Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Цаг агаар, уур амьсгал ба бидний амьсгалж байгаа агаар PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2009.03.27 23:20 |
Австрийн Вена хотноо 1873 онд болсон Олон улсын цаг уурын анхдугаар их хурлаас Олон улсын Цаг уурын

байгууллагыг /ОУЦУБ/ байгуулсан бөгөөд 1950 оны 3 дугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллагын Гэрээ хүчин төгөлдөр болсноор ОУЦУБ-ын үүргийг хүлээн авсан учир жил бүрийн энэхүү өдрийг “Дэлхийн цаг уурын өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон юм. Харин 1951 онд ДЦУБ нь НҮБ-ын тусгайлсан байгууллагуудын нэг болсон билээ.
Одоо ДЦУБ нь 188 улсыг эгнээндээ багтаасан бөгөөд цаг уур, ус судлал, хүрээлэн байгаа орчны өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулан зохицуулах боллоо. Дэлхийн цаг уурын өдрийг жил бүр тэмдэглэхдээ ямар нэгэн сэдэвт анхаарлаа төвлөрүүлэх уламжлал тогтсон бөгөөд ДЦУБ-ын Гүйцэтгэх Зөвлөл 2009 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Цаг агаар, уур амьсгал ба бидний амьсгалж байгаа агаар” гэсэн сэдвийн дор тэмдэглэхээр шийдвэр гаргасан болно. Энэ сэдэв нь дэлхий даяар НҮБ-ын мянганы Тунхаглалд томъёолсон эрүүл мэнд, хүнс тэжээл, усан хангамжийг сайжруулж, ядуурлыг бууруулах зэрэг тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхээр г эрмэлзэж байгаа хийгээд байгалийн гамшигт үзэгдлүүдийн 90 хувь нь цаг агаар, уур амьсгал ба устай холбоотой байдаг учир ДЦУБ агаар, усан мандлын гаралтай аюулыг гамшгаас урьдчилан сэргийлэх ба тэдгээрийн уршгийг багасгахад үйл ажиллагаагаа чиглүүлэн үр дүнг дээшлүүлэхийг хичээж байгаа энэ үед цагаа олсон асуудал мөн.
Үүнээс гадна анагаах ухааны эрдэмтэн мэргэд цаг агаар, уур амьсгалын үзэгдлүүд болон бидний амьсгалж байгаа агаарын найрлага хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг ухамсарлах болсон байна.
Хүн төрөлхтөн олон зуун жилийн туршид орон сууц, хүнс тэжээл, энерги хангамж ба амьдралын хэв маягтаа зохих дэвшил хийснээр цаг агаарын нөхцөлд дасч зохицсоор уур амьсгалын өөрчлөлт, орчинтойгоо нийцэн амьдарсаар ирсэн юм.
Гэтэл сүүлийн хэдэн арван жилд дэлхийн хүн амын өсөлттэй уялдан, цахилгаан энерги, ус, хүнс тэжээлийн хэрэгцээ үлэмж нэмэгдэхийн хэрээр аж үйлдвэрлэлийн хөгжлөөс үүдэн агаар мандалд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлхүйц хүлэмжийн хий, тоосонцор ихээр ялгаруулж агаарт цацах болжээ. Ийнхүү багтраа, зүрхний дутагдал, уушигний хорт хавдар болон бусад өвчин хүндэрч, зарим өвчлөлийг өдөөн үүсгэх болов. Үүнээс гадна агаарын бохирдлоос нь экосистем болон хөдөө аж ахуй ургамал гэмтэж эдийн засаг, хүнс тэжээлийн болон усны аюулгүй байдал, тогтвортой хөгжилд нөлөөлөх болов.
“Анагаах ухааны эцэг” гэгддэг Гиппократ (МЭӨ 460-377 он) мухар сүсгийг халж шинжлэх ухааны ажиглалтаар төрөл бүрийн өвчнийг ангилан, одоо хүртэл ач холбогдлоо хадгалж байгаа ёс зүйн ба мэргэжлийн хэм хэмжээг боловсруулсан байна. Тухайлбал, МЭӨ Ү зуунд бичсэн “Агаар, ус ба газар орчин” гэсэн түүний бүтээлд Европ ба Азийн амьдралын геофизикийн нөхцөлүүд уур амьсгал, усан хангамж ба бүс нутгийн хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг авч үзжээ. Гиппократын үед газар, агаар, гал ба ус гэсэн 4 махбодод харгалзах хүйтэн, халуун, хуурайшил, чийг гэсэн шинж чанар бий гэж үздэг байжээ. Хэрэв эдгээр махбод хүний биед зөв хэмжээтэй ба хэрэгтэй газар байж байвал хүн эрүүл байна гэсэн үг байжээ, Байгалиас заяасан харьцаа алдагдсан бол эрүүл мэнд муудсан гэж үздэг байжээ. Одоо үед агаар дахь хүлэмжийн хий ба тоосонцор уур амьсгал, цаг агаар ба агаарын чанарт их нөлөөлдөг гэдгийг бид мэддэг боллоо.
Цаг уурчид, уур амьсгалчид ба агаар мандлын химич нар нь анагаах ухааны мэргэжилтнүүд ба хүрээлэн байгаа орчныг судалдаг эрдэмтдийг агаар мандал дахь хийн агууламж ба зөөгдөл тархалтын урьдчилсан мэдээ ба дүн шинжилгээний үр дүнгээр хангаснаар бидний амьсгалж байгаа агаарын чанарыг хадгалах, цаг агаар ба уур амьсгалын нөлөөллийг багасгахад тус дөхөм болж байна.
ДЦУБ 1950 –аад оноос агаар мандлын найрлага ба түүний шинжилгээ ажиглалтыг зохицуулах талаар шинэлэг үйл ажиллагаа явуулах болсон юм. Орчин үед хүлэмжийн хий, тоосонцор ба озоны тухай мэдээлэл бас цаг уурын ба усны сонгодог элементийн мэдээг байнгын үндсэн дээр газрын станцуудын сүлжээ болон агаарын хөлөг хиймэл дагуул, радиозондоор цуглуулж байна. Энэ нь агаар мандлын өөрчлөгдөж байгаа химийн найрлагыг ойлгоход тус дөхөм болсон бөгөөд агаарын чанарт цаг агаар ба уур амьсгалын нөлөөний тухай бидний одоогийн мэдлэгийн шинжлэх ухааны үндэс болж байгаагийн дээр агаарын найрлага нь эргээд манай цаг агаар, уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг болохыг томъёолох боломж олгож байна.
ДЦУБ-ын ийм шинэлэг үйл ажиллагаа Олон улсын геофизикийн жил, Олон улсын туйл судлалын жилийн хүрээнд хийгдэж эхэлсэн бөгөөд одоо ДЦУБ-ын гишүүн орнуудын үндэсний ус цаг уурын байгууллагууд бусад олон улсын байгууллагуудтай хамтран хийж байгаа шинжлэх ухааны судалгаанаас харж болно. Иймд, байгалийн гаралтай түлшний аж үйлдвэрийн, хотын ба автомашины шаталтын үр дүнд үүсэх газар орчмын озон, утаа тортог, нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл зэрэг агаарыг бохирдуулах бодис өөрчлөгдөж байгаа агаар мандалд үнэлгээ хийх олон улсын хүчин зүтгэлд ДЦУБ идэвхтэй оролцож байна.
Агаар мандлын процесс найрлагатай холбоотой НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хамтран үлэмж их зайд “Хил дамжин тархах агаарын бохирдлын тухай гэрээг 1979 онд, “Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн гэрээ”-г 1985 онд, “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь гэрээ”-г 1994 онд тус тус байгуулсан болно.
Өнөөдөр ДЦУБ даян дэлхийн чанартай арга хэмжээ болон дээрх олон улсын чухал механизмыг хэрэгжүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Одоогийн уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн одон орон хийгээд геофизикийн цар хүрээнээс гарч аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үүссэн байгальд урьд өмнө байгаагүй утаа, тортог, тоосонцор зэргээс ихээхэн хамааралтай болжээ. Нэг ивээн тэтгэгч нь ДЦУБ болох уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын шинжээчдийн хэсэг уур амьсгалын үнэлгээний дөрөвдүгээр тайлан илтгэлээ гаргаж 2007 оны нэр хүндтэй Нобелийн шагнал хүртлээ. Энэ дүгнэлтээс үзэхэд уур амьсгалын өөрчлөлтийн хандлага эргэлзээгүй бөгөөд агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн ихсэлтээс үүдсэн гэх магадлал их өндөр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын шинжээчдийн хэсгийн дүгнэлтээр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үер, ган зуд ба бусад цаг агаарын ба уур амьсгалын гамшигт үзэгдлүүдийн давтамж ба эрчимшил цаашдаа ихсэхийн хэрээр хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх, ойн түймэр олшрох, дулааны долгионы давтамж нэмэгдэнэ. Салхи, бороо, цас, нарны гэрэл ба температур нь агаар мандлыг бохирдуулах бодисын зөөгдөл ба тогтворжилтод янз бүрээр нөлөөлнө. Хотын дулаан нь агаарыг бохирдуулах бодисуудыг саатуулдаг бол цас бороо тэдгээрийг уусган агаар мандлаас газарт буулган гадаргын урсгал далай тэнгис руу зайлуулна. Эрдэмтэд цаг уурын олон загвараар агаарын бохирдлын үнэлгээ ба горимыг урьдчилж мэдээлэх боломжтой болов. Агаарын чанарыг цагаа олж нарийн урьдчилан мэдээлэх нь хүмүүсийн эрүүл мэнд ба эд хогшлыг хамгаалахад тустай бөгөөд уламжлалт цаг уурын урьдчилсан мэдээнд нэмэлт болно. Агаарын чанарын бүс нутгын урьдчилсан мэдээ сүүлийн 30 жилд эрс сайжирсан ч тухайн орон нутгийн хүн амд цаг алдалгүй хүргэхэд бэрхшээлтэй байсаар байна. Гэвч өнгө бүхий агаарын чанарын индексийг өргөн хэрэглээний агаарын чанарын урьдчилсан мэдээнд оруулан үндэсний ус цаг уурын албад гаргаж байна. Хэдийгээр бүс болгон хоорондоо ялгагдах өөр өөр мэдээ гаргадаг ч ДЦУБ ийм бүтээгдэхүүний үр ашгийг сайжруулах зорилгоор боловсон хүчний сургалтад тусламж болж байна. Энэ бүтээгдэхүүн орчин үед илүү эрэлт хэрэгцээтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жил бүр агаарын бохирдлоос болж 2 сая хүн нас барж байна. Агаар дахь харьцангүй бага озон болон хатуу тоосонцор биетүүд ба тэдгээртэй холбоотой бохирдуулах бодисуудын бага агууламж нь амьсгалын зам ба зүрхний үйл ажиллагаанд их нөлөөлдөг учир ялангуяа хөгжиж байгаа орнуудад агаарын чанарын урьдчилсан мэдээг цаг алдалгүй мэдээлэх нь агаарын бохирдлын аюулыг багасгахад ихээхэн тус болно. Том хотууд тэлэхийн хэрээр дэлхий даяар хотын агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдах боллоо. Дэлхийн хүн амын бараг хагас нь том хотуудад амьдарч байна. Тэдгээрийн олонхи нь болох хөгжиж байгаа орнуудад агаарын чанарын шинжилгээ, хяналт байхгүй учир асуудлыг шийдэх чиглэсэн бодлого боловсруулах нөөц боломжыг дайчлах явдал хэцүү асуулал болж байна. ДЦУБ-ын даян дэлхийн агаар мандлын алба ба даян дэлхийн цаг уурын судалгааны хөтөлбөр, гишүүн орнуудын Үндэсний ус цаг уурын албадаар дамжуулж үзүүлэх үйлчилгээгээ идэвхтэй өргөжүүлж байна. Зарим улс оронд агаарын бохирдлын урьдчилсан мэдээг сайжруулах, үр дагавраас нь урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төслүүд хэрэгжиж эхэлсэн байна. Агаарын чанарыг урьдчилсан мэдээлэх ажлыг хөгжүүлэхийн зэрэгцээ ДЦУБ агаарын бохирдлыг судлах судалгааны ажилд дэмжлэг үзүүлж байна.
Агаарт хөвөж байдаг тоосонцор буюу аэрозоль газрын гадарга, үүл ба агаар мандлын дулаан шингээх буюу ойлгох чадавхийг тодорхойлон тогтоох, мөн үүл тунадас бүрэлдэхэд чухал ач холбогдолтой байдаг юм. Агаар мандлын доод давхаргын тоосонцорыг хэдхэн хоногийн бороо угааж зайлуулдаг ч гэсэн агаар мандлын дээд давхаргын хуурай агаарт зарим тоосонцор урт хугацаанд хадгалагдан үлдэнэ. Үүнтэй холбогдон тоосонцорын судалгаа цаашдын шинжилгээний ажлын нэг үндсэн чиглэл байх бөгөөд уур амьсгал цаг агаарыг урьдчилсан мэдээлэх дараагийн шинэ загваруудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болно. Агаарын чанарыг бууруулдаг тоос, шороо, элс зөвхөн алсын барааны харагдацыг муутгаад зогсохгүй бас хөдөө аж ахуйн ургамлын ургацыг бууруулж орон нутгийн уур амьсгалд нөлөөлдөг байна. Элсэн ба шороон шуургыг урьдчилан мэдээлэх, эдгээртэй холбоотой зарим тодорхой асуудлыг шийдэх нь ДЦУБ-ын нэг үндсэн зорилго болж байна. Үүнд урьдчилсан мэдээллийг хөгжүүлэх элсэн ба шороон шуурганы нөлөөллийн судалгаа ба үнэлгээ зэрэг багтана. ДЦУБ-ын гишүүн зарим орон ба хамтран ажиллах байгууллагууд Африкийн хойд хэсэг, Ази ба Хойд америкт илүү тохиолддог ийм аюултай үзэгдлийн судалгаа ба шуурхай мэдээлэх ажлыг хийж байна. Үүнээс гадна, ДЦУБ-ын гишүүн зарим орон ба ДЦУБ-тай хамтран ажилладаг байгууллагууд экологийн онцгой нөхцөлд мониторинг хийх ажилд анхаарлаа төвлөрүүлж байна. Үйлдвэрийн химийн бодисын асгаралт, галт уулын дэлбэрэлт, агаараар дамжих өвчнүүд, атомын цахилгаан станцад гарсан осол зэргээс аюултай бодис тархах боломж байсаар байна. Эдгээрийн тархалт ба сарнилтыг цаг уурчид урьдчилсан мэдээлж чадна. Үүнтэй холбогдож онц аюултай нөхцөлд хариу үйл ажиллагаа эрхлэх ДЦУБ-ын программын хүрээнд бүсийн цаг уурын тусгайлсан төвүүд тоон загвараар агаарыг бохирдуулах бодисын тархалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагтай хамтран тодорхойлох болно.
ДЦУБ агаарын чанарыг үндсэн хэдэн хөтөлбөрийнхээ хүрээнд, гишүүн орнуудын үндэсний Ус цаг уурын албадтай хамтран хянаж байхын хамт цаг агаар, уур амьсгал ба бидний амьсгалж байгаа агаар чанарын мэдээллийг шийдвэр гаргагчид болон олон нийтэд тухай бүр хүргэж байна.
Иймэрхүү олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал энэ оны наймдугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-нд Женев хотноо болох Дэлхийн уур амьсгалын III Их хурлын тайланд тусгалаа олох болно.
Үндэсний ус цаг уурын албад хүний эрүүл мэнд болон байгаль орчныг хамгаалах чухал үйлст хүч нэмнэ гэдэгт найдаж байна. Дэлхийн цаг уурын өдрийн 2009 оны сэдэв нь ДЦУБ-ын гишүүн орнууд болон хамтран ажилладаг байгууллагууд улам өргөн хүрээнд, үр бүтээлтэй хамтран ажиллах идэвхийг өрнүүлнэ гэдэгт итгэж байна.



зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

busy
 
cialis rezeptfrei schweiz 
cialis verschreibungspflichtig 
compra genericos cialis viagra 
comparaison cialis viagra 
generisch viagra 
tarif cialis pharmacie 
achat viagra 
cialis 5 mg quanto costa 
genericos viagra cialis levitra 
cialis resepti 
cialis 10 prix 
viagra apoteket pris 
costo viagra in farmacia 
viagra på apoteket 
acheter du cialis en ligne 
    viagra venta online viagra generika kamagra sans ordonnance dysfonction erectile cialis 20mg belgique rezept viagra cialis prescrizione medica achats cialismg paiement par carte mastercard cialis genirico italia precio de levitra cialis 20mg filmtabletten preisvergleich viagra generico forum viagra generic livraison rapide acquisto tadalafil italia viagra osta