Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.

Онлайн туслах

Tulhuur
Удирдагч
Enhtulhuur Удирдагч
Altantulhuur Удирдагч
Загас шарах зөвлөмж PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
(4)
Мэдлэг & Зөвлөгөө - Хоолны жор | Оруулсан: tulhuur | 2008.11.17 08:45 |
Загасны хайрсыг цэвэрлэхээс өмнө давс түрхвэл гулгамтгай байдал нь арилж, цэвэрлэхэд илүү хялбар болдог.
Загасыг сүүтэй усанд чанавал мах нь илүү амтлаг болно.
Загасыг шарах үедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгүй үнэр нь арилна.
Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илүүдэл шингэн нь гарч амтлаг болдог.
Махыг 25-30 хэмийн бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлна. Угаасны дараа мах нь хурдан мууддаг тул удаан хадгалах хэрэггүй.
Махыг чанахдаа эхэнд нь давс хийвэл амтлаг чанараа алддаг тул махаа бэлэн болохоос нь 30 минутын өмнө давсаа хийгээрэй.
Шарсан махыг зөөлөн, амттай болгохын тулд шарахаасаа нэг цагийн өмнө горчиц түрхэж орхино. Махыг худалдан авахдаа шинэ хуучин гэдгийг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Шинэ махыг хэрчихэд бага хэмжээний шүүс ялгардаг байна. Харин хөлдөөсөн махыг гэсгээж, хэсэгчлэн хуваасан бол хуучин мах байдаг. Ийм мах нь чанараа алдсан байдаг билээ. Хуучин мах авсан тохиолдолд шарж хэрэглэхээсээ илүү удаан чанаж хэрэглэвэл элдэв нянгууд нь үгүй болох сайн талтай юм байна.

Амталсан загас
Хэмжээ: 2 порц
Орц
Цэвэрлэсэн загас-400 гр
Сармис-хоёр хумс
Нимбэг-нэг бүтэн
Гич-хоёр цайны халбага
Давс-нэг цайны халбага
Элсэн чихэр-нэг цайны халбага
Ус-хоёр хоолны халбага
Ургамлын тос-хоёр хоолны халбага
Укроп-нэг хоолны халбага
Хэрчсэн төмс, лууван
Төмс, луувангаа уураар жигнэж болгоно. Сармисаа цэвэрлээд давсны хамт ууранд хийн, нухаш болтол нь нүдэж, холиорой. Дээр нь нимбэгний шүүс, гич, элсэн чихэр, усыг нэмж сайтар хутгах хэрэгтэй.
Хайруулын тогоонд ургамлын тосоо хийж, сайн халаагаад, цэвэрлэж бэлтгэсэн загасаа хийж, тал бүрээр нь нэг минут орчим шар. Үүний дараа дээр бэлтгэсэн сармис, нимбэгний нухшаа хийж, зөөлөн гал дээр таван минут орчим жигнэ. Дараа нь тагийг нь авч, дахин таван минут шараад амттай загас бэлэн болно. Үүнийгээ хэрчсэн лууван, төмсөөрөө хачирлаж таваглахаа мартав аа.

Загас идвэл элэг, зүрхэнд тустай
Бид “Загас идэх нь сайн” гэж олонтаа сонсч байсан. Харин яагаад гэдгийг тэр бүр мэддэггүй. БНХАУ-ын загасны төрлийн судалгаа шинжилгээний нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны академийн тэнгис далайн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Ван Цүньшин үүнийг тун ойлгомжтой, энгийн байдлаар хүмүүст тайлбарлаж өгсөн байна. Тэрбээр эскимос болон япончууд өдөрт гурван удаа загас иддэг ба тэд зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь тун ховор байдаг гэдгийг баталжээ. Судалгааны дүнгээс үзвэл, загасны бие дэх өөхний хүчил нь хүний бие дэх өөхийг задлахад тустай гэнэ. Тиймээс загасны махыг хүнсэндээ хэрэглэж байвал зүрхийг хамгаалахад тустай юм. Цэнгэг ус, тэнгисийн гүнд амьдардаг загасны мах илүү өндөр үр дүн үзүүлдэг аж.

Загасыг жигнэхэд өөхний хүчил нь хээрээ байдаг
Загасны махыг түүхийгээр нь идэх, жигнэх, чанах, хуурах, хайрах, тосонд буцалгах гээд олон янзын аргаар боловсруулж болно. Тэгвэл чухам ямар арга нь өөхний хүчлийг нь хэвээр байлгаж, эрүүл мэндийг тань тэтгэх вэ? Профессор Ван Цүньшин түүхий загас идэх нь тустай ч сүүлийн үед далайн гаралтай хүнсний зүйл идсэний улмаас элдэв өвчинд нэрвэгдэж байгаа учраас жигнэх юм уу, чанаж идвэл өөхний хүчлийг хэвээр үлдээж чадна хэмээн зөвлөжээ. Бусад арга нь загасыг амттай сайхан болгодог ч өөхний хүчил болон В амин дэмийг үгүй хийж, тослогийн хэмжээг нэмэгдүүлж, шим тэжээлийг нь ч бууруулдаг байна.


Холбоотой мэдээ



зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

busy
 
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай