Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Өндөр үнэлгээтэй
  • Авлигын торны үзүүрээс хөвлөө...
  • Ц.Нямдорж “Намайг ал” гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйлаа
  • УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газарт хариу мэдэгдэл хийлээ
  • БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав
  • Р.Амарбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
  • “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд Монголчууд баяжсан уу, Та баяжсан уу гэвэл та юу гэж хариулах вэ?”
  • Монгол хүн буян горьдож амьдрах ёсгүй
  • Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив
  • Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг сонгогдлоо
  • 2013 оны төсвийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна
  • Сүүлд нэмэгдсэн
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • МҮАН ЗГ-аас гарах уу
  • “Бүлэгт мэдээлэл хийхгүй бол хариуцлага хүлээлгэнэ”
  • Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлэв
  • Иргэд 7800 төгрөгийн үнэтэй мах идэж байна гэв
  • Ишлэл: Монголыг хар
  • Нийслэлийн төлөвлөлт, өндөр хэмжээний айлчлалаар амьсгалсан долоо хоног болно гэв
  • Өндөр хэмжээний айлчлалаар амьсгалсан долоо хоног болно
  • Их үзсэн || уншсан
  • Н.Энхбаярыг албадан баривчиллаа
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Халамжийн шинэчилсэн хууль батлагдлаа
  • “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд Монголчууд баяжсан уу, Та баяжсан уу гэвэл та юу гэж хариулах вэ?”
  • Монгол хүн буян горьдож амьдрах ёсгүй
  • Ц.Нямдорж “Намайг ал” гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйлаа
  • Р.Амарбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
  • МҮАН ЗГ-аас гарах уу
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Мөсөн зудын гамшиг малчдыг сөхрүүлж, Говь-Алтай, Ховдын хязгаарт төллөх мал үлдсэнгүй PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2010.04.23 08:45 |

    Урин дулааны улирал  эхэлж  зудын аюул ард үлдсэн мэт сэтгэгдэл хотын бидэнд төрж буй ч цаст Алтай нутаг, Ховдын алс хязгаарт цаг яагаа ч үгүй, цас зудын аюул үргэлжилж  байна.  Баруун аймгууд мөнх цэвдэг ихтэй,  жилийн жилд өвөлжилт хүндэрч, хур тунадас их унадаг. “Энэ өвөл олон жилийн дунджаас илүү гарсан. Бичин жилийн зуднаас хойш үзээгүйгээ үзлээ” хэмээн нас сүүдэр 70, 80 хол гарсан хөгшчүүл хэлж байна.

    Намрын сүүлчээр орсон бороо цас болон хувирч, Алтайн уулс, Тахийн шар нуруу,  Ховдын хязгаар нутаг тэр чигээрээ  мөсөн бүрхүүлд автжээ. Одоо ч тэнд цас ханзарч, цаг уясах болоогүй. Тиймээс малчид “Мөсөн зуд боллоо” гэцгээж  байна. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр Ховд аймгийн нутагт энэ өвөл 67 удаа цас орсон гэж байгаа ч бидний тооцоолсноор түүнээс илүү гарсан хэмээн Алтай сумын малчид хэллээ. Өвөлдөө -30 хэмээс илүүгүй хүйтэрдэг энэ нутагт өнгөрсөн өвөл -40 хэмээс  дээш хүйтэрч цас их оржээ.

    Хадлан тэжээл гайгүй бэлтгэсэн ч хүйтнийг давалгүй осгож үхсээр  эр голдуу  мал үлдсэн. Говь-Алтай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын мал тооллогоор  2.1 сая толгой мал тоолуулсан бол ган зуд, байгалийн гамшгийн нөхцөл байдлаас нийт малын 28-29 хувь буюу  570 мянган толгой мал хорогджээ. Цаг уясч байна гээд малын хорогдол дуусаагүй, цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Гэтэл өвс тэжээлийн нөөц дууссаныг аймгийн Засаг дарга нь ярилаа. Гурван жил дараалан ган зуд болсон энэ нутаг ОХУ-аас 600 тонн тэжээлийн будаа авах ч хараахан орж ирээгүй, малд өл залгуулах боломжгүй болжээ.

    Малгүй болсон залуус амьдралаа авч явж чадахгүйд хүрч зарим нь хөл алдахад ойрхон байна

    Төллөх малаа барсан, байгаа нь хээл хаясан учраас малчид мал өснө гэхэд итгэл алдарсан. Тэр дотроо залуучуудын  сэтгэл  дундуур, амьдралаа авч явж чадахгүйд хүрч зарим нь хөл алдахад хүрч буйг орон нутгийн удирдлагууд болгоомжлонгуй ярьж байна. Өвөлжин  малын¬хаа араас өвчин эмгэгийг тоол¬гүй, нойр хоолгүй  зүтгэж ирсэн малчид хотоо харлуулчихаад шоконд орж, зарим нь сэтгэцийн  эмгэгтэй болж эмнэлгээр явж байгааг ч нуусангүй.

    Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Энхбаяр: Малжуулах төсөлд  төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй

    Өнгөрсөн хоёрдугаар сард Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгийн есөн сумын 24 хот айлаар орж малчдын ахуй, амьдралтай биечлэн танилцсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн  Н.Энхбаяр  “Малчдад даахгүй  ачаа үүрүүлчихээд зүгээр хараад сууж болохгүй” хэмээн ярьсан. Мөн ТББ-ын зүгээс хандив, тусламж цуглуулан 62 суманд 1200 хайрцаг тусламжийн барааг хүргэж, малчдын амьжиргааг дээшлүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, малчдыг банкны зээлээс чөлөөлөх, оюутан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс төлдөг болох асуудлаар төр, засагт хандан ил захидал илгээсэн билээ.

    Энэ удаа  Говь-Алтай, Ховд аймгийн хавар¬жилтын байдалтай танилцаж, малгүй болсон өрхийг  малжуулахад зориулан тус бүр 17-18 сая төгрөг хандивлах гэрээнд гарын үсэг зурж, энэ ажлыг хэрхэн зохион байгуулах, сүргийн бүтэц, тоо толгойг тогтоох тухай эрдэмтэн, судлаачдын саналыг тусгасан зөвлөмжийг гардууллаа.  Малжуулах ажил ихээхэн хөрөнгө мөнгө, тооцоо судалгаа шаардах нүсэр ажил. Тиймээс малжуулах төсөл хэрэгжүүлэхэд  төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтарч ажиллах нь зүйтэйг “Хөдөөгийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Энхбаяр  онцлов.

    Мал нэгэнт хорогдсон, өвс тэжээл хэчнээн татлаа ч байгалийн хүчин зүйлийг зогсоож чадахгүй учраас малчид руу чиглэсэн, хүнд хандсан бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн санал, шүүмжлэлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүчтэй тавьж ирсэн. Говь-Алтай аймгийн удирдлагууд  хот суурин бараад¬сан нүүдлийг зогсоох, ирэх зун аймгийн 70 жилийн ойг тэмдэглэхээс өмнө иргэдийнхээ сэтгэл санааг тайвшруулах, ажлын байртай болгох үүднээс малжуулах төсөл хэрэгжүүлэхээр нутгийн бизнесменүүд,  төр, засаг, олон улсын байгууллага, ТББ-уудад хандан эртнээс хүсэлт тавьсан юм байна.

    Малаа барсан иргэдэд хоол,  хүнсний зүйл тараах, мөнгөн тусламж үзүүлэх гээд нэг үгээр хэлбэл, хүнд хандсан бодлогыг аймгийн удирдлагууд  эхлүүлээд байгаа. Энэ ажилд нь эхний ээлжинд “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ хандаж, хамтарч ажиллах,  малжуулах төсөлд хандив тусламж үзүүлэх болжээ.  
    Хөдөөд жижиг дунд үйлдвэрлэл төдий л хөгжөөгүй, мал аж ахуй эрхлэхээс өөр мэргэжилгүй малчид малаа барчихаар амьдрал ахуйгаа авч явахад хүнд байна. Хот суурин бараадлаа ч ажлын байр олдохгүй, ах дүү, хамаатан садангаа түшлээ ч хаа хаанаа эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн тул хэцүү байгааг замд таарсан малчин  болгон хэлж байлаа.

    Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Алтансоёмбо” багийн малчин Я.Баарай “Би насаараа энэ нутагт мал малласан. Нас сүүдэр ная хол гарч байна. Мичин жилийн  зуднаас хойш тохиолдоогүй хатуу жил боллоо. Мал бараг дууслаа. Ирэх зун таатай болохгүй байх гэсэн айдастай байгаа. Залуус  маань тун хэцүү байна. Тэдэндээ “Амьдрах ямар арга байна тийшээ зүтгэх цаг ирлээ. Хойшоо ухарч, дээшээ хардаг арга байхгүй. Төр хардгаа харж, өгдгөө өгсөн. Зүгээр сууж болохгүй” гэж хэлмээр байна гэж ярилаа. Тонхил сумын  малчин Д.Дашдаваагийн 350-иад толгой малаас нэг ч үлдсэнгүй.” Хүйтнээс болж мал осгож хорогдлоо. Амьдрахад бэрх болсон. Одоохондоо яахаа мэдэхгүй байж  байна.

    Цаашид яаж амьдарна даа гэхээс нойр ч хүрэхээ байсан” хэмээн ярьж буй тэрээр энэ жил 22 настай.  “Малжуулах төсөл хэрэгжих тухай ярьж байна. Малтай болчихвол амьдрах итгэл байна уу” гэхэд  “Мэргэжил байхгүй. Аймаг орон нутгаас малжуулбал чаддаг ажил юм байна болох байх зүтгээд үзнэ. Өгөхгүй бол нэхэх аргагүй шүү дээ. Ямар төр, засгийн төлөө малаа барсан биш” гэж байлаа. Тонхил сумын малчин  М.Энхээ  гуай 1975 оны илгээлтийн эзэн юм байна. “Олон удаагийн  зуд үзсэн ч ийм гарз хохирол амсч байгаагүй. Сүүлийн арван жил болоогүй зуд тохиож 1000  гаруй малаас ихэнхийг нь үхүүлсэн. Одоо эр голдуу 30 гаруй толгой  мал байна.

    Төллөх мал байхгүй, сүрэг  өснө гэсэн итгэл алга. Малынхаа сэг, зэмийг хажуугийн жалганд хаясан гэрийн баруун талын жалга сэг, зэмээр дүүрсэн байв. Малгүй, мэргэ¬жилгүй яахаа мэдэхгүй, өдөр хоног өнгөрөхгүй байх шиг сэтгэл тавгүй  амьдрах учраа  олохгүй байна” хэмээн нулимс дуслуулж байсан юм. Малчид  цас, зудад зутарч байгаа ч үр хүүхдийнхээ хичээл, сурлагад анхаарч байгааг  “Алтансоёмбо” багийн бага сургуулийн багш нар ярьсан. Эхний  хоёр улиралд хүүхдүүдийн ирц сайн байсан бол цагаан сарын дараачаас цаг хүндэрч унаа явахгүй болсноор малчид хүүхдээ хүргэж өгч чадахгүй болсон гэнэ. Сумын төвөөс 100 гаруй км хол учраас тэнд заавал сургууль байх шаардлагатай. Сүүлийн үед Ховд аймгийн Алтай сумын отрын малчдын хүүхэд суралцах болсноор одоо 50 гаруй сурагч тэнд хичээллэж байна.   

    Ховд аймгийн малчид малынхаа араас явган явж байна. Бугат сумын Биж багийн малчин Д.Ишбат “Манай нутагт өвлийн гурав, хаврын гурав  нийлээд зургаан сар зуд болчихлоо. 2009 оны аравдугаар сарын 15-аас эхлэн цас орсон. Анхны цаснаар даваа хаагдсан. Зуд болж л байдаг гэхдээ энэ жилийнх илүү хүнд байна. Манай малын 50 хувь нь хорогдсон. Нутгийн зон олон  өвөлд хүнд орлоо. Олон өрх төл авахгүй болсон. 1000-2000  толгой малаас 100-гаад  нь мэнд үлдэж буй айл олон бий. Говийн хоолойгоор морь малтай явах боломжгүй, явган газар хороохгүй.

    Одоо ч байдал  хэвээр байна” гэсэн бол малчин Д.Цэрэндулам “Манайд  төллөх мал байхгүй. Бүгд хээл хаясан. 50-60-аад ямаанаас цөөн  ишиг авлаа. Өвс тэжээл сайн авсан ч мал хүйтнийг давсангүй”  гэсээр биднийг угтлаа. Хол ойроос тэр бүр хүн очдоггүй, зовлон жаргалаа уудлаад ярьчихмаар, тэрийг сонсохоор төр, засгийн төлөөлөл ирдэггүй. Тийм болохоор дотроо л  багтраад байх юм. Буруу, зөрүү ярьсан бол зөвөөр ойлгоорой гэсэн хүн ч  цөөнгүй таарлаа. Алтайн нуруу, Ховдын хязгаар бол манай улсын дархан цаазат нутаг. Аргаль, янгир, ирвэс, тахь, хулан гээд дэлхийд ховордсон ан амьтан их бий. Энэ өвлийн зудаас дайжин  аргаль, янгир хил давсаар цөөрсөн. Хулан, тахь хорогдсон мэдээ байна. Хүний бараа ч хардаггүй хулан зудад туйлдан айлын адуутай нийлж, малын хашаа бараадаж үхсэн нь цөөнгүй гэнэ.

    Тэмээчин Н.Галбадрах:  Ихэр ботготой боллоо. Ус нутгийнхан маань малтай болно гэж бэлэгшээж байна

    Говь-Алтай, Ховд аймгийн уулархаг нутгаар малчдын хотоор явна гэдэг амар байсангүй. Уул, хавцлын зам бартаатай,  тал руугаа зам халтиргаатай, гол усыг тойрохгүй бол мөс цөмрөх аюултай. Юу юугүй нураад ирэх гэж байгаа юм шиг хадан цохионы оройд  аргаль,  янгир дүүлэх нь сүрлэг. Үнэхээр гайхамшиг, аймшиг хоёрыг зэрэг үзүүлсэн нутаг юм. 

    Хэдийгээр зудын аюул нүүрлэж, хүмүүсийн сэтгэлийг түгшээж буй ч малчдын төдийгүй монголчуудын  магнайг тэнийлгэсэн сайхан  мэдээ ч зам зуур дуулдаж байлаа. Бидний замд  Говь-Алтай аймгийн Төгрөг сумын гуравдугаар багийн нутаг Алаг нуурын говьд  тэмээчин  Н.Галбадрах гуайнх нутаглаж байна. Улаан ингэ нь ихэр ботго гаргажээ.  Ус нутгийнхан нь “Цас, зуд хамаг малыг минь авч одсон ч байгаль дэлхий дэлэгнэж, ирэх зун ивээлээ өгөх нь” хэмээн бэлгэшээж байна.
        
    “Би удам дагасан тэмээчин. 16 настайгаас тэмээ хариулсан. Аав минь насаараа тэмээ хариулсан Намсрай гэж хүн байлаа. Би цэргийн гурван жилийн алба хааж ирснээс хойш нутагтаа 34 дэх жилдээ  тэмээ хариуллаа. Энэ жил ихэр ботготой болж баяртай байна. Улаан ингэ маань тэмээний баяраар сайхан ингэ шалгаруулах уралдаанд түрүүлсэн. Одоо 11 настай, Сэргэлэнгийн улаан гэдэг ботгон угшлын тэмээ. Гуравдугаар сарын 28-нд сүмогийн сүүлийн өдрийн барилдаан үзэж, Хакухог  түрүүлэхэд баярласан. Үдээс хойш ингэ ботголж нэг өдөр хоёр баярлалаа” хэмээн тэмээчин Н.Галбадрах ярилаа. Тэднийх 200 гаруй бог, 20-иод адуу, 40 орчим тэмээтэй. Бог мал нэлээд  хорогдсон. Харин тэмээнийх нь бөх унаснаас биш онд гайгүй оржээ.   

    Ботго ихэрлэсэн нь энэ нутагт сүүлийн арван жилд тохиолдоогүй том баяр. Үүнээс өмнө Шарга суманд ихэр ботго гарсан бол өнгөрсөн жил Хөхморьтод энэ баяр тохиожээ. Ховд аймгийн  нутаг руу ороход замд Алтай сумын Бодончар багийн  малчин С.Ганзоригийн гүү унагалж, хээр зүсмийн эр унага  гарсан байв. Цас, зудад малаа алдсан ч төлийн дуу сонсч байгаадаа бэлгэшээж байгаагаа тэд хэлж байсан юм. Малаа барсан ч “Амны бэлгээс  ашдын бэлгэ” гэгчээр малчид тэр бүр зовлонгоо тоочихыг хүссэнгүй. Үнэндээ мөсөн зудын гамшиг малчдыг сөхрүүлж Говь-Алтай, Ховдын хязгаарт төллөх мал бараг үлдээгүй байна. “Малчин малчнаараа үлдэх юм сан” гэдэг үгийг тэд төр, засагт дайж байлаа.

    Ч.Үл-Олдох Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү




    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    viagra europa levitra prix kosten viagra apotheek achat cialis générique en france cialis generique canada viagra korvattavuus farmaco cialis 20 mg acheter générique cialis cialis receita medica viagra in der apotheke cialis zonder voorschrift beställ kamagra cialis e viagra differenze achat cialis en europe kamagra preisvergleich forum viagra sur internet achat levitra générique cialis achat forum cialis remboursement viagra günstig online tadalafil costo viagra kaufen in berlin acheter clomid ligne viagra håndkøb levitra online tadalafil nachnahme levitra billigt viagra cialis kaufen tadalafil apotheke quebec viagra