Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Сүүлд нэмэгдсэн
Өндөр үнэлгээтэй
Их үзсэн || уншсан

Онлайн туслах

Tulhuur
Удирдагч
Enhtulhuur Удирдагч
Altantulhuur Удирдагч
Амралт эхэллээ, рашаан усаа зориорой PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2007.06.20 08:45 |

Байгаль дэлхийн өнгө сэргэж, зуны улирал эхлэхээр хүн болгон рашаан ус, амралт сувиллын газрыг зорьдог. Манай эх орны дөрөөн зүг найман зовхис, Алтайн хязгаараас дорнын уудам тал, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нуруу, өмнийн цэнхэр говь рашаан усаар элбэг билээ. Рашаан ус нь газар зүйн байрлал, тогтоцоороо өвөрмөц, хэн хүний анхаарал, сонирхолыг татдаг. Тиймээс ч эрт дээр үеэс рашаан усаа таньж мэдэн, эмчилгээ сувилгаанд өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд рашаан усыг дагасан амралт сувиллын газар, жуулчны бааз олноор байгуулагдажхүмүүсийн хэрэгцээнд үйлчилж байна.
Очирваанийн ариун ундаа
Монгол орны мөнх цаст сарьдаг, ноён оргилуудын нэг Отгонтэнгэр уул байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар. Одоогоос арав гаруй жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Отгонтэнгэр уулыг төрийн тахилгат Очирваань уул болгон зарлаж дөрвөн жилд нэг удаа тахидаг. Отгонтэнгэр уулын бэл Завхан аймгийн Алдархаан сумын нутагт хүний дотор эрхтэн, үе мөчний рашаан бий. Өмнөх нийгмийн үед амралт сувилалын газар байгаад одоо хувьчлагдсан. Улаанбаатраас 1100, Завхан аймгийн төв Улиастай хотоос 80 км зайтай оршдог. Монголчууд дээр үеэс энэ рашааны ид шидийг танин мэдэж эмчилгээ сувилгаандаа өргөн хэрэглэж иржээ. Үүний дүнд ид шидийг нь хүртсэн тухай домог, түүх, хууч яриа олон. Амралтын эргэн тойронд хүмүүс майхнаа бариад амрах боломжтой. Харин Отгонтэнгэр амралтын газар энгиин, люкс өрөө 5-10 мянган төгрөгийи ханштай. Та дөрвүүлээ амрахаар автомашинаар явбал хоол, хүнс нийлээд нэг хүний 200 гаруй мянган төгрөг болно. Харин онгоцоор явбал зардал нь 400-500 мянган төгрөг.
Хамгийн хүйтэн рашаан
Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Хануйн голын хөвөөн дэх рашаан. Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор хэдэн зуун жилийн тэртээгээс монголчууд Хануйн рашааныг эмчилгээ сувилгааны чиглэлээр хэрэглэж иржээ. Нэлээд хожуу 1980-аад оны сүүлчээр Булган аймгийн төр, захиргааны байгууллагын санаачлагаар рашааныг багш нарын амралт, рашаан сувилалын газар болгон тохижуулсан байна. Улаанбаатраас 550 гаруй, Баян Агт сумын төвөөс найман км зайтай. Хануй голын хүрмэн чулуун дунд 88 төрлийн рашаан байдгаас зарим нь ширгэж үгүй болжээ. Одоо тэнд элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотор зэрэг бүх эрхтэнд зохицох рашаан бий. Зарим нь бүр нарийвчилсан байх жишээтэй. Тухайлбал, бөөрний рашаан дотроо баруун, зүүн, их бага тархины гэх мэт эрхтэнд зориулагдсан байдаг . Мөн үе мөч, харшлын рашаан, шавар элбэг. Хануйн рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл. Дотоодын жуулчид, рашаан усанд амрагчдад зориулсан амралтын газартай. Хувийн хоёроос гурван амралт, сувилалын газар бий. Үнэ ханш нь ч боломжийн. Дэд бүтэц хөгжсөн. Өөрөөр хэлбэл эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, үүрэн телефоны "Мобиком"-ын сүлжээ барьдаг зэрэг давуу талтай. Хэрэв та багш мэргэжилтэй бол бичиг, баримттайгаа ирж аймгийн Боловсрол, соёлын газрын амралтад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Үнэ нь энгийн, люкс зэрэглэлээс хамаарч 3000-5000 төгрөг байдаг . Үзэж харах зүйлээр ч элбэг. Хануйн рашаанаас баруун хойш долоон км яваад үзэсгэлэнт Шаргын нууранд амрах боломжтой.
Шаргалжуутын рашаан
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дахь Шаргалжуутын рашаан анагаах увидасаараа алдартай. Анх 1957 онд "Нэгдэлчдийн рашаан усны амралт" нэртэйгээр байгуулагдан 1967 оноос улсын чанартай сувилалын газар болжээ. Өдгөө 200 гаруй булаг, 108 рашаантай. Хүний бүхий л төрлийн өвчинг анагаана, тэр дундаа астм буюу багтраа өвчинг анагаадаг аж. Жилдээ 2500-3000, нэг ээлжинд арав хоногоор дулааны улиралд 350 хүртэл, хүйтэн сэрүүний үед 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Улаанбаатар хотоос 610, Баянхонгорын төвөөс 65 км зайтай оршдог. Байр, өрөө, тасалгаа нь зэрэглэлээсээ хамааран хоногийн 10-18 мянган төгрөгийн үнэтэй аж: Далайн түвшнээс дээш 1492 метрт өргөгдсөн Хангайн нурууны өмнөд хэсэгт оршдог, +96 градусын халуун рашаантай. Мөн энд зүү төөнүүр, шавар, бариа засал, усан эмчилгээтэй. ОХУ, Румын, Болгар зэрэг оронд байдаг дэлхийд алдартай сувилалын рашаантай химийн найрлага нь ижил  Рашааны дээхнэ талд бага Шаргалжуутын рашаан усны амралт бий. Шаргалжуутын рашаанд орогсодын 60 гаруй хувь нь Улаанбаатар, үлдсэн нь орон нутаг, бусад аймаг хотоос ирдэг гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын албаны судалгаа байна. Өвлийн цагт амрагчдын байрны дулааны асуудлыг халуун рашааны тусламжтай шийджээ. Мөн тус аймгийн Галуут суманд Үхэгийн халуун, Өртөөгийн харзын хүйтэн рашааи бий. Хүйтэн рашаан нь ангинийг бүрэн эдгээдэг. Богд сумын Ичээт, Загийн Халиут, Жинстийн Хүрэмт, Гурванбулагийн Нарийн зэрэг орон нутгийн чанартай 20 гаруй рашаан Баянхонгор аймагт бий. Эдгээрээс Нарийны рашаан нарийнтсан хүнийг эдгээсэн, дүлий хүн рашаанаас ус ууж байгаад морь үргэхийг сонсон сонсгол орсноо мэдсэн зэрэг хууч яриа байдаг.
Үүдийн давс үе мөчний эмгэгт тустай
Баянхонгор аймаг давсаараа алдартай. Энэ нутагт хоол, хүнсний бор, цагаан, улааи давс ургадаг. Эдгээр нь мөн л рашаан усны нэгэн адил эмчилгээний чанартай. Баян-Овоо сумын Үүдийн давс, шавар нь үе мөчний эмгэгт тун сайн. Богдын Холбоолжийи улаан, Бууцагаан, Хүрээмарал сумын зааг Бор овооны давс эрүүл мэндэд ач тустай ажээ. Бор овооны давс натри хлор/NaCl/ элбэгтэй гэлцдэг.
Могойн рашаан
Увс аймгийн Хяргас сумын нутаг Хяргас нуурын хөвөөнд байх Могойн рашаан баруун бүс нутагтаа алдартай. Хоол боловсруулах эрхтэнд сайн эмчилгээний чанартай рашаан юм. Мөн нуурын эргийн цагаан шаврыг харшилд өргөн хэрэглэдэг. Эл шаврыг долоо хоног шархтай хэсэгтээ тавихад эдгэдэг гэнэ. Улаанбаатараас 1100, Увс аймгийн төв Улаангом хотоос 150 км зайтай. Мөн Сагил, Түргэн сумын заагт байх Бургастайн рашаан бий. Ходоодонд нэн сайн энэ рашаан нийслэлээс 1500, Улаангомоос 100 гаруй км зайтай. Аймгийн төв Улаангом хотод Чандмань уулын шил доор Чандмагийн рашаан гэж бий. Ходоод гэдэс, хоолны хордлогод нэн тустай. Нийслэлээс 1300 км-ын зайтай оршдог.
Цэцэрлэгийн Мухар хужиртын шидэт ус
Арын сайхан хангай нутаг рашаан усаар элбэг. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт Бор бургасны хэмээх рашаан бий. Элэг, цөс, ходоод, бөөр зэрэг дотор эрхтэнд сайн гэлцдэг. Улаанбаатараас 450, аймгийн төвөөс 60 гаруй км зайтай. Мөн Цэцэрлэг сумын нутаг Мухар хужиртын рашаан сэтгэцийн эмгэг, өвчтэй хүнд тустай. Мухар хужиртын рашаан нийслэлээс 800, аймгийн төвөөс 200 гаруй км-ын зайд оршдог. Эрдэнэмандал сумын нутаг Хануй-хүрмийн рашаан хоёр голын бэлчирт байна. Дотор эрхтэнд нэн тустай рашаан ажээ.
Гүн цэнгэлэгийн нүдний эм
Монгол орны зүүн хязгаар Дорнод аймаг рашаан ус элбэгтэй. Тус аймагт орон нутгийн шинж чанартай 20 гаруй рашаан ус байдаг хэмээн эрдэмтэн, судлаачид тогтоожээ. Дашбалбар сумын нутаг Цагаан хөндийи рашааи орон нутагтаа алдартай. Улаанбаатараас 880, Чойбалсан хотоос 200 км-ын зайтай оршдог. Мөн Баян-Овоо сумын нутаг Улаан азаргын рашаан уушигны өвчтэй, уушиг нь устсан хүнд ихээхэн тустай аж. Нийслэлээс 920, Дорнод аймгийн төвөөс 240 км зайтай. Тус аймгийн Цагаан овоо сумын нутаг Гүн цэнгэлэгийн нүдний рашаан Монголд алдартай. Энэ рашаан нүдэнд цагаа унах, нүд бүрэлзэн муудах, хараа муутай хүмүүст ач тусаа өгч иржээ. Улаанбаатар хотоос 800, аймгийн төвөөс 130 гаруй км-ын зайтай оршдог. Халх гол сумын нутаг Нөмрөгийн голын хөвөөнд ходоод, дотор эрхтэнд тустай нэгэн рашаан бий. Нөмрөгийн рашаанд монголчуудаас гадна, ОХУ-ын Читийн буриад, БНХАУ-ын Өвөрмонголын өвөрлөгч хошууныхан зорин ирдэг байна.
Н.Мөнхтөр




зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

busy
 
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай
generique viagra suisse 
acquisto sildenafil 
kamagra i butik 
levitra mg achat 
kamagra sabores 
cialis generika deutschland 
comprare il viagra senza ricetta 
cialis generik 
kamagra generica oferta 
precio cialis 5 mg 28 comprimidos 
vente viagra pfizer viagra barato cialis generico comprare vendo cialis roma differenza cialis viagra viagra comprare acquistare cialis acheter viagra generique belgique levitra achat sildenafil prezzi mg