Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Их үзсэн || уншсан
  • Н.Энхбаярыг албадан баривчиллаа
  • Хууль ёсны эхнэр VS нууц амраг
  • БИ МОНГОЛ [Эргэцүүлэл]
  • Хамгийн залуу тэрбумтнууд
  • Баабар: Чөлөөлөгдсөний баяр
  • Түлхүүр.ком удахгүй хаагдаж...
  • Бид ямар байлаа
  • ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ
  • Цэцэрлэгийн хүүхдүүдийн голыг халбага хоолоор зогоохоо больё
  • Хэн нь хэн бэ?
  • Сүүлд нэмэгдсэн
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Б.Гүндаваа IX байрт явна
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • Намчирхсан эмчийг шалгаж байна
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • Нью Йорк Никс 106-104 Атланта Хавкс, Мело 42 оноо!
  • Польштой барилга, хот байгуулалтын салбарт хамтарна
  • Чингэлтэй дүүрэг багш нарын баяраа тэмдэглэлээ
  • Спортын сэтгүүлчид номын хур буулгав
  • Өндөр үнэлгээтэй
  • Түлхүүр.ком удахгүй хаагдаж...
  • Түлхүүр.ком-ын талархал
  • Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо
  • Багш нарын цалинг нэмж, боловсролын салбараа аваръя
  • Бид ямар байлаа
  • Tulhuur.com хаагдахгүй!!!
  • Барилгын салбар стандарт нэхэж байна
  • Засвартай холбоотойгоор хаагдах замуудын жагсаалт
  • “С.Зоригийг хөнөөсөн Батаа чинь би байна” гэж агсам тавьсан эрийг шалгаж байна
  • 300 мянгын дотуур байр уу, гурван саяын хажуу өрөө юу?
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Археологич Д.Баяр: Билэг хааны алтан титмийг 1000 жилийн дараа архангайгаас олсон PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    (2)
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2009.12.16 08:45 |
    Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Баяртай ярилцлаа.

    -Энэ жил хаана малталт, судалгаа хийв дээ?
    -Улаанбаатарын их сургуулийн шугамаар БНСУ-ын судлаачидтай хамтран “Умард Азийг судлах” төслийг хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд урьдчилсан байдлаар тандалт хайгуул, жижиг малтлага, судалгааны ажлыг хийлээ. Ер нь Монголын дорнод хэсэг бага судлагдсан. Тэндхийн дурсгалуудыг нарийн сайн судалж үзэх юм бол өмнө нь мэдэгдээгүй шинэ, сонин дурсгал илэрч олдох боломжтой. Том судалгаа хийж байгаагүй. Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, газар нутаг бүхэн өөрийн гэсэн өвөрмөц дурсгалуудтай.

    -Яагаад заавал солонгос судлаачидтай хамтрах болов?
    -Солонгосууд өөрсдийнхөө гарал үүслийг Монголтой холбодог. Ялангуяа Монгол орны зүүн хэсэгт Солонгосын Гуулин улсын гэж нэрлэгдсэн дурсгал байдаг. Тэд үүнийг нарийвчлан судалж, өөрийн өвөг дээдэс монголчуудтай хэрхэн холбогдож байсан талаар судалгаа хийх сонирхолтой байгаа учраас энэ төслийг эхлүүлсэн.

    -Урьдчилсан хайгуул, малтлагаар олдвор олсон уу?
    -Дарьганга нутгийн Баарайн хавцал гэдэг газарт хайгуул хийж хүрэл зэвсгийн үеийн олон булш илрүүлсэн. Галт уулын гарал үүсэлтэй, урт хавцлын хоёр талаас булшнууд гарсан. Хэчнээн булш байна гэдэг ерөнхий тоо гаргаж, дэвсгэр зураг үйлдэх ажлыг хийсэн.

    -Сүхбаатараас өөр аймагт хайгуул, малтлага хийсэн үү?
    -Шинжлэх ухааны  академийн Археологийн хүрээлэн, Казахстаны археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны шугамаар Архангай аймгийн Хашаат сумын Хутаг ууланд эртний 100 гаруй булш байгааг илрүүлсэн. Дээр үед ганц нэг булшийг нь манай судлаачид малтаж Хүннүгийн болон эртний Түрэгийн үед холбогдох олдвор олж байсан. Бид малтлага хийж найман булш судалсан. Булшнууд эрт цагт тоногдож, эвдэрч сүйдсэн ч гэсэн зарим эд зүйлс, хүний яс зэрэг олдвор гарсан. Уг олдворуудыг судалж, тодорхойлох, нарийвчилж шинжлэх, он цагийг тогтоох, харьцуулах ажил үргэлжилж байгаа. Археологийн судалгаа удаан явагддаг. Зарим дээжийг лабораторийн нарийн судалгаанд өгч он цагийг тогтоох ажлыг хийж байж судалгааны бүрэн дүн гардаг.

    -Малтлага хийх газраа өөрсдөө сонгодог уу?
    -Өмнөх судалгааны бүх материалаас үндэслэн тэнд судалгаа хийнэ гэдгээ тогтоогоод БСШУЯ, мэргэжлийн байгууллагад хандаж зөвшөөрөл авч тэр газартаа л судалгаа хийдэг.

    -Төсвөө хаанаас гаргадаг вэ?
    -Археологийн хүрээлэн 10-аад оронтой хамтарсан судалгааны төсөл явуулж байна. Гадаадынхантай хамтарч археологийн судалгаа хийхэд хөрөнгө зардал их хэрэгтэй. Тэдний хүчинд малтлага судалгаагаа хийж байна. Эртний дурсгал хэдийгээр Монгол Улсын нутагт байгаа бидний өвөг дээдсийн дурсгал боловч хүн төрөлхтөний үлдээсэн дурсгал гэдэг утгаараа дэлхийн нийтийн чанартай болж байгаа юм. Тэгэхээр аль ч улсын ямар ч дурсгал байлаа гэсэн гадаадынхан ирж судлах сонирхолтой, эрхтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олон жил өөрийн нутгийг судлаад дууссан гэж хэлж болно. Тийм учраас тэдэнд ажлын талбар хэрэгтэй. Асар уудам нутагтай, бүрэн судлагдаагүй Монгол орон бол гадны археологичдыг даллан дуудах, тэдний хувьд жинхэнэ диваажин болж байгаа юм.

    -Заавал гадаадынхантай хамтарч судлах ёстой юу. Өөрсдөө судалж болдоггүй юм уу?
    -Хөрөнгө мөнгө байвал бид өөрсдөө дагнан судалж болно л доо. Гэхдээ тэдэнтэй хамтарч судалсны ач тус гарч байна. Тухайлбал, Монгол, Германы Хархорум хотыг судлах багт би ажилладаг. Германы археологи гэдэг бол ерөөсөө маш олон жилийн баялаг түүхтэй, өндөр төвшинд гарсан, дэлхийн олон оронд эдний археологийн хүрээлэнгийн салбарууд ажилладаг. Үүнийг дагалдаж манай археологичид тэдний арга барилаас суралцах, үндэсний залуу боловсон хүчнээ бэлтгэх тал дээр ач тусаа өгч байгаа. Бид гадаадынхантай харилцаа холбоогоо тасалж болохгүй. Эндээс гарч байгаа эд зүйлсийг сэргээж, засварлаж анхны төрхийг нь олох, лабораторийн нарийн шинжилгээ хийлгэхэд их мөнгө зарна шүү дээ. Үүн дээр тэдний тусламж их хэрэг болж байна.

    -Өнгөрсөн жилийн малтлагаар олз омог хэр байв?
    -Өнгөрсөн жил Баянхонгор аймгийн Галуут сумаас эртний Түрэгийн тахилын онгоныг илрүүлсэн. Манайд сүүлийн үед эртний дурсгалыг сүйтгэх, ухаж, тонох нь элбэг болж. Галуут суманд нэг эртний дурсгалыг хүмүүс малтсан байна гэсэн мэдээ ирсэн. Орон нутаг судлах музейн хүмүүс очин уг дурсгалыг үзэн зарим чулуун эд зүйлийг аймгийнхаа музейд авчихсан байсан. Бид мөрөөр нь очиж уг дурсгалыг судалсан. Аялал жуулчлалын “Экспло Монголия” компани ивээн тэтгэж долоо хоног тэнд ажиллах зардал, төсөв, унааны зардлыг гаргаж өгснөөр гурван судлаач газар дээр нь очиж судалсан ч бүрэн малтаж чадаагүй. Дүр төрхийг нь сэргээх, анхны байдал нь ямар байсан гэдгийг тодруулах зорилгоор тонуулчдын малтсан газрыг цэвэрлэсэн, Түрэгийн тахилын онгон хээ угалз бүхий дөрвөн хавтан чулууг дөрвөлжлөн хайрцаглаж суулгасан, өмнөө гурван хүн чулуутай байсан юм шиг байна лээ. Хоёр хүн чулууг нь аймгийн музейд тавьсан гэсэн. Газар дээрээ нэг хүн чулууны хугархай үлдэгдэл байсан. Дөрвөн хавтангийн голыг алт хайдаг нинжа нар ухаж, тоносон бололтой. Газар дор хонгил гаргаж ухсан байсан.

    -Та археологичоор хэдэн жил ажиллаж байна вэ. Ажиллах хугацаандаа олсон хамгийн ховор олдвор тань юу вэ?
    -Би археологийн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. 1975 оноос Түүхийн хүрээлэнд орж ажилласан. Археологи гэдэг хүнд ажил. Тэр бүр олдвор олдоно гэж байхгүй. Хэчнээн их хүч хөдөлмөр гарган ухаж малтлаа ч нөгөө дурсгалыг нь тоносон ч юм уу, ямар нэг шалтгаанаар хоосон байх жишээтэй. 2001 онд Туркийн эрдэмтэдтэй хамтарсан баг Архангай аймгийн Хашаат сумын Хөшөө цайдам гэдэг газарт эртний Түрэгийн том язгууртнуудын тахилын онгоны цогцолборыг малтан судалсан. Тэнд Билэг хаан, түүний дүү Култегин жанжин гээд алдар цуутай язгууртны дурсгалд зориулсан, тахилын онгонууд нарийн зохион байгуулалттай, сүрлэг сайхан дурсгалууд, бичигт хөшөөтэй, он цаг нь тодорхой байв. Түүнийг бүрэн хэмжээгээр малтан судалж, уг байгууламжийн бүтэц зохион байгуулалтыг тодруулах зорилгоор ажилласан. Туркууд хөрөнгө мөнгийг нь гаргаж Монголд байгаа эртний Түрэгийн хөшөө дурсгалыг судлах, сэргээн засварлаж музей болгох ажлыг хийж байгаа. Билэг хааны тахилын онгоныг өмнө нь хэн ч илрүүлж байгаагүй. 1000 гаруй жилийн турш газар дор хадгалагдаж үлдсэн маш үнэт ховор олдвор юм.

    -Түрэгийн үеийн тахилын онгон гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ?
    -Монголд ийм дурсгал олон бий. Өмнө нь судлагдсан, ерөнхий хэлбэр төрхөөрөө мэдэгддэг. Язгууртны тахилын онгон нь дөрвөн хавтан чулуу дээр хээ угалз гаргаж сийлсэн, дөрвөлжлүүлэн хайрцаглаж суулгасан, урдаа хүн чулуутай. Хүн чулууны өмнөөс зүүн зүг буюу нар мандах зүг рүү чиглүүлж балбал хэмээх олон чулууг цувруулж зоосон ерөнхий хэлбэр, дүрс нь Түрэгийн үеийн дурсгал гэдгийг тодорхойлж өгсөн. Хээтэй дөрвөн хавтан чулууны нэг дээр эртний Түрэгийн рүни бичгээр бичсэн бичээс олдсон. Бичээс маш чухал байдаг. Эртний дурсгалыг судлахад түүний он цаг, учир утгыг нь тодруулахад гол тулгуур зүйл болдог. Бичээсийг манай залуу Түрэг судлаач, археологич Н.Мөнхтулга анхны уншилт хийж тодруулсан. Тахилын байшин барилаа, чулуун дурсгалыг босголоо гэсэн утгатай бичиг байсан. Манай археологийн судалгаанд археологийн дурсгал, бичгийн баримттайгаа хамт олдсон нь чухал. Өмнө нь төдийлөн тохиолдож байгаагүй ховор дурсгалын тоонд орж байгаа юм.

    -Олдвор анх яаж олдсон юм бол. Манай уншигчдад сонирхуулаач?
    -Их сонин байдлаар олдсон. Тахилын онгоны нэг хэсэг газрын хөрснөөс 30-40 см-ийн гүнээс гарч ирсэн. Тэнд нэг хэсэг газар хааш хаашаагаа 80-аад см-ийн зайтай тойрогт мөнгөн буган дүрс, алт, мөнгөн сав суулга зэрэг 2000 гаруй зүйлийг хийж нуусан байсан. Мөн далавчаа дэвсэн шувууны дүрстэй, духны магнай хэсэгтээ таван дэлбээтэй алтан титэм олдсон. Үүнийг судлаачид Билэг хааны эдэлж хэрэглэж байсан эд зүйл гэж үзэж байгаа. Цэцгэн хэлбэртэй 1800 гаруй мөнгөн товруу гарч ирсний зарим нь нүхтэй, юман дээр хадаж байсан бололтой. Зарим нь ч нүхгүй, металл эдлэл дээр гагнасан байдалтай олдсон. Эдгээр эд зүйлсийг зориуд эвдэж, хэмхэлж, нугалж, хэв төрхийг нь алдагдуулсан байдалтай хийсэн нь их сонирхол татаж байгаа юм. Билэг хааны тахилын онгонд зориулж шүтээний сүм байгуулан тэр дотор бүх эдлэлийг хадгалсан байна. Гэтэл дараа нь дайсан довтолж ирэхэд түүнийг хамгаалж байсан хүмүүс эд зүйлсийг яаралтай цуглуулж дайсны гарт өгөхгүй гэж хурдан хугацаанд нууж далдалсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байгаа. Орчин тойрон нь нэлээд түлэгдсэн, зарим мөнгөн эдлэлүүд галд шатаж хайлсан, бөөрөнхий мөнгөн дуслууд болж үлдсэн байдал харагдсан. Титэмийг нугалж, базсан байдалтай олсон. 1000-аад жил тонуулчдын гарт өртөж, хөндөгдөлгүй үлдсэн нь гайхалтай.

    -Билэг хаан хэдий үед амьдарч байсан юм бол?

    -Наймдугаар зууны үе буюу 730 хэдэн онд амьдарч байгаад нас барсан. Билэг, Култегин хоёрын тахилын онгон нэг дор байсан. Ах, дүү хоёр гурван жилийн зайтай нас барсан, дурсгалын хөшөөн дээр нь тэдний бүх амьдралыг бичсэн байна лээ.

    -Билэг хаан байлдаж яваад амь үрэгдсэн үү?
    -Түүх, сурвалжид шадар түшмэл нь хор өгч алсан гэж тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Тэр үед Түрэг улс тусгаар тогтнож, биеэ даан оршиж байсан ч Хятад байлдан эзэлж, эрхэндээ оруулах бодлого явуулж байжээ. Үүний эсрэг Билэг хаан нэлээн ухаалаг, мэргэн бодлого явуулж учиргүй байлдчихгүй, зохицуулж явсан хүн. Тиймээс Билэг хаан, түүний дүүг нас барахад Хятадын хаан тусгай элч томилон илгээж дурсгалын цогцолбор байгуулах ажилд хятад урчуудыг оролцуулан, хөшөөн дээр нь эмгэнэлийн бичиг сийлүүлсэн нь хадгалагдаж үлдсэн.   

    -Энэ олдворууд одоо хаана байгаа вэ?

    -Монголын үндэсний музейд хадгалагдаж байгаа. 2005-2007 онд Европын хэд хэдэн оронд “Чингэс хаан, түүний өв залгамжлагч” гэсэн нэртэй том үзэсгэлэн гаргахад энэ олдворуудын зарим нь тавигдсан.

    -Малтлага хийсний дараа газраа яаж нөхөн сэргээдэг вэ?

    -Археологичид дурсгалыг бүрэн судалж дууссан, холбогдох эд өлгийн зүйлсийг цуглуулж авсаны дараа нүхээ эргүүлэн таглаж ямар нэгэн байгууламж, булш, оршуулга, тахилын байгууламж байсан бол аль болох анхны хэв төрхөөр нь сэргээн босгож үлдээх дүрэм журамтай. Дүрмийнхээ дагуу нөхөн сэргээлт хийдэг.

    -Дутуу олдсон ховор олдворыг яаж гүйцээдэг вэ?

    -Энэ их хэцүү. Эртний дурсгал олон жил хадгалагдаж ирэхдээ байгалийн болон хүний хүчин зүйлээр эвдэрч, анхны өнгө төрхөө алдсан байдаг. Тэгэхээр үүнийг бүрэн гүйцэт судалгааны материал болгож авахын тулд аль болох бүтэн болгож авах шаардлагатай. Тухайлбал, булшин дотроос гарсан вааран савыг бүтэн болгох боломжтой. Харин ил задгай олдсон ваарыг бүтэн болгох боломжгүй. Археологийн судалгааг дагаж сэргээн засварлах ажил зайлшгүй явагддаг. Хүний яс дутуу байлаа гэхэд байгаа ясан дээр л судалгаа хийж ажиллана уу гэхээс бус алга болсон юмыг нөхөж орлуулах юм байхгүй. Хүн судлалын мэргэжилтнүүд тухайн ясыг судалж шинжилж, нас барсан хүний хүйс, насыг, хэрвээ гавлын яс бүтэн байвал европ, монголжуу төрхтэй хүн байж уу гэдгийг тогтооно. Цаашид нарийн судалгаа хийж ямар шалтгаанаар үхэж вэ, өвчин зовлон, шарх, дайн байлдаанд, насны өтлөлтөөр үхсэн үү гэдгийг тогтоох цогц судалгааг хийдэг. Өвчнөөс болж ясанд ямар өөрчлөлт гарсан, шүдний элэгдэл, бүх зүйлийг судалж хөгшин, залууг нь тогтооно. Гавал, тархинд зэвсгийн шарх, сорвины үлдэгдэл байна уу. Ясан дээр радиокарбоны судалгаагаар он цагийг 50-60 жилийн хэлбэлзэлтэйгээр нарийн гаргаж ирдэг. Энэ судалгааг хамтран ажилладаг гадаад түншүүддээ өгч хийлгэдэг. Хүн судлалын зарим судалгааг өөрсдөө хийнэ. Хүч хөрөнгө хүрэлцэхгүй зарим судалгааг гадаадын лабораторид хийлгэдэг.

    Мөн металл эд зүйлс зэвэрч, өнгө төрхөө алдан муу хадгалагддаг. Харин хүрэл, алт, мөнгө анхны хэв төрхөөрөө байна.

    -Сүүлийн үед Монголын түүх, соёлын дурсгал эмгэнэлт байдалд байгаа талаар их ярих боллоо. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
    -Энэ маш аюултай. Монгол нүүдэлчин улс. Нүүдлийн амьдралаар явдаг учраас түүхийн үнэт зүйлс үрэгдэж алга болдог. Өнөөдөр манай түүхийн гол баримт, сурвалж бол газар доорх археологийн дурсгалууд юм. Гэтэл сүүлийн үед тонуулчдын гарт өртөж, Монгол орны түүх устах аюултай тулгарлаа. Өнөөдөр хүмүүсийн амьдрал муу байна. Иймээс хүн бүхэн хөрөнгө мөнгөтэй болох, олз ашиг олохын тулд эртний булш, дурсгалыг ухаж, сүйтгэсээр байна. Эртний эд өлгийн зүйлийг мэргэжлийн бус хүмүүс ухаж, тонохдоо түүхийн дурсгалыг устгаад ямар ч үнэ цэнэгүй болгож байна. Хэрвээ мэргэжлийн хүн малталт хийвэл маш нарийн судалж тэр булш ямар зохион байгуулалттай, ямар ёс заншлаар оршуулсныг огт хөдөлгөлгүй, байгаа байдлаар нь цэвэрлэснээр судалгааны материал болгодог. Гэтэл тонуулчид тэнд байгаа хоёр гуравхан хүрэл зэвийг аваад ганц хоёрхон доллараар зарна гэдэг эх орныхоо түүхийг устгаж, Монголыг түүхгүй болгож байгаа гэмт хэрэг юм. Манай түүх цаашид судлагдаж гарч ирэхэд бичгийн сурвалж дахин олдохгүй. Нууц товчооны дайтай зохиол олдож, гарч ирэхгүй шүү дээ. Эртний хүмүүсийн хийж үлдээсэн бүх юм газрын хөрсөнд хадгалагдаж байдаг. Үүнийг даруй хамгаалалтад авч зүй бус явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хувь хүмүүсээс гадна үйлдвэрийн үйл ажиллагаа, уул, уурхайн том байгууллага, зам тавих ажилд мэргэжлийн хүнээр тухайн газрыг үзүүлж, судалгаа явуулахгүйгээр шууд дур мэдэн газар малтдагаас олон дурсгал эвдэрч сүйдэж байна. Үүн дээр л төр засаг анхаарлаа хандуулж, аливаа үйлдвэрийн ажиллагааг явуулахад заавал мэргэжлийн хүмүүсийг авчирч урьдчилсан судалгаа хийлгэдэг журмыг хэрэгжүүлдэг байх ёстой.

    -Таны харамсч явдаг зүйл юу вэ?
    -Хүн бүр хуулиа баримталж ажилладаг болмоор байна. Түүх, соёлын  дурсгалыг хамгаалах хууль гэж байгаа. Аливаа төсөл эхлэхээс өмнө тэнд заавал мэргэжлийн хүмүүсийг авчирч судалгаа хийлгэнэ. Байгаль орчинд хамаарах ямар нэг төслийг хэрэгжүүлэхэд тэр төсөл хэрэгжсэнээр тухайн орон нутагт ямар хохирол учирч болох вэ гэдэг үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулдаг дэлхийд тогтсон журам байдаг. Төслийг хэрэгжүүлснээр тэндэхийн ургамал, амьтны аймагт, усны ундаргад яаж нөлөөлөх нь вэ, агаар, хөрсийг нь яаж бохирдуулах нь вэ, түүх, соёлын дурсгалд ямар нөлөө үзүүлэх нь вэ гэдгийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээд эцэст нь энэ төслийг хэрэгжүүлж болох эсэхийг тогтоодог. Болохгүй бол зогсоодог. Төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага бүх хөрөнгийг гаргаж тэр судалгааг хийлгэх ёстой.     

    -Таныг эртний нийслэл Хархорум хотыг судлах ажилд оролцож байсан гэж сонссон юм байна?

    -1990-ээд он хүртэл манайхан ЗХУ-ын судлаачидтай хамтран ажилладаг байлаа. Тухайн үед дурсгалыг хадгалж, хамгаалах тал дээр муу анхаарч байж. Монгол, Германы хамтарсан баг Монголын эртний нийслэл Хархорум хотын судалгаанд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Би энэ багийн бүрэлдэхүүнд эхнээс нь ажиллаж байгаа. Өмнөх судалгааны алдаа, эндүү ташаа зүйлийг залруулах, жинхэнэ түүхэн үнэнийг сэргээх ажил гарч ирж байна. 1948-1949 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан баг Монголын эртний нийслэл Хархорумыг судлахаар ажилласан. Хоёр хэсэг газарт малтлага хийсний нэг нь Өгэдэй хааны байгуулсан ордоны үлдэгдэл буюу 64 баганатай, чулуун суурь бүхий том барилга байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл Монгол, Германы баг энэ барилгын зүүн талаар зурвас малтлага хийж бүх талбайгаар нь ил гаргахад олон олдвор олдсон. Ингээд лабораторийн нарийн шинжилгээ хийхэд энэ нь ордон биш. Харин бурхан шашны сүмийн барилга байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

    -Яагаад хоёр судалгааны дүгнэлт өөр гарав?
    -Энэ сүмийг шавар нягтаршуулж дагтаршуулж хийсэн тавцан дээр барьсан байна лээ. Тавцангийн дээд талд барилга нурж унаснаас хойш тогтсон үе давхаргатай. Дотор нь барилгын тоосго, дээврийн ваар, бурхан шашны холбогдолтой олон цац, бурханы хөрөг баримлын хагархайнууд, том том хамар, хуруу, чих гээд том, жижиг зүйлүүд гарсан. 1948-1949 оны багийнхан доод талын суурь хэсэг нь ордных, дээд талын бурханы үлдэгдэлтэй хэсэг нь хожим Эрдэнэ зуу хийд байгуулагдсанаас хойш буюу 17-18 дугаар зууны үеийнх байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа юм. Гэтэл Монгол, Германы баг хожуу үеийн гэж үзэж байгаа давхаргаас дээж авч судлахад 13-14 дүгээр зууны үеийн Өгэдэй хаантай холбоотой барилга болж байгаа юм. Олдож байгаа олдворын шинж чанарыг харвал дандаа бурхан шашны сүмд байдаг эд зүйлс. Хааны ордон гэж хэлэх нөхцөл байхгүй. Хэрвээ ордон байсан бол дотроо уужим сайхан танхимтай, хаан суудаг ширээ, сандалтай байна биз дээ. 13 дугаар зууны үед айлчилж ирсэн Рубрук гэж европын жуулчин энэ ордны тухай бичсэн байдаг. Энэ дотор мөнгөн мод байсан. Тэр модноос төрөл бүрийн амттан гоождог гэж тэмдэглэсэн байдаг ч тэр модны ор мөр олдоогүй. Эндээс харахад ордон биш гэдэг нь тодорхой байсан. Үүнийг нотлох өөр баталгаанууд ч бий. Ордон гэж нэрлээд байгаа барилгын үүдэнд асар том чулуун яст мэлхий байгаа. Гэтэл хөшөөний хагархайнууд Эрдэнэ зуу хийдийн дотор хадгалагдаж байсныг 19 дүгээр зуунаас эхлэн судлаачид олж тэр хөшөө 13 дугаар зууны үеийн Хархорум хотын хар бичигт хөшөө байсныг уншиж тайлсан. Тэгээд Хархорум хот энд оршиж байсныг тогтоосон. Гэтэл энэ хөшөө ордон гэж байгаад одоо сүм болсон барилгын өмнө байгаа.

    -Хөшөөнд юу гэж бичсэн байсан юм бэ?
    -1220 онд Чингэс хаан Монголын нийслэлийг байгуулахаар шийдсэн. Дараа нь Өгэдэй хаан барилгыг үргэлжлүүллээ. Мөнх хааны үед 300 тохой өндөр  сүмийг байгууллаа гэж монгол бичээсэнд нь байхад хятад бичигт нь 300 чи гэж бичсэн байгаа юм. Одоогоор энэ нь 90 метрийн өндөр сүмийг байгуулж дотор нь бурхануудыг номын ёсоор байрлууллаа. Тэдэн хаалга, тасалгаатай гэсэн нь бидний малтсан барилгын урттай тохирч байгаа юм. Хамгийн сүүлд 1346 онд сүмд нэр хайрлаж, энэ хөшөөг босголоо гэсэн утгатай бичиг байсан. Хөшөө нь сүмийнхээ дэргэд байна. Тэгэхээр энэ бол Монголын нийслэл Хархорум хот дахь гайхамшигтай, ертөнцөд хосгүй сүмийг бүтээсэн гэж байдаг. Үнэхээр сүмийн ор үлдэгдэл байсныг бид илрүүлсэн. Харин хааны орд чухам хаана байсан гэдэг одоо хүртэл тодорхойгүй байгаа. Цаашдын судалгаагаар хааны ордыг илрүүлж олох боломж гарах байх аа гэж бодож байна.

    -Хархорум хотын дөрвөн талд дөрвөн яст мэлхий байсны гурав нь олдоод нэг нь өнөөг хүртэл олдоогүй байгаа гэдэг?

    -Хожуу үеийн домог юм шиг байгаа юм. Гэхдээ яст мэлхийнүүд бий. Саяын ярьдаг том барилгын үүдэнд байгаа том хөшөөний суурь болох хамгийн том яст мэлхий хуучин байрандаа байгаа. Хархорумын урд мэлхий толгой гэж уул байгаа. Тэр уулан дээр эртний жижиг хэрмийн барилгын үлдэгдэл дотор нэг яст мэлхий, доошоо буугаад Хархорумын дэвсгэр талбайн зүүн хэсэгт тариан талбайд ороод хагалагдсан газарт нэг яст мэлхий байдаг. Дөрөв дэх нь Хархорум хотоос урагш 10 гаруй км зайд замын хажууд дутуу зассан яст мэлхий хэвтэж байгаа. Энэ тухай 1948-1949 онд ажилласан Оросын нэрт эрдэмтэн Киселёв бичсэн байдаг. 1990-ээд онд Хархоринд сууж байгаа нэг хувилгаан гэгч удирдаж очоод дутуу зассан яст мэлхийг гүйцээж сийлээд түүхийн дурсгалыг сүйтгээд хаячихсан. Энэ мэтчилэн түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдчихээд ямар ч шийтгэл хүлээхгүй, дураараа аашлах үзэгдэл элбэг байна. Хувилгаан гэж нэрлэгдээд байгаа тэр нөхөр ордон ч гээд байсан, одоо сүм болж байгаа барилгын ард өндөр гэгээний ээж Ханджамц хатны суваргыг 1948-1949 оны судалгаанаас хойш огт хөндөөгүй, хайрлан хамгаалж байсныг энэ жил ухаж, төнхөн дотроос нь олон зүйл гаргаж авсан гэнэ лээ.

    Р.Оюун



    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    purchase cialis online viagra kamagra visa kamagras gel cialis store viagra sales buy viagra viagra pris apotek levitra medicine cheap generic india viagra gold viagra pack sample buy viagra canada viagra online low price kamagra low cost champix varenicline purchase
    how much is propecia kamagra usa overnight wellbutrin no prescription needed kamagra paypal viagra sales buy champix online without prescription buy viagra online kamagrabuy uk order cialis order levitra online buy generic levitra buy generic kamagra online cialis low price online buy viagra mc viagra france