Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Манзуширын хийд 350 гаруй жилийн түүхтэй PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2009.05.16 08:45 |
Улсын нийслэл Улаанбаатарын ар хормойд нь төвхнөсөн Богд хайрхан уул бол байгалийн гайхамшигт үзэсгэлэн, түүхийн буурал мөр хадгалсан ариун догшин газар билээ. Богд хан уулын өвөрт орших Манзуширын хийд 300 гаруй жил ийн түүхтэйг тэр болгон мэддэггүй ч зун, намрын цагт энд аялагч, жуулчлагчдын хөл тасардаггүй.

Богд хан уулын магтаалд ...
Өвөр талдаа хийдтэй
Өргөн их шажинтай
Махгалын шүтээнтэй
Манзушир ламын хийдтэй... гэж магтан дуулсан байдаг. Тэгвэл Манзушир хийд ямар түүхтэй газар вэ. Монгол оронд 700 гаруй сүм, хийд байсан гэдэг. Хийд гэдэг нь шашин номын үзлээр энгийн ард иргэдийн амьдралаас зайдуу, аглаг уулсад босгосон хэсэг сүм дугантай, лам нарын амьдрах хороололтой, бурхан шүтээн, хурал номын байгууламжийг хэлдэг байна.

Манзуширын хийд одоогоос 350 гаруй жилийн өмнө Богд хан уулын энгэрт бууриа зассан ажээ. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Буддын ёсны оюун билгийг дэлгэрүүлэгч "Манзуширын хувилгаан" анх МЭӨ II зуунд Жагар орноо тодорч, түүнээс хойш Энэтхэгт хоёр, Түвдэд найм, Монголд таван удаа тодрон залгамжлагдсан түүхтэй аж. "Монгол нутагт анх тодорсон Манзушир хутагт нь хөхөгчин гахай жил буюу 1695 онд Хөх нуурын газар мэндэлсэн Агваан-лувсанжамбалданзан юм" гэж түүхэн сударт тэмдэглэсэн байдаг. Түүний үндэслэн байгуулсан Манзуширын хийд бол Монгол дахь шарын шашны том төвүүдийн нэг байжээ. Халхын анхны Манзушир хутагтаар тодорч Түвдэд ном, эрдэм сурч байсан Агваанлувсанжамбалданзанг 1714 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Монголд урин авчирч, өөрийн багшаар залсан гэдэг.

Халхын анхдугаар Манзушир хутагт долоон тангад ламын хамт 1733 оны хавар Богд хан ууланд хийд байгуулах газар шинжин явтал цагаан чулуугаар сийлсэн "Цагаан өвгөн", хаш чулуун "Найдан" бурхан олдсонд "Билэг шинж үзэгдлээ" гэж үзэн хийдийн шавыг тавьсан гэдэг яриа үе дамжин иржээ. Хийдийн анхны сүм болох "Өвгөн лаврин"-г Сэцэн хааны өргөсөн 800 лан мөнгөний хөрөнгөөр барьсан гэдэг. Манзуширын хийдийг монгол барилгачин, чулуу засагч урчууд, сүсэгтнүүдийн хамт мод чулууг үхэр тэргээр зөөж барьсан байна. Манзуширын хийдийн байрлал нь "Хангарьдын хэлбэртэй" гэх агаад үзэсгэлэн төгөлдөр Богдхан уулын энгэрт газрын налууг дагуулсан хамгийн дээр нь цогчин дуган барьж, бусад барилгуудыг доош нь үелүүлэн барьсан нь холоос харахад үзэмж төгс харагддаг байжээ. Хийдийг 1733 онд барьж эхлээд 1747 онд дуусгасан байна. Манзуширын хийд "Зүүн хойт", "Баруун урд" гэсэн хоёр хүрээтэй. Хүрээ бүр нь дөрвөн арвантай, арван бүр нь даргатай. Хийдээс зүүн урагш овооны энгэрт борчуулын хороо байжээ. Овооны өвөр дэх хороонд тус хийдийн лам бус гар урчууд, сүм суварга босгодог дархан, мужаан, арилжаа наймаа эрхлэгч, ядуус амьдардаг байжээ. Одоо энэ газарт "Овооны энгэр" нэртэй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. "Манзуширын хийд 14-17 орчим барилгатай байсан" гэж яригддаг. Тус хийдийг нураан сүйтгэхээс өмнө буюу 1937 оны наймдугаар сарын 25-нд хийсэн тооллогоор дуган 10, байшин хоёр, гэр тав, хийдийн хэмжээтэй 500 шахам ам метр, барилгуудын чанар сайн гэж бүртгэгдэн үлджээ. Тухайн үед энэ хийдэд 300 лам, хувраг шавилан сууж ном хурдаг байв. Буддын гүн ухаан, судар тарнийн ёс, түүх, анагаах ухаан, хэл шинжлэл, зурхай, уран зохиол, одон орон, орчуулга зэрэгт мэргэшсэн билэг төгс мэргэд олон байсан гэдэг. Манзуширын хийд гоёмсог барилга, уран сийлбэр, зурмал хатгамал бурханы дүрүүд, хөгжмийн зэмсгүүд гээд шашин урлагийн хосгүй дурсгалуудаар алдартай байжээ.

Түүний нэг нь дархан Дагва тэргүүтний урласан, дэлхийд цор ганц гэж хэлж болохоор алт мөнгөөр бүтээсэн "Сундуйн жүд", "Доржзодво" судар юм. Мөнгөн хуудсан дээр алтан үсгийг товойлгон сийлж бүтээсэн энэхүү гайхамшигт судруудад 2460 лан мөнгө орсон гэж эрдэмтэд тооцоолжээ.

1937 оны их хэлмэгдүүлэлтэд Манзуширын хийд өртөж, лам нарыг нь баривчилж, хөрөнгө зоорийг хураахад энэхүү гайхамшигт судрууд хамт хураагдаж Улаанбаатар хотод аваачсан байна. Манзушир ламтаны хийдэд дотоод яамны төлөөлөгчийн үүрэг хүлээж ажилласан Лувсанжамъян, Норов нар алтан, мөнгөн судрыг хурааж ирээд хэрхэх тухай Х.Чойбалсангаас асуухад "Алт, мөнгө шүр сувд их оруулсан үнэхээр сонин түүх дурсгалтай судар байна. Юу ч гэсэн хойноос /ЗХУ-аас/ хариу шийдвэр иртэл Судар бичгийн хүрээлэнд шилжүүлж, бат хадгалж бай" гэсэн тушаал буулгасан ажээ. Ийнхүү аз завшаанаар үлдсэн дэлхийд хосгүй алт, мөнгөн судрууд өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд нандигнан хадгалагдаж байна.

Манзушир хийдийн сүүлчийн хутагт Цэрэндорж хилс хэргээр баригдан 1937 оны аравдугаар сард цаазлуулсан. Мөн тус хийдийн нэр бүхий 53 лам баривчлагдаж ихэнх нь цаазаар авахуулах ял сонссон байна. Тэднээс амьд үлдсэн нь цөөхөн ажээ. Ийнхүү олон зуун жилийн түүхтэй Манзуширийн хийд эзгүйрч, аймгийн яамны шийдвэрээр барилгуудыг нь ийш тийш зөөснөөр хийдийн туурь л үлджээ. Харин хийдийн хойт талын хаднууд дээр сийлсэн бурхадын зураг өнөөдөр ч гэсэн байсаар. Байгаль, түүхийн онцлог бүхий энэ газрыг аялал, жуулчлалын чиглэлээр ажиллуулах саналыг Төв аймгийн тухайн үеийн удирдлагууд гаргаж хийдийн туурь орчинд 1993 онд "Байгалийн музей" байгуулсан юм. Үзмэрийг нь бүрдүүлэхэд соёлын гавьяат зүтгэлтэн Г.Шагдарсүрэн, сэтгүүлч С.Сумъяа нар голлох үүрэг гүйцэтгэжээ. Музейд бас нэг сонирхолтой үзмэр байдаг нь аймгийн музейн эрхлэгчээр олон жил ажилласан Г.Эрдэнэбат агсны бүтээсэн дуран юм. Энэ дурангаар харахад Манзуширын хийд эрт дээр үеийнх шигээ харагддаг нь гайхалтай. 1991 онд хийдийн туурин дээр аймгийн хөрөнгөөр "Манзушир хутагтын сэрүүн лавиран" сүмийг шинээр барьж, улмаар өргөтгөн 1993 онд музей болгожээ. Одоо энэ орчинд аялал, жуулчлалын "Манзушир тур" бааз ажилладаг. Дулааны улиралд Манзуширын музей нь аялагч, жуулчлагчдын хөл тасардаггүй газрыг нэг болдог. Бурханы шашны монголжсон итгэл үнэмшил, соёлыг түгээх төв болж байсан Манзуширын хийд нь дэлхийн анхны дархан цаазат газар Богд хан уулыг онгон төрхөөр нь хадгалж, хамгаалж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Д.Батжаргал



зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

busy
 
  • cialis rezeptfrei bestellen apteekki netissä vente viagra pfizer comprare viagra a roma propecia 5mg tadalafil 10 mg viagra remboursement precio levitra viagra generico comprar precio viagra 100 mg cialis prescrizione medica cialis acquisto online cialis farmacias similares cialis rezeptfrei usa forum viagra achat
  • kamagra suomesta original viagra ohne rezept kamagra sicher bestellen levitra onde comprar comprar viagra barata comprar viagra generica en españa comprare viagra in internet meilleur prix viagra 100mg compra cialis online générique du viagra erexyl levitra senza ricetta apotek viagra köp viagra sverige acquisto priligy finasteride prezzo