Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Их үзсэн || уншсан
  • Асуулт & Хариулт
  • Япон турах арга
  • Яаж өндөр болох вэ?
  • Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ
  • Пицца хийх арга
  • Татсан файлаа задлах (*.rar)
  • Эмэгтэйчүүдийг ямар секс эмзэглүүлдэг вэ
  • Илүүдэл жингийн эсрэг дайн зарлая
  • Сонин хачин зүйлүүд
  • Үс арчилах нь зөв угаахаас эхэлдэг.
  • Өндөр үнэлгээтэй
  • Асуулт & Хариулт
  • Татсан файлаа задлах (*.rar)
  • Пицца хийх арга
  • Монгол эр хүний шинж чанар [mрз]
  • Удам угсаагаа нэрлэхүй
  • Япон турах арга
  • Амтат бялуу
  • Мөнгийг яаж даллах вэ?
  • Элгийг амттай шарах арга
  • Тураах хоолны дэглэм
  • Сүүлд нэмэгдсэн
  • Лууван “эмч”
  • Ханиад хүндэрвэл...
  • Даралт бууруулах эм уусан бол архинаас татгалз
  • Тарган хүүхэд өвчлөмтгий байдаг
  • Нярай хүүхдийн чих өвдвөл...
  • Шанзтай, хуймагтай шарсан тахиа
  • Загастай талх
  • Шийдэмгий зан хэрэгтэй цагт аминд ордог
  • Шүүмжлэл урагшлах боломжийг өгдөг
  • Цагдаагийн албан хаагч иргэдтэй хэрхэн харилцах ёстой вэ?
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Хөхүүл эхэд эм хэрэглэх PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдлэг & Зөвлөгөө - Жирэмсэн эхчүүдэд | Оруулсан: tulhuur | 2009.01.23 08:45 |
    Хөхүүл эхийн хэрэглэсэн эм хоёр чиглэлийн сөрөг нөлөө үзүүлж болох юм. Үүнд:
    1. Эхийн хэрэглэсэн зарим эм хөхний сүүгээр ялгарч нярайд ямар нэг нөлөө үзүүлж болно.
    Зарим эм хөхний сүүгээр нэлээд хэмжээтэй ялгардаг. Жишээ нь: Хөхний сүүнд иодидын агуулагдах концентраци нь эхийн цусны плазмд агуулагдах хэмжээнээсээ ч давдаг. Мөн фенобарбитал зэрэг зарим эм хөхний сүүгээр ялгарч нярайн хөхөх рефлексийг дарангуйлна.
    2. Эхийн хэрэглэсэн эм хөхний сүүний ялгаралтанд нөлөөлж түүнийг ихэсгэх буюу багасгах нөлөө үзүүлж болно.
    Үүнд: Хөхний сүүний ялгаралтыг ихэсгэх нөлөөт эм:
    Окситоцин ба түүний уламжлал, никотины аскорбины глутамины хүчлүүд, тиамин пиродоксин зэрэг В бүлгийн витамин, теофиллин, токоферол, апилак зэрэг бэлдмэл хөхний сүүний ялгаралтыг ихэсгэдэг.
    Хөхний сүүний ялгаралтыг багасгах нөлөөт эм:
    Эстроген ба прогестроны гормон, Л-допа, ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, бромкриптин, эфедрин, фцросемид, адреналин, этанол зэрэг бэлдмэл хөхний сүүний ялгаралтыг багасгадаг.
    Хөхүүл эхэд эм хэрэглэхдээ баримтлах зарчим:
    -Хөхний сүүгээр ялгардаг эмийг аль болох хөхний сүүгээр ялгардаггүй буюу бага ялгардаг адил төстэй үйлдэлтэй эмээр сольж хэрэглэх.
    - Хөхний сүүгээр их хэмжээтэй ялгардаг, нярайд хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх эмийг зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг зохиомлоор хооллох.
    - Хоногт ганц удаа хэрэглэдэг эмийг үдэш унтахын өмнө хэрэглээд шөнө хүүхдийг хөхүүлэхгүй байх.
    - Өдөрт олон удаа хэрэглэдэг эмийг яг хүүхдээ хөхүүлэхийн өмнө буюу дөнгөж хөхүүлэнгүүт хэрэглэж байвал хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө бага байна.


    Анхаар Хөхүүл үед хэрэглэхээс зайлсхийх буюу болгоомжтой хэрэглэх зарим эмүүд
    Эм гэдэг нь өвчнийг анагаах хэдий ч нөгөө талаас "жор" юм. Учир нь ямар нэг өвчнөө анагаахын тулд эм тариа хэрэглэхэд өөр бусад эрхтэн системд муу нөлөө үзүүлж бас өвчлүүлдэг байна. Энэ удаад бид хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдэд болгоомжтой хэрэглэх буюу хэрэглэхээс зайлсхийх зарим эмүүдийг бичлээ. Хүмүүс зөвхөн ганц эмч, эмийн санчийн зөвлөснөөр биш аливаа эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар өөрөө ч гэсэн тодорхой хэмжээнд мэдэж байх нь та өөрийгөө болон өрөөл бусдын эрүүл мэндийг давхар хамгаалж байна гэсэн үе юм.
    АМИНОФИЛЛИН - нярай хүүхэд цочромтгой болж байсан нь бүртгэгдсэн.
    АМИОДАРОН - хэрэглэхээс зайлсхий, хөхний сүүгээр их хэмжээтэй ялгарна.
    АМИТРИПТИЛИН - хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    АТРОПИН - нярай хүүхдэд мөн холинолитик сөрөг нөлөө үзүүлж илэрч болзошгүй тул хэрэглэхээс зайлсхий.
    АЦЕТАЗОЛАМИД - хөхний сүүгээр бага хэмжээтэй ялгарна, болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
    АЦЕТИЛСАЛИЦИЛИЙН ХҮЧИЛ - хэрэглэхээс зайлсхий.
    АЦИКЛОВИР - сүүгээр нэлээд их хэмжээтэй ялгардаг тул хэрэглэхээс зайлсхий.
    БЕКЛОМЕТАЗОН - удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэвэл нярай хүүхдэд бөөрний дээд булчирхайн дутмагшил үүсч болзошгүй.
    ВЕРАПАМИЛ- хөхний сүүгээр бага хэмжээтэй ялгарна, болгоомжтой хэрэглэ.
    ВАНКОМИЦИТТ- хөхний сүүгээр ялгардэг тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй
    ВАРФАРИН - витамин К-ын дутагдал хийгээд цус алдамхай болох хүндрэл үүсэх риск нэмэгдэнэ. Болгоомжтой хэрэглэх нь зүйтэй,
    ГАЛОПЕРИДОЛ - хөхний сүүгээр багавтар ялгарна, нярайн мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хэрэглэхээс зайлсхий.
    ГАПОТАН - хөхний сүүгээр ялгардаг.
    ГИДРОХЛОРТИАЗИД - хөхний сүүгээр багавтар ялгарна, их тунгаар хэрэглэвэл хөхний сүү багасдаг тул болгоомжтой хэрэглэвэл зохино.
    ГЛИБЕНКЛАМЙД - болгоомжтой хэрэглэ.
    ДЕКСАМЕТАЗОН - удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэвэл нярай хүүхдэд бөөрний дээд булчирхайн дутмагшил үүсч болзошгүй.
    ДИАЗЕПАМ - нярай хэт унтаа болох, жин алдах зэрэг сөрөг нөлөө илэрдэг тул давтан хэрэглэхээс зайлсхий.
    ДИГОКСИН - хөхний сүүгээр багавтар ялгарна, болгоомжтой хэрэглэвэл зохино.
    ДИКЛОФЕНАК НАТРИ - хөхний сүүгээр багавтар ялгарна, болгоомжтой хэрэглэвэл зохино.
    ДИФЕНГИДРАМИН - хөхний сүүгээр их хэмжээгээр ялгарна, хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ДОКСОЦИКЛИН - нярайн ясжилт ба шүдний өнгийг өөрчлөх сөрөг нөлөөтэй тул хэрэглэхээс зайлсхий.
    ДРОПЕРИДОЛ - нярайн мэдрэлийн системд нөлөөлж болзошгүй тул хэрэглэхээс зайлсхий.
    ИБУПРОФЕН - хөхний сүүгээр багавтар ялгарна, хэрэглэхээс зайлсхий.
    ИЗОНИАЗИД -нярайд таталт ба невропати үүсгэж болзошгүй, эхэд зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал эх ба нярайд витамин В6-г урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх нь зүйтэй.
    ИНДОМЕТАЦИН - хөхний сүүгээр багавтар ялгарна, нярайд таталт үүсч байсан нь бүртгэгдсэн тул болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
    ИНСУЛИН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна.
    ИОДЫН БЭЛДМЭЛҮҮД - хөхний сүүгээр их хэмжээтэй ялгарна, нярайд гипотироидизм ба бахлуур үүсгэх аюултай тулиодын бэлдмэлүүдийг эхэд зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг хөхүүлэхгүй зохиомлоор хооллох хэрэгтэй.
    КАПТОПРИЛ - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхий.
    КАРБАМАКЕПИН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, нярай хүүхдэд арьсны хүнд харшлын урвал илэрч байсан нь бүртгэгдсэн.
    КЕТОТИФЕН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхий.
    КЛИНДАМИЦИН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, нярай хүүхдэд цустай зүйлээр гүйлгэх шинж илэрч байсан нь бүртгэгдсэн.
    КЛОМИПРАМИН - хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    КОДЕЙН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна. Хэрэглэхээс зайлсхий.
    КОРТИКОСТЕРОИДУУД - удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэвэл нярай хүүхдэд бөөрний дээд булчирхайн дутмагшил үүсч болзошгүй.
    КО-ТРИМОКСАЗОЛ - нярайн шарлалтын үед хэрэглэвэл гемолик үүсгэж болзошгүй.
    ЛЕВОДОПА - тодорхой мэдээлэлгүй тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ЛИДОКАЙН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
    ЛИТИЙ - хөхний сүүгээр их хэгижээтэй ялгардаг тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    МЕТИЛДОПА - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    МЕТОКЛОПРАМИД - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    МЕТРОНИДАЗОЛ - хөхний сүүгээр их хэмжээтэй ялгардаг тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    МОРФИН - хэрэглэхээс зайлсхий.
    НАЛИДИКСЫН ХҮЧИЛ - сөрөг нөлөөний риск бага боловч нярайд цус задралт анеми үүсч байсан нь бүртгэгдсэн.
    НЕОСТИГМИН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    НИСТАТИН - тодорхой мэдээлэлгүй тул хэрэглэхээс зайлсхий.
    НИТРОФУРАНТОИН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Глюкоз-6 фосфастдегидрогеназа ферментийн дутмагшилтай үед гемолиз үүсч болзошгүй.
    НИФЕДИПИН - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ПАПАВЕРИН - хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ПАРАЦЕТАМОЛ - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
    ПИЛОКАРПИН - хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ПИРАЗИНАМИД - хөхний сүүгээр бага зэрэг ялгарна, хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ПИРАЦЕТАМ - хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ПРЕДНИЗОЛОН - удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэвэл нярай хүүхдэд бөөрний дээд булчирхайн дутмагшил үүсч болзошгүй.
    ПРОГЕСТЕРОН - хөхний сүүг багасгах нөлөөтэй тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    ПРОКАЙНАМИД - хөхний сүүгээр нэлээд хэмжээтэй ялгарна, хэрэглэхээс зайлсхий.
    ХЛОРФЕНАМИН - хөхний сүүгээр нэлээд хэмжээтэй ялгарна, хэрэглэхээс зайлсхий.
    ЭТИНИЛЭСТРАДИОЛ ~ хөхний сүүний ялгаралтанд сөрөг нөлөөтэй тул этинилэстрадиол агуулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг хүүхдийг 6 сартай болтол хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
    /Дээдсийн хүрээлэн/

    нара :

    туслаач
    ЭТИНИЛЭСТРАДИОЛ энэ эмийг би мэдэлгүй 10 хоног хэрэглэсэн, одоо би 2 сартай хүүхэдтэй, миний хөхний сүүнд өөрчлөлт орж байгаа нь илт мэдэгдсэ, одоо би хэрэглэхээ зогсоовол хөхний сүү ихэсч хэвийн хэмжээндээ очих уу
     
    2010-09-17 | Үнэлгээ: +0



    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    viagra online without prescription buy generic cialis priligy buy kamagra where to buy cialis mastercard levitra shop viagra where to buy priligy suisse overnight shipping of generic viagra generic levitra buy levitra low cost buy finasteride over the counter priligy mg tablets cheapest viagra online bupropion web pharmacy
    viagra pro france kamagra oral jelly pas cher expert clinique cialis acheter viagra etats-unis forum sur achat viagra generique vente viagra recherche viagra francais cialis au quebec acheter du kamagra envoi rapide prix du viagra super active remede impuissance commande viagra cialis generique prix viagra mg prix pharmacie achat viagra