарч хяналтгvй, хог хаягдлын хураамж тєлдєггvй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага зэргээс шалтгаалж ил задгай хог хаягдлын хуримтлал vvсдэг байна.
    Компаниудад цуглуулсан, ил задгай газар хуримтлагдсан хог хаягдлаа бvрэн тээвэрлэх боломж бvрдээгvй байна гэж vзжээ
    /иргэний захидлаас/



    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    viagra quand le prendre 
    cialis en vente 
    levitra prix en france 
    prix cialis pharmacie 
    commentaire achat cialis france 
    viagra generique livraison h 
    modele ordonance levitra 
    viagra kostengünstig 
    kamagra lutschtabletten 
    precio cialis 10 mg 
    levitra a vendre levitra bestellen viagra france sans ordonnance cialis basso costo viagra pris apotek cialis vente kjøp viagra på nett viagra einzeln bestellen viagra blitzversand cialis mg