Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Өндөр үнэлгээтэй
  • Авлигын торны үзүүрээс хөвлөө...
  • Ц.Нямдорж “Намайг ал” гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйлаа
  • УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газарт хариу мэдэгдэл хийлээ
  • БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав
  • Р.Амарбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
  • “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд Монголчууд баяжсан уу, Та баяжсан уу гэвэл та юу гэж хариулах вэ?”
  • Монгол хүн буян горьдож амьдрах ёсгүй
  • Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив
  • Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг сонгогдлоо
  • 2013 оны төсвийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна
  • Их үзсэн || уншсан
  • Н.Энхбаярыг албадан баривчиллаа
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Халамжийн шинэчилсэн хууль батлагдлаа
  • “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд Монголчууд баяжсан уу, Та баяжсан уу гэвэл та юу гэж хариулах вэ?”
  • Монгол хүн буян горьдож амьдрах ёсгүй
  • Ц.Нямдорж “Намайг ал” гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйлаа
  • Р.Амарбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
  • МҮАН ЗГ-аас гарах уу
  • Сүүлд нэмэгдсэн
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • МҮАН ЗГ-аас гарах уу
  • “Бүлэгт мэдээлэл хийхгүй бол хариуцлага хүлээлгэнэ”
  • Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлэв
  • Иргэд 7800 төгрөгийн үнэтэй мах идэж байна гэв
  • Ишлэл: Монголыг хар
  • Нийслэлийн төлөвлөлт, өндөр хэмжээний айлчлалаар амьсгалсан долоо хоног болно гэв
  • Өндөр хэмжээний айлчлалаар амьсгалсан долоо хоног болно
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Хөрсний бохирдол SOS дуудаж байна PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    (3)
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2007.09.10 08:45 |
    Нийслэлчүүд бид экологийн сүйрлийн бүсэд амьдарч байна. Сүйрлийн гэж тодотгох олон шалтгаан бий. Хотыг хүрээлсэн гэр хорооллын хөрс бохирдож, хог хаягдлаар дүүрэв. Хашаагаа тойруулан хаа дуртай газраа ухсан ил задгай жорлон, бохир усны нүхнүүд. Замуудыг дагаж 10-аадхан метрийн зайтай өртөөлөн буусан машин угаалгын цэгүүд хөрсийг бохирдуулна. Хур тунадас бага унадаг, жилийн дөрвөн улирлын турш салхилдаг Улаанбаатар хөрсний бохирдлоороо дэлхийд дээгүүр давхих болов уу.
    Нүүрсний утаа хоолой, нүд хорсгож, амьсгалын замын элдэв өвчин нэмэгдэж эхлэхэд л агаарын бохирдлын талаар ярьсан. Утаанаас салах тухай мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, гаднын донор байгууллагаас тусламж хүссэн. Утаа өнгөрсөн жил л тэсвэрлэхийн аргагүй хэмжээнд хүрээгүйг хотынхон мэднэ. Хөрсний бохирдол нүдэнд харагдахгүй ч агаарынхаас дутахгүй гамшгийн хэмжээнд хүрснийг мэргэжлийн хүмүүс батлав. Та Улаанбаатарын урд хормой Зайсан толгой, Хийморийн овоо ч юм уу ямар нэг өндөрлөг дээр гараад хотоо нэг хараарай. Дулааны улиралд агаарт дэгдсэн ухаа тоосон дунд, өвлийн хатуу цагт хөх манан хөшиглөсөн нүүрсний утаан дунд л амьдарч байна.
    Хөрсний бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанараараа утаанаас хавьгүй илүү болохыг МУИС-ийн Геоэкологи, газрын менежментийн тэнхимийн багш, профессор Ч.Гончигсумлаагийн 2003-2006 онд хийсэн Улаанбаатарын геоэкологийн судалгааны дүн харуулна. Дулааны III, IV цахилгаан станцын орчим, Шархад, 100 айл, Дэнжийн 1000, Хайлаастын орчимд хөрсний бохирдол хамгийн өндөр буюу хотын дундаж хэмжээнээс 10-16 дахин их. Гэтэл хотын хөрсний бохирдлын дундаж нь цэвэр байгалийнхаас 3-4 дахин илүү гэж байгаа. Үйлдвэр комбинат, Нисэх, Яармаг, Төв цэвэрлэх байгууламжийн орчимд вольфром, мөнгөний агууламж өндөртэй. Харин Хайлаастын чиглэлд циркон, хар, цагаан тугалга, вольфромоор, Баянхошууны хойд чиглэл болон телевизийн ойролцоо мөн химийн хортой дээрх бодисуудын агууламж өндөр гарчээ. Хүнд металууд органик нэгдлүүдтэй урвалд орсноор бороо усанд хялбар угаагдахгүй, газрын хөрсөнд гүн шингэж удаан хугацаанд амь бөхтэй оршдог. Улаанбаатарын хөрсөн дэх хар тугалгын агууламж 43.7 мг байна. Энэ нь байгалийнхаас хоёр дахин, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-6 дахин их гээд төсөөл дөө.

    Нийслэлийн хөрсний бохирдлын үндсэн үүсвэр нь барилгажсан талбайгаасаа 2-3 дахин илүү зай эзэлдэг гэр хороолол. Хотын хүн ам сүүлийн 10 хүрэхгүй жилийн дотор 50 хувиар нэмэгдлээ. Хот бараадагчид гэр хорооллын эгнээг өргөтгөж, үүнийг даган гарч ирэх олон сөрөг үр дагаврыг нэмэгдүүлсээр байгаа. Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй гэр хороололд дор хаяж 100 мянга гаруй ил задгай жорлон, мөн тооны бохир усны нүх бий. Эдгээр бохирдуулагч өвчин үүсгэгч эх үүсвэр болсоор. Гэр хорооллын хөрс нэлэнхүйдээ бактерийн бохирдолттой. Энэ нь цаашлаад гүний усанд нөлөөлнө. Байгаль орчинд халтай олон сөрөг үр дагавар энэ мэтээр гараад ирлээ. Хотынхны хэрэгцээг хангадаг ундны усанд хийсэн шинжилгээний дүн санаа зовоох хэмжээнд хүрсэн гэх. Орчны аюулгүй байдалд хяналт тавих төрийн бодлого манайд алга. Хөрсөнд агуулагдах цайр, хар тугалгын хэмжээ ихэссэнээс хүн амын дунд хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтэний өвчлөл ихэсчээ. Хавдрын өвчлөл ч мөн үүнтэй холбоотой нэмэгдзж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дэргэдэх Орчны эрүүл мэндийн төвийн захирал Н.Сайжаа онцолж байв. Гэдэсний халдварт өвчин дулааны   улиралд   хүчээ   авдаг.
    Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад өвчлөлийн тоо өссөн үзүүлэлт харагдана. Бүх төрлийн харшил сүүлийн 2-3 жилийн дотор мэдэгдэхүйц нэмэгдсэн. Сул шороо бургиж, саарал манан хөшиглөсөн хотын агаараас "зугтах" гарц байхгүй. Орон сууцны, гэр хорооллынхонд ялгаагүй харшлын өвчлөл ихэслээ.
    МУИС-ийн Микробиологийн тэнхимийн багш Баярмаа хөрсөн дэх биологийн бичил биет хүний генд хэрхэн нөлөөлж болохыг судалжээ. Мөнгөн ус, цианит натри ашиглаж алт угаасан газрын хөрсөнд л хүний генийг гэмтээх хортой бодис шингэдэг гэсэн нийтлэг ойлголтыг түүний судалгаа үгүйсгэв. Хотын гэр хорооллууд, Төв цэвэрлэх байгууламж, хүнсний захуудын орчимд генд нөлөөлөх бичил биет илүү их байгааг тэрбээр олж тогтоожээ. Хүнийг генийн өөрчлөлтөд оруулж, мутаци үүсгэх чадалтай хорт бодис бидний хөлд "хөглөрч" байна. Улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлийн хөрсний бохирдол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг судлаачдын дүгнэлт харуулав. Мутаци үүснэ гэдэг нь гаж хөгжилтэй хүүхэд, мал амьтан төрөхийг хэлээд байгаа юм. Өвчлөл ихэссэн, бэлчээрийн талхлагдал хэрээс хэтэрсэн нь хөрсний бохирдлоос гарах сөрөг үр дагавартай харьцуулахад юу ч биш.

    Хөрсний бохирдол SOS дуудаж эхэлснийг батлах ноцтой мэдээ энэ биш гэж үү. Хотоо цэцэрлэгжүүлэх, мод, сөөг тарих нь бохирдлыг багасгах нэг арга. Гэхдээ энэ чиглэлээр хэрэгжүүлэх төрийн бодлого дутаж байна. Амьдарч байгаа газрын чинь хөрс хэрхэн бохирдсоныг эрхэм Та нэг хараач, Гэр хорооллын шороо бужигнасан давчуу гудамжаар явган алхах гээд үзээрэй. Алхаж болмооргүй байвал ганган тэрэгнийхээ цонхыг хаалгүй яваарай. Машины тоосонд дарагдан үлдэх энгийн иргэд, томдсон цүнхээ дааж ядан алхах багачуул ямар өрөвдөлтэй гээч. Гэр хорооллынхон хээгүй, дуртай газраа морь харна, энд тэндхийн булан тохойд "хүндрээд" сууж байхаа ч ядахгүй. Ялгадас, төрөл бүрийн хог хаягдлаар бохирдсон хөрс машины дугуй, хүн малын хөлөөр дамжин агаарт дэгдэнэ. Хөрсний бохирдол агаарынхтай адилгүй. Цэвэршүүлэх ажил эхлүүллээ гэхэд хөрсөнд гүн шингэсэн хортой бодисууд дор хаяж 60-70 жилээс нааш арилахгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Улаанбаатарт жилдээ 200 мл хур тунадас унадаг нь хуурайшилт ихтэй бүсэд багтах үзүүлэлт. Жилийн турш бургих сул шороо, 5-6 сарын хугацаанд эрүүл мэндэд нөлөөлдөг утааны хүнд үзүүлэх хор нөлөө нь өдөр, шөнө шиг ялгаатай. Хөрсний бохирдлоос салахын тулд хот төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулах үндэсний хэмжээний төрийн бодлого үгүйлэгдэж байна. Гэр хорооллыг орон сууцжуулаад эхэлбэл утаа, хөрсний бохирдол, хоттөлөвлөлт зэрэг асуудал шийдэгдэнэ. Хөрсний бохирдол өнөөдрийг хүртэл 1-2 судлаачийн сайн дурын ажил болон хавтсанд хадгалагдаж байна. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалж, эрүүл нийгэмд цогцлоохын тулд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт, зоримогхон алхам үгүйлэгдэж байна.

    Э.Энхмаа



    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    cialis en francais medecament viagra vente cialis europejours livraison vente libre viagra prix cialismg pharmacie belgique achat viagra non generique viagra express acheter viagra en belgique est ce la vrai acheter du cialis en france cialis achat internet prix de cialis cialis inde commander viagra livraison express cialis tarif commander rapide kamagra commande cialis generique site canadien vente medicament viagra order viagra acheter sildenafil achat kamagra france viagra avec ordonnance kamagra allá frutta cialice viagra suisse prix viagra prix canada prix levitra levitra 20 mg vente de viagra sur internet achat levitra france vente de viagra viagra generique en belgique