Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Их үзсэн || уншсан
  • Польштой барилга, хот байгуулалтын салбарт хамтарна
  • 1072 азтан тодорлоо
  • Швейцариас ирсэн захидал
  • Ам.долларын ханш буурлаа
  • Тавантолгойн IPO гацахын учир
  • МЦХ халсан ажилтнууддаа тэтгэмж олгоно
  • Арилжааны шинэ системийг туршиж байна
  • Иргэний хөгжлийн тухай баримт бичиг гарна
  • Хоршоолол улс орны хөгжлийн гарц уу
  • М.Энхсайхан ба Х.Баттулга
  • Өндөр үнэлгээтэй
  • Сэргээгдэх эрчим хүч сэрж байна
  • Швейцариас ирсэн захидал
  • Арилжааны шинэ системийг туршиж байна
  • Иргэний хөгжлийн тухай баримт бичиг гарна
  • МЦХ халсан ажилтнууддаа тэтгэмж олгоно
  • Тавантолгойн хувьцааны ханш 11,8 хувиар буурчээ
  • Ам.долларын ханш буурлаа
  • Ноосны урамшууллын талаар мэдээлэл өгөв
  • Та орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна уу?
  • Олон ам бүлтэй өрх гурван өрөө байр авах боломжтой
  • Сүүлд нэмэгдсэн
  • Польштой барилга, хот байгуулалтын салбарт хамтарна
  • Улсдаа жишиг болохуйц цогцолбор нээлээ
  • Төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зардал хорь дахин өсчээ
  • М.Энхсайхан ба Х.Баттулга
  • Монголчууд зөв газраа зөв цагт байж чаддаг хэрэгтэй
  • Дэлхийн банк мэдээлэл хийнэ
  • “Эрдэнэс ТТ” Хятадын Шенхуатай ярилцаж байна
  • Банкууд зээлийн хүүгээ бууруулах “бодол”-гүй байна
  • Инфляцийн эсрэг хүүг бууруулж тэмцэнэ
  • Давос ба дундаа нэг асуудалт дэлхий
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2010.01.28 19:08 |
    ''ААВААСАА ӨВЛӨСӨН МӨРӨӨДӨЛ'' НОМ МОНГОЛ ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДАН ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО
    Энэхүү номонд монголд орчуулагдан гарсан Барак Обамагийн улс төрийн илтгэл болон

    сонгуульд ялалт авчирсан үзэл санаанаас ялгайтайгаар өөрийн жинхэнэ амьдралын талаар өөрийн түүх гарал үүслээ илүү дэлгэрэнгүй утга уянгын түүхчилсэн хэлбэрээр бичсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсанд оршиж байгаа юм.

    Барак Обамагийн хар арьст аавтай, цагаан арьст ээжтэй, энэ нь хоёр өөр ертөнцөд хамаатай байж бас хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нөр их тэмцлийн үр дүнд өнөөгийн нэр алдарт хүрсэн түүх. Тэрээр бага наснаасаа ээжийнхээ өвөө эмээгийн гар дээр өнчин өсч өндийн, 12 настайдаа аавтайгаа анх уулзсан аавынхаа хүсэл мөрөөдлийг нь цааш өртөөлөн авч явах хариуцлагатай үүргийг хүлээжээ. Харвардын их сургуульд суралцаж байхдаа аавынхаа өөд болсоныг авга эгчээсээ сонсон цочирдож байсан үеэ сэтгэл хөдлөм бичсэн нь энэхүү номыг унших сонирхолыг тань улам их төрүүлэх болно.

    Энхүү ном орчуулах тусам амттай байсан. Эл номыг ариутган шүүсэн буюу анхны уншигчын хувьд унших тусам сэтгэл огшоож байлаа. Хүний дотор нь орсон юм шигээр орчуулжээ гэж хэлсэнд нь их урамшсан шүү. Ямартаа ч бидний бүтээл хүний нарийн нандин чавхдасыг хөндөж чадах юм байна гэж дотроо бодож байлаа. Үнэхээр хөдөөгийн эгэл бор амьдралд өсөж өндийсөн хүүхэд энэ номыг уншаад өөртөө итгэл төрүүлж омог бардам амьдрах сэтгэлээр дүүрэн байж чадвал миний ном орчуулсны хэрэг гарах юм. Дээрээс нь Обаматай адилхан амьдралтай хүүхдүүд олон байгаа. Обама хоёр гурван аавын гар дамжсан хүүхэд. Эмээ өвөө дээрээ өссөн. Түүний аав нь хар арьстай, ээж нь цагаан арьстай хүн. Обамагийн эцэг дэд докторын зэрэг хамгаалахаар АНУ-руу явахдаа гэр бүлээ хамт авч явж чадахгүйн улмаас ганцаараа явж улмаар тэндээсээ төрөлх орон болох Кенни улс руу очин шинэ цагийн түүхийг бичилцэж өндөр хэмжээний алба хашиж явсан нь уншигч нарт нэн сонирхолтой байх болно хэмээн найдаж байна.

    Хамгийн гол нь өнгөт арьстны хүнд хэцүү үеийг биеэр туулж өнөөгийн өндөрлөгт хэрхэн хүрсэн талаар гардаг нь нэн сонирхолтой. Нийгмийн шалгаралыг яаж даван туулж сурч, хөдөлмөрлөж тэмцэж байсан тэрээр анхныхаа ажлын гарааг хавай муждаа олон нийтийн зохион байгуулагч буюу манайхаар бол нийгмийн ажил хийж анхныхаа хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан нь манайд шинэ тутам хөгжиж байгаа нийгмийн ажилтан нарт бас сонин байх болно гэж бодож байна.
    Гол нь эндээс өөрийнхөө хүсэл эрмэлзлээр жигүүрлэж яваа олон хүүхдүүд амьдралынхаа сайн сайхныг олж хараасай гэж бодож энэ бүтээлийг туурвилаа.

    Барак Обамагийн энэ ном Нью-Йорк таймсын 2004 оны номер нэг Бестселлер, аудио хувилбар нь 2006 оны Гремми шагнал, хоёр дахь хэвлэл нь 2008 оны олон улсын Бестселлерээр шалгарсан. Тийм болохоор бид эл бүтээлийг монгол сэтгэхүйд ойртуулж бичихийг хичээлээ. “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номыг монгол ухаанаар унших юм бол бидэнд илүү ойрхон бууна.


    ХYНТЭЙ АЖИЛДАГ ХYН БYРИЙН ШИРЭЭНИЙ НОМ ДАХИН ХЭВЛЭГДЛЭЭ

    Хөдөлмөрийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч байхын тулд мэргэжлийн мэдлэг чадвараа хувь хүнийхээ онцлог,
    дадал зуршил, ур чадвартай зөв хослуулж сурах зүй ёсны шаардлага гарлаа. Эдгээр суралцах учиртай зүй ёсны шаардлагын нэг бол гарцаагүй харилцаа, илтгэх ур чадвар хэмээн судлаачид дүгнэж байна. Илтгэх ур чадвар бол зарим хүний боддог шиг хэлбэр төдий зүйл биш. Яриагаа зөв болгохын тулд бодлоо цэгцлэх хэрэгтэй болдог. Иймээс ярианы урлаг бол бодлыг цэгцэлж, харилцааг зөв сайхан болгох ухаан юм. Энэ ухаан хүн бүрт хамаатай. Тэр дундаа хүнтэй ажилдаг хүн бүр л харилцаагаар дамжуулан хүнээ урамшуулан зоригжуулах хэрэгтэй болдог. Хүнтэй ажилдаг хүн бүр л олон нийтийн өмнө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгцээтэй болдог. Иймээс та өөрийгөө хүндэлдэг бол, та өөрийгөө удирдах ажил хийнэ гэж боддог бол “зөв сайхан ярих ухаанд” цаг алдалгүй сурах хэрэгтэй. Бид ч энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн “Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд” номоо долоо дахь удаагаа шинэчлэн хэвлэлээ.

    Ном анхны хэвлэлтээсээ уншигчдын хүсэн хүлээдэг номын нэг байсаар ирсэн. Энэ ном зөвхөн илтгэлүүдийн эмхэтгэл төдий зүйл биш. Сонгодог реторикийн түүх, алдаагүй илтгэх арван санамж, дэлхийн болон Монголын шилдэг илтгэлүүд тайлбар дүгнэлтийн хамт багтсан цогц бүтээл юм. Мэдээж номын эцсийн дүнг хэн нэгэн дарга биш, мэргэн уншигчид өгдөг. Уншигч байхгүй, уншсан хүмүүс оюун дүгнэлт хийхгүй, тэдний сэтгэлгээний хэрэгцээг хангахгүй бол тэр сайн ном биш зүгээр л мэдээлэл төдий зүйл болох учир бид анхнаасаа сайн бүтээл гаргахыг хичээсэн юм. Номонд хайртай олон уншигч бидэнд өөрсдийн санал хүсэлтээ харамгүй илэрхийлж байсан тул долоо дахь хэвлэлдээ нилээдгүй өөрчлөлт хийлээ. “Алдаагүй илтгэх арван санамж” гэсэн онолын хэсэгтээ олон судалгааны дүгнэлтийг нэмж оруулсан бол Монголын төдийгүй дэлхийн оюун санаа манлайлагч, томоохон соён гэгээрүүлэгч, улстөрч, уран илтгэгчдийн гайхам сургамж, туршлага, товч намтар, үгнүүдээс сорчилж оруулдаг дараагийн хэсгүүдэд аль болох сүүлийн үеийн, бүр 2009 оны шилдэг илтгэлүүдийг түлхүү орууллаа./Энэ хэсэг бүхэлдээ ойлгомжгүй байна/ Иймээс ”Илтгэх урлаг ба шилдэг илтгэлүүд-2009” хэмээн нэрлэж болно. Хүнээ зөв удирдахыг хүсэж буй хүн бүрт хэрэг болохуйц энэхүү бүтээл уншигч таны гарт очиход бэлэн боллоо . Эрхэм уншигч таньд эрүүл энхийг хүсье.

    Хэрэгтэй ном
    Хэрэгтэй цагт
    Хэрэгтэй газар байх учиртай.


    "33 СТРАТЕГИ" ТАНЫ УДИРДАХ ЧАДВАРЫГ 33 ХУВИАР НЭМЭГДYYЛНЭ

    Амьдрал бол хоршил хэдий ч эцэс төгсгөлгүй тэмцлээр дүүрэн. Тэмцэлд ялалт байгуулахын тулд эхлэл,
    төгсгөл нь зөв байх хэрэгтэй. Ажил төрөлөө шатар тоглохтой адилтган үзэх юм бол цагаанаар эхлэх эсвэл хараар наадах гэсэн ерөнхий хоёр эхлэл байдаг. Гэхдээ эхлэлээсээ илүү зөв төгсгөх нь хамгийн чухал хэмээн стратегийн ухаанд үздэг. Энэ ном хийж буй үйлдэл бүртээ амжилт гаргахын тулд ямар стратеги баримталж болохыг л өгүүлдэг. Угаасаа хар цагаан, хайр хүндэл, хэрүүл тэмцэл аль аль нь амьдалд бий. Энэ ном харыг нууж хий хоосон тунхаг тулгахгүй. Харин бидний өдөр тутмын харилцаанд болдог бодит үнэнийг өгүүлж, түүнийг шийдвэрлэх туршлагаар шалгарсан стратегуудийг санал болгодогоороо онцлогтой.

    Иймээс номын бүлэг бүр нь танд байнга тулгардаг тусгай асуудлыг шийдэхэд зориулсан стратегиуд юм. Бүх стратегийг уншиж, өөртөө шингээснээр тэдгээр нь таны сэтгэлзүйн зэвсгийн нөөц болно. Эдгээр стратегиуд нь голдуу түүхэн дэх агуу генералууд (Агуу Александр, Ганнибал, Чингис хаан, Наполеон Бонапарт, Шаха Зулу, Виллъям Шерман, Эрвин Роммель, Во Нгуен Гиап гэх мэт) болон агуу стратегичдын (Сун-цзы, Мияамото Мусаши, Карл фон Клаусвиц, Ардант ду Пик, Т. Е. Лоуренс, хурандаа Жон Бойд гэх мэт) зохиол бүтээл болон бодит амьдарлаас урган гарсан юм. Тус бүтээл нь сонгодог тулааны үндсэн стратегиудаас өгсүүлээд орчин үеийн бохир, дүрэмгүй хэлэлцээрийн стратегиудыг хүртэл хамарсан. Ном өөртөө чиглэсэн тулаан, зохион байгуулалттай тулаан, хамгаалах тулаан, довтлох тулаан, бохир буюу дүрэмгүй тулаан гэсэн 5 хэсэгт хуваагдана. Бүлэг бүр нь зөвхөн оюун санааны дайны төдийгүй улс төрийн (Маргарет Тэтчер), соёл (Алфред Хичкок), спорт (Мухаммед Али), бизнесийн (Жон Рокфеллер) түүхэн жишээнүүдээр сайтар дүрслэгдсэн болно.

    Эдгээр стратегиудыг зохион байгуулалттай дайн, бизнесийн тулалдаанууд, бүлгүүдийн улс төр, хувийн харилцаа гэх мэт өдөр тутмын ямар ч төрлийн тэмцэлд хэрэгжүүлж болно гэж олон ном судлаачид үзэж байна. Угаас номын зохиогч Роберт Грийн бол хүний амьдралын ил байдгүй олон асуудлыг судалдаг алдартай судлаач. Түүний одоо Монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэж буй “Эрх мэдлийн тулаанд ялах 33 стратеги” бүтээл анх хэвлэгдсэн цагаасаа л олны анхаарлын төвд байж, амжилтад хүрэхийг зоридог хүн бүрийн ширээний ном болж чадсан агуу бүтээл, түүхийн эх сурвалж билээ.

    Нууц гэмээр арга замаар амжилтанд хүрсэн олон манлайлагчдын удирдах нууцийг дэлгэсэн аугаа бүтээлтэй танилцах боломж та бидэнд байна. Гэхдээ зөвхөн удирдах ажил хийж буй хүмүүст зориулсан ном гэдгийг санаарай.

    Ном худалдаалдаг бүх дэлгүүрээр худалдаалагдаж байна
    Лавлах утас: 7011-1839





    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    kamagra low cost viagra best price levitra priligy kamagraa suomesta cheapest cialis cheap champix priligy mg tablets levitra side effects levitra best prices kamagra chewable tablet viagra paypal cialis best price bupropion buy no prescription buy cheap champix online no prescription
    viagra en vente libre en espagne viagra 100 mg belgique viagra acheter viagra sur la net achat viagra gratuit vente de cialis sur le net acheter viagra andorre cialispas cher levitra 20mg prix viagra super active france viagra transport rapide acheter kamagra en belgique vente viagra achat levitra pas chere viagra europe