Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Их үзсэн || уншсан
  • Б.Гүндаваа IX байрт явна
  • Нью Йорк Никс 106-104 Атланта Хавкс, Мело 42 оноо!
  • Спортын сэтгүүлчид номын хур буулгав
  • “Mongolian Open-2012” эхэллээ
  • Б.Мөнгөнтуул Москваг зорино
  • “Арсенал” гайхамшгийг бүтээлээ, гэхдээ хожсонгүй
  • “Волейболын лиг” тэмцээнд Баянзүрх, Багануур дүүргийн багууд түрүүллээ
  • Теннисчдээс хэн нь хамгийн баян бэ?
  • “Эрчим” клуб талбайн эзэдтэй тэнцлээ
  • О.Насанбурмаа: Би ихийг хүсч мөрөөдөж түүндээ хүрэхийг чармайдаг л хүн
  • Сүүлд нэмэгдсэн
  • Б.Гүндаваа IX байрт явна
  • Нью Йорк Никс 106-104 Атланта Хавкс, Мело 42 оноо!
  • Спортын сэтгүүлчид номын хур буулгав
  • Коби Брайнтын багийн тоглолт, хоёр дараалсан ХОЖИЛ!
  • “Волейболын лиг”-д БЗД-ийн баг тэргүүлжээ
  • “Волейболын лиг” тэмцээнд Баянзүрх, Багануур дүүргийн багууд түрүүллээ
  • Б.Мөнгөнтуул Дэлхийн тулаанд ойртсоор байна
  • Н.Түвшинбаяр Жиу жицугийн аварга боллоо
  • Б.Ганболд: 4.27 секундын амжилтаар улсынхаа рекордыг шинэчилсэн
  • “Монгол бөх” чуулга уулзалт зохиохоор болжээ
  • Өндөр үнэлгээтэй
  • Уран уургачдыг шалгаруулна
  • “Эрчим” клуб талбайн эзэдтэй тэнцлээ
  • “Арсенал” гайхамшгийг бүтээлээ, гэхдээ хожсонгүй
  • Б.Гүндаваа IX байрт явна
  • Нью Йорк Никс 106-104 Атланта Хавкс, Мело 42 оноо!
  • Спортын сэтгүүлчид номын хур буулгав
  • Коби Брайнтын багийн тоглолт, хоёр дараалсан ХОЖИЛ!
  • “Волейболын лиг”-д БЗД-ийн баг тэргүүлжээ
  • “Волейболын лиг” тэмцээнд Баянзүрх, Багануур дүүргийн багууд түрүүллээ
  • Б.Мөнгөнтуул Дэлхийн тулаанд ойртсоор байна
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр: 'Мянганы сорилын сан'-гаас 15 сая ам.доллар нэмж авахаар болсон PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2009.09.14 17:41 |
    БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.

    МӨРӨӨДӨЛ ХҮРТЭЛ АЛГА БОЛЧИХОО ЮУ ДАА

    -Шинэ Засгийн газар байгуулагдаж, Та салбарын сайдын ажлыг аваад нэг жилийн нүүр үзлээ.

    Одоогоос яг жилийн өмнө Монголын ерөнхий боловсрол 12 жилийн тогтолцоонд шилжиж, түүхэндээ нэг шинэ хуудас нээсэн. Боловсролын шинэчлэлтийн эхний жилийн үр дүнгээс яриагаа эхэлье?

    -Ерөнхий боловсролын тогтолцоо 12 жилд шилжиж, өнгөрсөн жилээс анх удаа зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид сурч эхэллээ. Энэ жил Улсын хэмжээнд 53 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэх ёстойгоос 50 гаруй мянга нь ороод байна. 2014-2015 оны хичээлийн шинэ жилд анхны 12 жилийн төгсөгчид сургуулиа төгсөнө. Ингэснээр Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гадаадын их, дээд сургуульд шалгалт өгч, шууд элсэх боломжтой болохоороо шинэ алхам юм. Нэг үгээр хэлбэл бид дэлхий дахинтай адил тогтолцоотой болж байна гэсэн үг л дээ.

    Өнгөрсөн жилээс эхлээд монголын боловсролын салбарын гадаад харилцаа өргөжиж, гадны тусламж, дэмжлэг нэмэгдсэн баримтыг би харж байна. Энэ нь таны гадаад хэл, дипломатч мэргэжилтэйн давуу тал гэж ойлгож байгаа хүмүүс ч цөөнгүй бий?
    Салбар хариуцсан сайдын хувьд, өөрийн мэргэжил болоод бусад бүх л бололцоог ашиглаад боловсролын салбарын гадаад харилцааг өргөжүүлье гэж нэлээд анхаарч байгаа. Энэ маань ч үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Өнөө жилээс ОХУ, БНХАУ, Турк, Энэтхэг, Герман, Япон зэрэг улсад суралцах оюутны тоо эрс нэмэгдсэн. Одоогоор ОХУ-д жил бүр 230 оюутан суралцаж байна. Энэ тоо нэмэгдэхээр болж байгаа. Японы тал монголоос сургах оюутны тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Германтай яг ийм хэлэлцээ хийж байна. АНУ-д суралцах оюутны тоог дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Мөн энэ жилээс эхлэн Туркт сурах оюутны тоо 130 болж нэмэгдлээ. Энэ мэтээр урагшилж байгаа зүйл байна. Ер нь боловсролын салбар бол гадаадын хандивлагчдын тусгай механизмтай ганц салбар. Энэ жил л гэхэд Дэлхийн банкны Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүргэх санаачлага хөтөлбөрийн хүрээнд 31 сургуулийн хичээлийн болон дотуур байрыг засварласан. Дэлхийн банкнаас үүнд 6,2 сая доллар зарцуулсан байгаа. Азийн хөгжлийн банкнаас явуулдаг Боловсролын хөгжлийн гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд 21 сургуулийн хичээлийн байранд 3.2 сая долларын засвар хийлээ. Азийн хөгжлийн банкны "Хямралын үеийн боловсрол" дөрөвдүгээр төслийн хүрээнд энэ жилээс эхлэн сурах бичгийг бага ангид үнэ төлбөргүй болголоо. 12 жилийн тогтолцооны бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс даахаар болж байна. 11 жилийн тогтолцооны дунд ба ахлах ангийн сурагчдад 40-80 хувиар үнэ төлбөргүй төрөөс олгож эхэлсэн. Цаашид манай салбарт улсын төсвөөс болон гаднаас хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ гэж хүлээж байгаа.

    -Зарим зургаан настнууд хичээлээ дийлэхгүй, цүнхэндээ түүртэж ядаж явахад зарим нь нэг гартаа үзгээ бариад нөгөө гартаа түрдэг машинаа өвөр дээрээ тавьчихсан хичээлдээ суудаг талаар эцэг эхчүүд ярьдаг. Ер нь зургаан настнуудын ачаалал хэр тэнцвэртэй байгаа вэ?
    -Зургаан настнуудын ачааллын талаар "Болж байгаа, болохгүй байна" гэсэн яриа их гарч байсан. Бид зургаан настнуудын хичээлийн явц, сургалтад судалгаа хийсэн. Сурах чадварын хувьд хангалттай сайн гэж үзэж байгаа. Зургаан настнууд бусдаасаа харьцангуй богино цагаар хичээллэдэг. Хичээлийн завсраар тоглоомын цаг ч гаргаж өгсөн. Сурагчдын ачааллыг хөнгөлөх үүднээс энэ жил сурах бичгийн жинд нэлээд анхаарсан. Зургаан настай хүүхдийн бүх сурах бичиг нийлээд 1.7 килограмм болж байгаа. Энэ бол тухайн насны хүүхдэд таарсан жин.

    -Дунд сургуулийн дутагдал доголдлын талаар ярихаар багш нарын чанар, ур чадварын зэрэгцээ ёс зүйн асуудал давхар сөхөгддөг. Би ганцхан жишээ хэлье. Их Британийн хүүхдийг ивээх санд ирүүлсэн нэгэн сурагчийн захидалд "Багш зодох нь ч яамай. Харин намайг ядуу айлын хүүхэд гээд дунд тавьсан хэрнээ надаас хуулсан захирлын хүүхдэд онц тавьсанд нь л гомдож байна" гэсэн байсныг уншиж байлаа. Ер нь багш нарын ёс зүйн асуудалд ямар хариуцлага тооцдог юм бэ?
    -Шилжилтийн үеийн жилүүдэд бий болсон олон бэрхшээлийн нэг нь энэ болов уу. 1990 оноос өмнө багш нар ёс зүйтэй, сайн багшийн шавь сайн л байдаг тогтсон ойлголт нийгэмд байлаа. Гэтэл шилжилтийн үеэс сургууль, анги танхимын хүрэлцээ муу, нэг ангид олон хүүхэд сурч байгаа зэргээс багш нарын ачаалал нэмэгдсэн. Тийм учраас яамны зүгээс багш нарын сургалт, давтан сургалтад онцгой анхаарч байна. Энэ намраас Багшийн хөгжлийн ордон барьж эхэлнэ. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг сэргээж байгаа нэг хэлбэр л дээ. Хоёрдугаарт, хичээлийн шинэ жилийн эхэнд би багш нартаа хандаж хүүхдийн хүмүүжлийн асуудалд хамтдаа анхааръя гэж уриалсан. Хэчнээн эрдэм боловсролтой ч эцэг эхийнхээ өөдөөс хараалын уг хэлдэг сурагч байвал манай боловсролын салбараас дутуу бүтээгдэхүүн гарч байна л гэсэн үг. Тийм болохоор дан ганцхан боловсрол олгох биш хүүхдийн хүмүүжилд онцгой анхааръя, өөрсдөө ч үлгэр дууриалал үзүүльө гэж уриалсан. Ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын 370 жилийн ойг угтаад, Улс тунхагласны баярын завсарт нийслэлийн сургуулийн хүүхдүүдэд музей үзүүлэх ажлыг зохион байгуулъя гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын урлагийн зөвлөлтэй тохиролцлоо. Үүнийгээ "Бид эх орноороо бахархдаг" гэж нэрлэх юм. Эх орноороо, түүхээрээ бахархдаг үр хүүхдүүдтэй болох санаачлагын эхлэл гэж ойлгож болно, Бид эх оронч байх ёстой гэж их ярьдаг. Гэхдээ эх оронч бай гэхээр л тийм болчихдог юм биш. Хамгийн гол нь хүүхдүүдэд түүхээрээ, соёлоороо дамжуулж эх оронч үзлийг суулгах ёстой. Гэхдээ хүүхдийн онцлогт нь тааруулж ойлгуулах юм. Жишээ нь, Монголын эзэнт гүрний түүхийн хичээлийг үндэсний музейд очиж заах юм бол хүүхдэд асар их сонирхолтой байх нь ойлгомжтой. Бид дөнгөж өчигдөрхөн Туркийн элчин сайдтай Түрэгийн үеийн түүхийг Туркээс багш авчирч заавал илүү сонирхолтой болно гэж ярилцаж байлаа. Шуудхан хэлэхэд, захын хорооллын хүүхдүүд бараг ямар музей байдгийг мэдэхгүй. Энэ мэтээр зөвхөн ярих биш хийе гэж төлөвлөж, эхлүүлж байгаа зүйл бий. Эцэг эхчүүд бид хүүхдээ ямар мөрөөдөлтэйг мэддэг болов уу. Өнөө үед мөрөөдөл хүртэл алга болчихоо юу даа гэж би хувьдаа боддог. Одооны нийгэм маань бахархаж, мөрөөдөж, би тийм хүн болно гэж хэлмээр бүтэн нэртэй Монгол хүнгүй шахам болчихлоо. Бид бие биесээ муулах яахав, үр хүүхэд маань мөрөөдөлгүй болчих вий гэж санаа зовдог. Тиймээс цаашид хүүхдийн мөрөөдлийг бий болгох аян зохион байгуулна гэж бодож байгаа.

    -Таны мөрөөдөл юу байв. Хүүхэд байхдаа ямар хичээлд илүү сонирхолтой байсан бэ?
    -Сансрын нисгэгч болъё гэж бага ангид байхдаа мөрөөддөг байлаа. Дараа нь мундаг сайн физикч болох юмсан гэж хүсдэг байсан. Би түүхийн хичээлд их сайн байлаа. Тэр нь аавын минь буян байх. Манай аав их олон ном цуглуулдаг хүн байж билээ. 10 жилдээ Халх журам хуулийг уншчихсан байдаг хүүхэд ховор л байсан байх. Орос хэлний хичээлд их сайн байсан. Би олон улсын орос хэлний олимпиадын алтан медальтай. Физикийн хичээлд сонирхолтой байсан нь бас л багшийн гавьяа.

    -Яагаад физикч болох мөрөөдлөөсөө урваад дипломатчийн мэргэжлийг сонговоо. Ингэхэд боловсролын сайд өөрөө ямар боловсролтой билээ?
    -Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийг төгссөн. Цэргийн алба хаагаад дараа нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. 1995 онд Шинэ Дели хотын Маркетинг, менежментийн их сургуулийг төгссөн. 2005 онд Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг "Жижиг улсын аюулгүй байдал" сэдвээр улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Физикч болох бодлоосоо санаатай урваагүй л дээ. Тухайн үеийн боловсон хүчнийг шилж сонгодог системийн сайных болов уу гэж боддог. Гадаад харилцааны яамныхан хавар сургууль төгсөхөөс өмнө сургуулиудаар явж хүүхдүүдийг судлаад, хувийн хэрэгтэй нь танилцдаг байсан юм. Уралдаант шалгалтад сайн дүн үзүүлсний дараа гадаад яаман дээр дуудаж ийм сургуульд орох уу гэж асуусан. Тухайн үед би ямар сургууль гэдгийг нь ч сайн мэдээгүй. Ахаасаа асууж байгаад л орж байлаа.

    - Хүүхдүүд тань хаана сурдаг вэ. Тэдний боловсрол, мэргэжил сонголтод яаж нөлөөлсөн бэ?
    -Том хүү маань дээд сургуульд сурч байгаа. Бага хүү "Орчлон" сургуульд сурдаг. Мэргэжлийн хувьд би өөрсдөд нь сонголтыг нь үлдээнэ гэж бодож байгаа. Гэхдээ одоохондоо том хүү маань дөнгөж бакалаврт сурч байгаа болохоор нарийн мэргэжлээ сонгоогүй.

    -Таны үед ном их уншдаг байсан байх. Одоогийн хүүхдүүд ном уншдаггүй гээд л шүүмжлэх хүн эахаас аваад олон. Та ч бас тэдний нэг үү?
    -Энэ шүүмжлэл зөвхөн монголд ч байгаа юм биш. Дэлхий нийтэд "Мянганы хүүхэд" гэсэн нэг ойлголт бий болчихоод байгаа юм. Чат, массаж, интернэт гурваар зэвсэглэсэн хүүхэдтэй болчихсон. "Мянганы хүүхэд" гэсэн энэ шинэ ойлголтыг яаж боловсролын тогтолцоонд зөвөөр тусгах вэ гэсэн маргаан ид явж байна. Бид саяхан Улаанбаатар хотын номын сангуудаар судалгаа хийсэн. Хүүхэд байтугай том хүн ч ном уншихаа больчихож. Авч уншсан номын жагсаалтыг нь харвал шалгалтад бэлдэж байгаа оюутнууд л голцуу уншиж байгаа юм уу даа гэж бодохоор судалгаа гарсан. Бас сумын сургуулийн номын сангуудын номыг шинэчлэх ажил их олон жил хийгдээгүй. Өнгөрсөн жил нэг сая төгрөгийн ном сумдын номын сангуудад авч өгсөн. Энэ жил Японы ЗГ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд тэрбум 500 сая төгрөгийн номыг орон нутагт хүргэж эхэллээ.

    -Хүүхдийн заавал унших ёстой номын жагсаалт гэж бий. Тэр жагсаалтыг шинжлээд үзэхээр дэлхийд бэстселлер болоод байгаа Харри Поттерийн нэр харагдахгүй атлаа "ярзайдаг ямаа, инээдэг тэмээ, майлдаг мал" гэх мэт номын худалдаагаар ч бараг үзэгддэггүй номууд байх жишээтэй. Ер нь заавал унших ёстой номын жагсаалтыг шинэчлэх цаг болсон юм биш үү?
    -Энэ жагсаалтыг гаргахдаа шууд санаанд таарсан номоо оруулчихдаг юм биш. Аль болох монголын уран зохиолыг түлхүү оруулах, тэр дундаа түүх, соёлтой холбоотой номуудыг илүү олноор нь багтаадаг, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачлагаар дэлхийн сонгодог уран зохиолын 50 боть ном өнгөрсөн жил хэвлэгдсэн. Энэ ботиудыг хөдөө орон нутгаар тараагаад зуны амралтаараа идэвхтэй сайн уншсан хүүхдүүдийг шагнаж урамшуулах гээд янз бүрийн хөдөлгөөн өрнөж байгаа юм билээ. Одоо Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын уран зохиолын голцуу номыг тарааж байна.

    -Сүүлийн үед ЕБС-ийн ойролцоох газрыг дээрэмдэх явдал цөөнгүй байна. Хамгийн сүүлд гэхэд 23 дугаар сургуулийн өмнөх Б.Явуухулангийн цэцэрлэгийн газрыг тойруулаад хашаа барьчихсан, багш сурагчид нь хашааны завсраар шургаж сургуульдаа орж байна. Ийм дүр зураг нэг биш сургууль дээр бий. Ер нь сургуулийн газрыг хэн хамгаалах ёстой юм бэ?
    -Яг энэ талаар бид Нийслэлийн удирдлагуудтай тохирсон. Боловсрол соёлын байгууллагын харьяа газрыг зориулалтын бус үйл ажиллагаанд ашиглахаар газар олголт хийхгүй. Харин өмнө нь олгочихсон байгаа газруудыг тойрсон маргаантай асуудал цөөнгүй гарч байгаа. Ийм маргаанд хамгийн түрүүнд биеийн тамирын талбай өртөөд байдаг юм. Хэрвээ сургуулиуд биеийн тамирын талбайгаа тохижуулчихвал хүний нүдэнд тийм эзэнгүй хоосон талбай болж харагдахгүй шүү дээ. Үүнээс гадна зарим сургуулийнхан багш нарын нийгмийн асуудлыг шийдэж, байр орон сууц барина гэж газар авчихаад багш нар ч байргүй, сургууль нь ч газаргүй болчихсон тохиолдол гарч байна.

    -Жишээ нь хаанахын, ямар сургууль...?
    -34 дүгээр сургуулийнхан багш нартаа орон сууц барина гээд газар авсан. Орон сууц барьсны дараа маш цөөхөн багш байртай болоод, үлдсэн байранд жирийн айлууд орчихсон байх жишээтэй.

    -Манай ерөнхий боловсролын тогтолцооны нэг гажуудал нь хүүхэд чөлөөтэй ярьж, эссэ бичиж, илтгэл тавихын оронд номоос шууд цээжилж асуугдаад л онц авч байвал болоо гэсэн хуучны арга барил үргэлжилсээр байгаатай та санал нийлэх үү. Та түрүүн "Өнөөгийн боловсролын стандарт, агуулга бий болоод таван жил боллоо. Эргэж харах, засаж сайжруулах зүйл байна" гэж ярьсан. Сургалтын системийг шинэчлэхэд барууны чөлөөт сургалтын арга барилыг хэр тусгаж байгаа бол?
    -2004 онд бид сургалтын стандарттай болсон. Энэ жил сургалтын стандартад үнэлгээ, дүгнэлт өгөөд үзэхэд хичээл заах бүх зүйл нь багтчихсан хэрнээ алийг нь хэдэн цаг заахыг тусгаж өгөөгүй гээд сургалтын хөтөлбөрт ойлгомжгүй зүйл их байна. Ялангуяа гадаад хэлний асуудал. Дунд сургуульд хоёр дахь гадаад хэлийг гурван жил үзээд үлдсэн гурван жилд нь сонголтоороо үздэг тогтолцоотой. Гэтэл гурван жил үзсэн хэл хэл биш. Олон улсын Basic Language Communicating Skill стандартаар бол нэг хэлийг таван жил үзэх ёстой байдаг. Таны хэлсэн барууны тогтолцоог би ч бас дэмжиж байгаа. 1990 оныг хүртэл бид Оросыг зүгээр л хуулаад явж байсан. Тэглээ гээд муудсан юм алга. Тэгвэл одоо Англи, Сингапураас нь хуулъя л даа. Ер нь аль болох сургалтыг олон улсын стандарт руу дөхүүлж чадвал монгол хүүхэд гадаадын аль ч их сургуульд орлоо гэхэд хоцрохгүй байх боломжтой болно.

    -Сая намайг яамны хаалгаар ороход үүдэн дээр орон нутагт шаардлагатай байгаа багш нарын орон тооны зар харагдлаа. Хөдөө орон нутагт багш нарын хүрэлцээ хэр байна?
    -Улсын хэмжээнд багш нар 98 хувийн хангалттай байгаа гэсэн тооцоо гарсан. Гэхдээ хөдөө орон нутагт за¬рим мэргэжлийн багш нар хэрэгцээтэй хэвээрээ байгаа. Ер нь хөдөө очиж ажиллая гэж санал ирүүлэх багш цөөхөн шүү дээ. Гэхдээ багш нар нь илүүдчихсэн газар ч бий. Дөнгөж өчигдөрхөн бид Баян-Өлгий аймгийнхантай ярьж байхад аймгийн хэмжээнд 800 багш илүүдэлтэй байна гэсэн тоо хэлж байна.

    -Хөдөө орон нутагт ажиллах санал ирүүлж байгаа багш нарыг нийгмийн талаас нь яаж дэмжиж байгаа вэ?
    -Саяхан Засгийн газраас Цэргийн дүйцүүлсэн албаны журмыг гаргахдаа алслагдсан сумдын боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудыг дүйцүүлсэн албан хаагчаар тооцохоор шийдвэрлэсэн. Мөн таван жил тутамд нэг удаа тэтгэлэг олгодог болсон. Багш нарын улирлын урамшлын тогтолцоог шинээр нэвтрүүллээ. Энд жилд улсаас 20 тэрбум төгрөг зарцуулах юм. 2009 оны эхний улирлын урамшил олгогдсон. Одоо хоёрдугаар улирлын урамшуулал олгогдоно. 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан багш нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа гэж үзээд ийм урамшууллын тогтолцоог гаргаж ирсэн юм. Энэ бол зөвхөн багш нарт биш сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд, ЕБС-ийн бүх ажилтнуудад хамаарна.

    -"Үдийн цай" хөтөлбөр "Үдийн хоол" болно гэсэн. Хэзээнээс сурагчид анги дээрээ халуун хоол иддэг болох вэ?
    -Ихэнх сургууль долоо хоногийн хоёр өдөр халуун хоол өгөөд эхэлчихсэн. Гэхдээ бэлтгэлийг нь сайн хангахгүйгээр шууд "Үдийн хоол" болгох боломжгүй. "Үдийн хоол" хөтөлбөрт шилжихийн тулд гал тогооны шинэчлэлийг хийх ёстой. Тийм болохоор энэ жил улсын хэмжээнд 30 сургуульд загвар гал тогоо байгууллаа. Улаанбаатар хотын хувьд 300-гаад сургуультай учир хүүхдийн хүнсний комбинат байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Ийм комбинат байгуулах судалгаа явагдаж байна. Байгуулагдчихвал хагас боловсруулсан бүтээгдэхүүн сургуулиудад хүргээд, сургуулиуд нь өөрсдөө болгоод сурагчдад өгнө гэсэн үг. Ингэвэл илүү чанартай үдийн хоол хүрнэ гэж найдаж байгаа. Хөдөө орон нутгийн хувьд Төв аймгийн Алтанбулагт Тайландын Засгийн газрын тусламжтайгаар "Үдийн хоол" хөтөлбөрийг туршиж байна. Ингэхдээ зөвхөн "Үдийн хоол" биш сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлэх талаар анхаарч байна.

    -Хүүхэд бүрт компьютер төсөл яагаад намжчихав аа?
    -Төсөл үргэлжлэн хэрэгжиж бай¬гаа. Улсын төсвөөс өгдөг санхүүжилт нь эдийн засгийн хямралаас болоод зогсчихсон. Бид хандивлагчдын дэмжлэгээр компьютерээ нэмж авч байна. Тийм болохоор хангалттай тооны компьютер авч чадахгүй байгаа ч ямар ч гэсэн таслахгүйг хичээж байна. Одоо Дэлхийн банкны санхүүжилтээр нэмж компьютер авна.

    -Сурагчид ширээний ард гурваараа сууж, гурван ээлжээр хичээллэж байна гээд л сургуулийн ачаалал жилийн жилд нэмэгддэг. Энэ жил байдал дээрдсэн үү?
    -Сургуулийн ачаалал шилжилт хөдөлгөөнтэй шууд холбоотой. Хөдөө орон нутагт анги дүүргэлт тааруу байгаа бол нийслэлийн захын дүүргүүдэд ачаалал ихтэй байна. Зарим сургууль дээр 10 хэдэн бүлэгтэй нэгдүгээр анги ч байна. Тийм болохоор Японы буцалтгүй тусламжаар баригддаг сургуулийн өргөтгөлийг бүгдийг хотод барихаар болсон. Энэ жил Японы тусламжаар нийтдээ долоон өргөтгөл, таван шинэ сургууль барих юм. Улсын төсвөөр 20-иод сургууль ашиглалтад орно.

    161 МЯНГАН ОЮУТНЫГ 108000 ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖУУЛАХ БОЛОМЖ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ОДООГООР БАЙХГҮЙ

    -Англи улс боловсролыг экспортлогч орон атлаа 80 их сургуультай, Сингапурт 10 гаруй их дээд сургууль бий. Харин Монголд 151 их, дээд сургууль, 161 мянган оюутан сурч байна. Манай дээд боловсролын тоо, чанар хоёр хэтэрхий зөрүүтэй байгаатай сайд та санал нийлэх байх...?

    -Зөвхөн сургууль, оюутны тоог цөөлснөөр дээд боловсрол чанартай болчихгүй. Манай яамнаас дээд боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулж эхэлсэн. Ойрын үед Засгийн газарт оруулна гэж төлөвлөж байна. Ер нь төрийн өмчийн томоохон чадвартай их сургуулиудыг судалгааны их сургууль болгох бодлого баримталж байна. Би ажлаа авсаар ганцхан дээд сургуульд эрх олголоо. Одоогийн байдлаар 10-ыг хаагаад байна. Эрхүүгийн Төмөр замын их сургуулийн салбарыг нээсэн. Энд нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Дээд боловсрол шилжилтийн үед уначихалгүй, явж ирсэн нь хувийн их дээд сургуулиудын байгуулсан гавьяа гэж хэлж болно. Чанартай их, дээд сургууль байгааг ч хэлэх ёстой. Гэхдээ их, дээд сургуулийг цөөрүүлнэ гэдэг нэг өглөө босоод бүгдийг нь хаагаад л болох механик ажил биш. Ард нь маш олон оюутны эрх ашиг бий учраас зугуухан хийх ёстой. Энэ жил ямар ч гэсэн дээд сургуульд оюутан элсүүлэх хяналтын тоог нэлээд багасгасан. Дээд сургуульд 34 мянган хүүхэд элсэн орлоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд улсын хэмжээнд 45 мянган хүүхэд сурч байна. Энэ тоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 7000 илүү байгаа гэсэн үг. Хэдхэн хоногийн өмнө манай Барилгын коллеж олон улсын магадлан итгэмжлэлд гурван жилийн хугацаатайгаар хамрагдсан. Тэгэхээр ахиц байна уу гэвэл байна. Цаашдаа гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудын салбарыг монголд байгуулах, монголын сайн сургуулиудаа олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах ажлыг түлхүү хийнэ гэж зорьж байна.

    -Монголын хэчнээн сургуулийн диплом, гадаадын хэдэн оронд хүчинтэй байдаг юм бол...?
    -Манай улс гадаадын 60-аад улс оронтой эрдмийн зэрэг, диплом харилцан зөвшөөрөх гэрээтэй. Энэ гэрээнийхээ хүрээнд төрийн өмчийн голдуу сургуулиуд магадлан итгэмжлэлд орж хүлээн зөвшөөрөгддөг.

    -Ингэхэд өнөөдөр төгсөөд гарч байгаа оюутнууд нийгмийн захиалга, эрэлттэйгээ хэр уялдаж чадаж байгаа вэ?
    -Төрийн захиалгат мэргэжил гэдэгт бид их анхаарч байна. Энэ оны хоёрдугаар сард бид сургалтын төрийн сантай хамтран аль мэргэжлүүдэд түлхүү зээл, тусламж олгох вэ гэсэн хяналтын тоог гаргаж олон нийтэд зарласан. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 30 мянган оюутан төгссөнөөс тал нь буюу 15 мянга нь нийгмийн шинжлэх ухааны салбарынх. Тэр дундаа 7800 нь хуулийн чиглэлээр төгссөн. Гэтэл өнөөдөр Монголд нэг жилд 7800 хуульч шингээх орон тоо бий бил үү. Энэ утгаараа цаашдаа нийгмийн чиглэлийн мэргэжилтнүүдийг цөөлөх бодлого барьж байна.

    -Манай улс хүссэн ч хүсээгүй ч Оюутолгой, Ураны ордоос эхлээд уул уурхай түшиглэсэн орон болох нь гарцаагүй. Тийм учраас инженер, уул уурхай, техникийн чиглэлийн мэргэжлээр хэр мэргэжилтэн бэлтгэж байна вэ. Зөвхөн дотооддоо төдийгүй гадаадад мэргэжилтэн бэлтгэх тал дээр анхаарч байгаа юу?
    -Ураны чиглэлийн боловсон хүчнийг Монголд бэлтгэх нөхцөл бололцоо харьцангуй бага. ШУТИС, МУИС-т цөмийн физикийн ангиуд байдаг ч одоохондоо Монголдоо бэлтгэх боломж хомс. Бид яг энэ чиглэлээр Японд оюутан сургахаар тохиролцсон. ОХУ-д 10 оюутан суралцахаар явсан. Уул уурхайн тухайд энэ жил оюутнуудын хяналтын тоог өөрчлөөгүй. Гэхдээ яамны зүгээс уул уурхай тал дээр инженер гэхээсээ илүү техникийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх нь зүйтэй гэж үзэж байна. Яг одоо "Рио Тинто" групп таван мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөрөнгө оруулж, Оюутолгой төсөлд ажиллах монгол боловсон хүчнийг бэлтгэх хэлэлцээ хийж байна.

    -Сүүлийн жилүүдэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бөөцийлж, төрөөс их анхаарч байна. Ингэж бэлэн мөнгө өгч, дэмжих нь зөв байж болох ч нөгөө талдаа чанаргүй олон сургалтын төв бий болох нөхцөл бүрдэх вий гэсэн болгоомжлол байна. Үүнийг яаж хянаж байгаа вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Манай сургалт үйлдвэрлэлийн төвд суралцвал өдөрт 1500 төгрөгийн хоол унааны мөнгө олгоно" гэсэн зар хүртэл явах болж...?
    -Улсын хэмжээнд 60 орчим мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байна. 40 гаруй нь төрийн өмчийнх, 20 нь хувийнх. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн менежментийг анхаарахгүй бол хөрөнгө оруулаад үр дүн нь харагдахгүй байх вий гэж эмзэглэж байгааг нуухгүй. Тийм учраас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн хөтөлбөрүүдийг сайжруулах, багшлах боловсон хүчнийг нэмэгдүүлэх, чадваржуулах, тоног төхөөрөмжийг сайжруулахад нэлээд хатуу шаардлага тавьж байгаа. Уншигчиддаа нэг баяртай мэдээ дуулгахад, АНУ-ын Мянганы сорилын сангийн корпорациас манайхыг дэмжсэн төслийн санхүүжилтийг 15 сая доллараар нэмэгдүүлэхээр болсон таатай мэдээ ирсэн. Мэдээж бидний хэрэгцээнд хаанаа ч хүрэхгүй боловч өмнө нь өгч байсан 25 сая долларын тусламж дээр 15 сая нэмэгдэнэ гэдэг том хөрөнгө оруулалт.

    -Жилийн жилд сургалтын төлбөртэй холбоотой хоёр туйлт маргаан гардаг. 1000 хүрэхтэй үгүйтэй доллар төлөөд дээд боловсрол эзэмшинэ гэж байхгүй гэлцэх хүмүүс байхад сургалтын төлбөр өслөө хэмээн хэл ам хийдэг хүмүүс цөөнгүй. Та энэ эсрэг тэсрэг хоёр үзэл бодлын аль талд нь зогсдог вэ?
    -Аль аль нь үнэн. Сая төгрөгийн үнэтэй дээд боловсрол гэж юу байх вэ. Гэхдээ нөгөө талаас нь харахад сургалтын төлбөр эцэг, эхчүүдийн нуруун дээр хүнд ачаа болдог нь ч маргашгүй үнэн. Энэ жилийн хувьд манай яамнаас их дээд сургуулиудад сургалтын төлбөрөө инфляцийн төвшинд барих саналыг хүргүүлсэн. Манай дээд сургуулиуд үүнд хүндэтгэлтэй хандсанд талархалтай байгаа. Гэхдээ цаашдаа энэ хэвээр үргэлжилж болохгүй. Сургалтын төлбөр ийм бага хэвээр байвал их, дээд сургуулиудын хөгжил, сургалт, судалгаанд зарцуулах хөрөнгө гээд маш олон асуудал үүснэ.

    -Тэгээд яах ёстой вэ...?
    -Төрөөс дээд боловсролыг дэмжиж санхүүжүүлэх ёстой гэж би хувьдаа үздэг юм. Төр хэр анхаарч байгаагаас чанар, ирээдүй нь шалтгаална. Гэхдээ яг одоогийн нөхцөлд төр харах ямар ч боломж алга. 160 мянган оюутантай, өнөөгийн энэ нүсэр тогтолцоог төрөөс анхаарна гэдэг хэтэрхий данхар ачаа. Буруу системд бензин нэмээд байж болохгүй. Тийм болохоор системээ цэгцлээд оюутны тоог цөөлөөд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг нэмэгдүүлж байж шийдэж болох юм.

    -Ерөнхийлөгч оюутнуудад 108 мянга төгрөгийн тэтгэлэг олгоно гэж амласан. Энэ ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг гарчихсан байгаа гэсэн. Ажлын хэсэгт танай яамнаас хүн орсон уу. 161 мянган оюутныг cap бүр цалинжуулна гэхэд 150 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм билээ. Энэ зардал БСШУЯ-нд хэр том дарамт болох вэ?
    -Ажлын хэсгээс одоогоор тодорхой санал ирүүлээгүй байна. Одоо байгаа 160 мянган оюутныг 108 мянган төгрөгөөр цалинжуулна гэвэл боловсролын сайдын багцад 40 хувийн нэмэгдэл хийх шаардлагатай. Өнөөдөртөө монголын эдийн засагт тийм боломж байхгүй. Ордууд ашиглалтад ороод, эдийн засаг бололцоотой болчихвол өөр хэрэг. Гэхдээ үүнийг тухайн үед нь ямар хэлбэрээр шийдэх вэ гэсэн асуудал гарах байх. Одоо бол ямар ч боломжгүй.

    МЕНЕЖМЕНТИЙГ НЬ ШИНЭЧИЛЖ БАЙЖ УРЛАГИЙГ АВАРНА

    -Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч өөрчлөгдлөө. Шинжлэх ухааны академи гэхээр амьдралаас жаахан хол байгууллага шиг санагддаг юм. Ямар судалгаа, нээлт хийж, тэр нь амьдралд яаж нийцэж, үр дүнгээ өгдөг талаар жирийн иргэд тэр болгон мэддэггүй. Таныг энэ салбарын ажлыг сайжруулахын тулд ерөнхийлөгчийг нь өөрчилсөн гэж ойлгож байгаа...?

    -Шинжлэх ухааны академийн шинэ ерөнхийлөгчийг томилогдсоны дараа Ерөнхий сайд ч, би ч хүлээж авч уулзсан. Шинжлэх ухааны салбарын менежментийг сайжруулах шаардлагатайг түүнд хэлсэн. Яамнаас хяналт шалгалт хийж, үр дүн нь хэзээ гарах нь тодорхойгүй, эсвэл ач холбогдол нь өндөр биш олон төслийн санхүүжилтийг хассан. Шинжлэх ухааны байгууллагуудын менежментийг нь яаж сайжруулах, үр өгөөжийг нь хэрхэн нэмэгдүүлэх тал дээр хэд хэдэн ажлын хэсэг гарчихсан судалгаа хийж байна. Ер нь цөм технологи буюу олон зүйлд хүч тарамдалгүй тодорхой цөөн тооны технологи дээр төвлөрье, хөрөнгө оруулъя гэсэн саналыг гаргаж яам ч, ШУА ч нэгдээд байгаа.

    -Багш нарын цалинг нэмлээ л гэдэг. Гэтэл соёл, урлагийн жирийн ажилтнуудыг анзааралгүй орхиод байх шиг санагддаг юм...?
    -Харамсалтай нь соёл урлагийн салбарын менежмент яг өнгөрсөн нийгмийнхээрээ яваад байна уу даа гэж би харж байна. Тийм учраас энэ ондоо багтаад соёл урлагийн салбарт менежментийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа. Ерөнхийдөө манай соёл, урлагийн байгууллагын удирдлага нь хуучны тогтолцоогоор яваад байгаа юм. Менежментийн өөрчлөлт хийгээд ирэхээр энэ салбарын ажилтнууд зөвхөн төрөөс өгдөг таван цаасыг горьдож суух биш мөнгө олдог, олсноо өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болох юм. Одоо бол Богдын музей хэчнээн тасалбар зарах нь хэнд ч хамаагүй. Яагаад гэвэл тасалбарын мөнгийг улс авч, буцаагаад улс мөнгө өгдөг учраас тэр. Тийм ч учраас менежерүүдэд илүү тасалбар заръя гэсэн сонирхол ч үгүй байна. Энэ нь тэдний буруу биш л дээ. Урамшууллын тогтолцоо үгүйлэгдэж байгаагийнх. Тийм учраас менежментийг нь шинэчилж байж урлагийг аварна.

    -Монголд сонгодог урлагийн театр гэхээр үзэгчгүй шахам юм шигээр ойлгогддог. Уг нь хүүхдүүдэд багаас нь сонгодог урлагийг ойлгуулаад эхэлбэл театрууд заавал төрийн мөнгө хүлээх биш тасалбараараа дараагийн уран бүтээлээ санхүүжүүлэх үндэс бий болох биш үү?
    -Яг энэ л менежментийн шинэчлэл юм. Түрүүн хэлсэн, яамнаас санаачилж хүүхдүүдийг музей үзүүлье гэдэг санаа нэг талаас тэдэнд хэрэгтэй, нөгөө талаас музейнүүдэд бага ч гэсэн орлого орох боломж гарч байгаа биз. Тогтоосноос илүү гарсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхгүй учраас музейн дарга нэмж орлого олох ямар ч сонирхолгүй байгаа энэ тогтолцоог л халах ёстой.

    -Уран зураг, музейн үзмэрүүд олноор алдагдаж байна гэж маш их хэл ам дагуулдаг. Хяналтыг нь сайж-руулах талаар юу хийж байна вэ?
    -Өнгөрсөн жил улсын болон орон нутгийн музейн тооллогоор их харамсалтай дүн гарсан. Олон бүтээл алга болж, устаж байгаа талаар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьсан. Тийм учраас бид үүнтэй холбогдуулаад музейн дүрмийг шинэчиллээ. Музейн үзмэрийг өмнө нь үндсэндээ захирал, сан хөмрөгч хоёр нь мэдээд л ийш тийш хөдөлгөчихдөг байсан бол одоо юуг хаашаа шилжүүлж, яаж хөдөлгөхийг удирдах зөвлөлөөр шийдэх болсон. Бас энэ онд төсвөөс гадуур мөнгийг нь олж байгаад музейн каталогийг хэвлэж гаргах гэж байна. Ингэснээр хэрвээ 2009 онд хэвлэгдсэн каталоги дээрх музейн үзмэр алга болоод хаа нэг газраас олдлоо гэхэд ЮНЕСКО-гийн конвенцоор бид буцаан авах эрхтэй болох юм.

    -Нэгэн зураач агсны төрд гэрээсэлж үлдээсэн уран бүтээл нь нэртэй улс төрчийн цуглуулганд байх тохиолдол гарч байсан. Ер нь энэ уран зураг, урлагийн үнэт бүтээлийн даатгал, мэдээлэлд музейнхтэй адил тодорхой хяналт тавьж чадаж байна уу?
    -Уран зургийн галерей, ялгаагүй төлөөлөн удирдах зөвлөлтэй болж байгаа. Уран зургийн галерейд бид шалгалт хийсэн. Нэлээд олон зөрчил илэрсэн учраас даргыг нь өөрчилсөн. Бас ажилтнуудынх нь хариуцлагагүй байдлаас болж гал гарсан. Шатаж, сүйдсэн уран зургуудыг шинэчлэн сэргээх талаар Голландын Клаус ханхүүгийн санд төсөл өгөөд хөөцөлдөөд явж байгаа.

    -Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үймээний дараа нэр бүхий улс төрч морин хуураа үгүйсгэж, хийлийн хажууд юу ч биш хэмээж байсныг та санаж байгаа байх. Өөрөө өөрийгөө үгүйсгэж, өөр рүүгээ нулимж байгаагаас өөрцгүй энэ үгийг олон хүн хэлдэггүй байхын тулд юу хийх ёстой юм бэ?
    -Морин хуур бол дэлхийд давтагдашгүй. Морин хуурын чуулга дотоодод гэхээсээ илүү гадаадад тоглодог, монголынхоо соёлыг дэлхийд түгээж явдаг гавьяатай. Миний удирдаж байгаа гурван салбарын хамгийн онцлогтой нь соёл, урлаг. Боловсрол, шинжлэх ухаан бол аль болох олон улсын стандартад дөхөх, даяарших тал руугаа зүтгэх ёстой бол соёл урлаг тийм биш. Тухайн үндэстний дахин давтагдашгүй онцлогийг хадгалж байдаг учраас биеэ дааж өөрөө хөгжих үндэс суурийг нь бид тавьж байх ёстой юм. Соёл урлаг бол улс үндэстнийхээ бахархлыг тээж явдаг, хэтрүүлэхгүй хэлэхэд, Монгол Улсын аюулгүй байдалд ч хамаатай том салбар. Монгол гэдэг өөрийн соёлтой, өөрийн онцлогтой, тусдаа үндэстэн гэдгийг байнга мэдрүүлж, бахархах сэтгэлийг хүн бүрт мэдрүүлж байдгаараа онцлогтой. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдал Монголчуудын хувьд аймшигтай үйл явдал байсан. Вандализм Монголын соёл, урлагийг дайрч болохгүй.

    -Соёлын бахархлын нэг нь ЮНЕСКО-д монголын биет болон биет бус соёлын өвийг бүртгүүлэх гэж ойлгож болно. Морин, хуур, уртын дууг биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Саяхнаас бие биелгээг соёлын өвд бүртгүүлэх санал тавиад байгаа. Энэ санал хэр нааштай үр дүнтэй байгаа бол...?
    -Бие биелгээг биет бус соёлын өвд бүртгүүлэх саналаа өгчихсөн. Гэхдээ манай талаас тавьдаг бүх шаардлагуудыг хангах ёстой юм. Энэ шаардлагуудыг биелүүлэх эхлэл болгож Засгийн газраас "Бие биелгээ" үндэсний хөтөлбөрийг батлуулж авсан. Хөтөлбөрийнхөө дагуу ажлаа идэвхжүүлээд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Хэдхэн хоногийн дараа би ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейд оролцоно. Энэ үеэрээ Ерөнхий нарийн бичгийн даргатай нь уулзаж, хөндөж ярих болно.

    -Удахгүй 24 дүгээр тойргийн нөхөн сонгууль болно. Улс төрийн намуудын аль нь ч нэр дэвшигчээ албан ёсоор тодруулаагүй байгаа ч МАХН-аас нэр дэвших магадлалтай гэсэн зургаан хүний нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Тэр зургаан хүний эхний эгнээнд таны нэр яваа. Таны өөрийн амнаас нэр дэвших эсэхийг тань мэдмээр байна?
    - Хэвлэл мэдээллийнхэн та нар л намайг "дэвшүүлчихээд" байгаа шүү. Улс төрд байгаа хүний хувьд боломжийн хүн шүү гэж манайхан үнэлж, хэвлэлээр ярьж байгаад юунд нь дургүйцэх вэ. Гэхдээ албан ёсоор хэлэхэд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн бодол надад өмнө нь ч байгаагүй, одоо ч алга. Төлөвлөсөн, цаг их зарцуулах ажлууд өмнө минь байна. МАХН-ын хувьд нэр дэвших бололцоотой, чадалтай хүмүүс олон бий.

    Б.Нямсүрэн
    Дугаар 214/3286/



    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    cheap generic india viagra gold priligy fast shipping cialis otc cheapest kamagra finasteride viagra price buy kamagra generic reliable tablets finasteride viagra delivery viagra lowest price kamagra low price online cialis tablets kamagra low cost online levitra lowest price finasteride generica
    wellbutrin sr viagra price antidepressants online for men kamagra prescription generic propecia online buy generic levitra champix overnight cialis low cost levitra online purchase levitra discount kamagra priligy dapoxetina online how much is propecia kamagra oral jelly uk cialis price