Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Их үзсэн || уншсан
  • Н.Энхбаярыг албадан баривчиллаа
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Халамжийн шинэчилсэн хууль батлагдлаа
  • “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд Монголчууд баяжсан уу, Та баяжсан уу гэвэл та юу гэж хариулах вэ?”
  • Монгол хүн буян горьдож амьдрах ёсгүй
  • Ц.Нямдорж “Намайг ал” гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйлаа
  • Р.Амарбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
  • МҮАН ЗГ-аас гарах уу
  • Өндөр үнэлгээтэй
  • Авлигын торны үзүүрээс хөвлөө...
  • Ц.Нямдорж “Намайг ал” гэж хэлснийхээ төлөө уучлалт гуйлаа
  • УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газарт хариу мэдэгдэл хийлээ
  • БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав
  • Р.Амарбаяр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
  • “Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд Монголчууд баяжсан уу, Та баяжсан уу гэвэл та юу гэж хариулах вэ?”
  • Монгол хүн буян горьдож амьдрах ёсгүй
  • Байгаль орчны багц хуулийн төслийг өргөн барив
  • Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг сонгогдлоо
  • 2013 оны төсвийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна
  • Сүүлд нэмэгдсэн
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • МҮАН ЗГ-аас гарах уу
  • “Бүлэгт мэдээлэл хийхгүй бол хариуцлага хүлээлгэнэ”
  • Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлэв
  • Иргэд 7800 төгрөгийн үнэтэй мах идэж байна гэв
  • Ишлэл: Монголыг хар
  • Нийслэлийн төлөвлөлт, өндөр хэмжээний айлчлалаар амьсгалсан долоо хоног болно гэв
  • Өндөр хэмжээний айлчлалаар амьсгалсан долоо хоног болно
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Айл гэр бол сургууль мөн PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    (1)
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2009.01.05 17:42 |
    Цус шингэн, судал хөнгөн таван насны үест

    Чанарыг зөвшөөн, усгал уран сургаалтай

    Чадал тамир бадарч арван наснаас дээш

    Чанга зориг эхэлж сургааль үл авмуй

    Ийданзанванжил
    Боловсролын бодлого зөв замдаа орлоо. Бэлэн хүнийг сургах тухайгаа бага ярьж, "бэрх хүнийг хэрхэн бий болгох"-д анхаарах боллоо. Ураг бий болсон цагаасаа эхийн алтан хэвлийд "боловсролыг олж" бие махбодийн хувьд хөгжих төдийгүй оюун ухаан, сэтгэл санааны хувьд хөгжиж, төрмөл шинжүүд нь нүдэнд харагдахгүйгээр далд орчинд аль хэдийн сууж эхэлдгийг бид анзаардаг боллоо. Хүн хэмээх үнэт эрдэнэ мянган атга будаанаас зүүний үзүүр дээр тогтсон тэнгэрийн ганц будаа мэт хувь заяагаа олж байхдаа өнгөт орчлонд амьдрах бэлтгэлээ "базаадаг". Тэр нь хар аяндаа тохиолдлоор байж болохгүйг ухаант өвөг дээдэс маань мэдэрч, үе үеэс өвлөгдөх алтан сургаалаа үлдээсэн билээ. Монголчууд сарны гэрэлд, салхи шуурга, аянга аадартай үед, уй гашуутай газарт энгэр бүү зөрүүл, олдох урагт гэмтэй (эрсдэлтэй) гэдэг. Хөл хүнд бүсгүй хүн хажуулдаж битгий хэвт, сүүжилдэн битгий суу, далжийж битгий зогс гэдэг. Яагаад хэвтэх, суух, зогсохоо гурван нөхцөлд бие давхар хүн заавал тэгш байрлалыг сонгох ёстой гэж. Шинэ хүний эрхтэн махбодь дөнгөж шинээр "ургаж" төлжиж байгаа. Жирэмсэн хүн нүдэндээ улай битгий үз, чихэндээ муу үг битгий сонс, амандаа элдэв юм битгий ид гэдэг. Өнөөдөр бие давхар залуу бүсгүйн телевизээр үзэж байгаа аймшгийн кино, сониноос уншиж байгаа хов жив, гүтгэлэг цуурхал, урьд өмнө нь идэж ууж дасаагүй хоол хүнс, архи дарс, эм дом мөнөөх дөнгөж биежиж буй шинэ хүний бие махбодь төдийгүй тархи мэдрэлд нөлөөлөхгүй гэж үү! Манай өвөг дээдэс бие давхар бүсгүй хүнийг битгий уурлуул, хүүхэд нь ууртай ярьдаг болчихно, битгий уйлуул, эхийн нь ус хир хүүхдэд нь суучихна, овооны наадамд битгий очуул, байгалийн догшин (хүчтэй энерги бүхий) газар гэдэг байж.

    Монголчуудын "Хий нас" гэдэг ойлголт нь шинэ хүн цаг хугацааг эзэгнэж, нас сүүдэр эдэлж, эхийн хэвлийд зүй ёсоороо хөгжиж, тэнд байхад нь гадна талаас зөв зохистой нөлөөлөхийг сануулсан хэрэг төдийгүй хөгжлийн зайлшгүй шаардлагыг оновчтой тодорхойлжээ. Тийм бөгөөтөл өнгөрсөн он жилүүдэд хүнийг "Боловсруулахын бодлого" насан хутгийн их замын дундаас эхэлдгээс болж, "хүн" хэмээх дээд зэргийн чанар шаардсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ гологдол гаргасаар иржээ. Бүсгүй хүн бие давхар үедээ эргэн тойрноосоо хайр энхрийлэл хүртэж, уянгалаг хөгжим сонсож, урлагийн тансаг бүтээл үзэж, ухаан тэлэх ном судар уншиж, эерэг зөөлөн харилцаанд орж, чанар сайтай идээ ундаа хэрэглэж, зүй зохистой үйл хөдөлгөөн хийж, бие махбодио тойглох нь нэг хүнд зориулагдсан амьдралын хэв хэмжээ бус хоёр хүний эрх ашигт нийцэх анхаарал халамж, бүр цаашилбал, хэдэн үеэр цаашид залгамжлах ирээдүйн удам угсааг бодолцсон алсын хараатай үйл хэрэг. Эрдэмтэн мэргэдийн ном бүтээлд олонтаа сануулдаг, гэхдээ бидний чихний хажуугаар шуугиад өнгөрдөг "Эхийн хэвлийд сургах"-ын утга учир ийнхүү бөлгөө. "Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө" гэдэг үг сүүлийн үед ихэд содон сонсогдох боллоо. Үүнийг би эмэгтэй хүн бие махбодийн хувьд эрүүл чийрэг, бие нас тэгширсэн байхаасаа гадна сэтгэл санаа, ухаан бодлын хувьд цэвэр тунгалаг, элдэв атгаг явдалгүй байж, үр хүүхэд төрүүлэхийг өгүүлсэн хэрэг буй заа хэмээн олзуурхан ойлгодог. Өнөөг хүртэл "Сургуулийн өмнөх боловсрол"-ын тухай бодлого, үйл ажиллагаа нь цэцэрлэгээс эхэлдэг мэт үзэл хандлага газар авч, (ясли бол шинэ хүнийг сурган хүмүүжүүлдэггүй, зөвхөн "Хүүхэд асрах газар" гэж нэрлэгдэж байсан) гэр бүл, эцэг эх нь идэх хоол, өмсөх хувцастай, өвчин тусгачихгүйгээр байлгах төдий үүрэгтэй мэт явж ирлээ. Харин сүүлийн үед хүний хөгжлийн жинхэнэ ёсыг мэдэрч, төр засаг, түмэн олны оюуны мэлмийд гэрэл гэгээ тусч эхэллээ.

    Албан баримтаас жишээ татъя: Монгол оронд цэцэрлэг үүсч хөгжсөнөөс хойш 70 гаруй жил болоход гарын таван хуруунд багтах гавъяат багш нартай боллоо. Юутай ч болов Сургуулийн өмнөх боловсролын тухай бие даасан хуультай боллоо. (Энэ нь зөвхөн Хүүхдийн цэцэрлэгийн тухай хууль мэт сэтгэл дундуур санагддаг). НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО, Английн хүүхдийн ивээх сан, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн, "Дэлхийн зөн" ОУБ зэрэг дэлхийн дэвжээгээр сэтгэдэг сайн санаат түншүүдийн ачлал буян, тасралтгүй ятгалга, хөрөнгө мөнгөнд дулдуйдан Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт боловсруулахад шуудран орлоо. Боловсролын энэ эмзэг салбарт төрийн зориудын бодлого ороогүй ч мэргэжилдээ чин үнэнч, оюунт хэдэн бүсгүйчүүдийн зүтгэлээр тэр гээд хэлчих, гарын арван хуруунд багтах төдий цөөн хэдэн эрдэмтэнтэй боллоо (Бага насны хүүхдийн хөгжилд эрчүүд, эцгүүдийн үүрэг хариуцлага сул, анхаарал халамж бага зуршил нь аанай л нөлөөлсөөр СӨБ- өөр бүтээл туурвисан ганц ч эрэгтэй эрдэмтэн байхгүй). Сармагчин зантай, сониуч уншигчдынхаа сэтгэлийн тийрэнг өдөөн дэвэргэж, олз хөөдөг мянга гаруй сонин хэвлэл, радио телевизийн хажуугаар ганц хоёр өгөөмөр сэтгэлтэн ашиг орлого багатай ч бага насны хүүхэд, гэр бүлийн төлөө санаа зовнин мэдээлэл хүргэх гэж мачийх боллоо. (Боловсролын хүрээлэн "Хүүхдийн ертөнц" гэдэг сэтгүүл цөөн дугаар гаргаж байгаад хөрөнгө мөнгөний гачаалд ороод бүрмөсөн зогссон) Бүх насаараа цэцэрлэгийн багшаар ажиллан, бага зэрэглэлийн цалин авч, түмний олон нялх хүүхдийн учрыг олох гэж мэрийн, амьдралын их сургуулиар нарийн чимхлүүр мэргэжилд дээд зэргээр мэргэшсэн ч боловсролын бодлоготнуудын гар татдаг профессор, тэр ч байтугай бүтээлээр нь магистр цол өгчихдөггүй боловч заах аргач, зөвлөх багш ганц хоёр төрдөг боллоо. (Гүржийн Ш.Амонишвили бага настанг сургаад академич болж, Оросын Д.Ковалевский тосгоны цэцэрлэгт багшлаад төрийн шагнал авсан, харин Монголын цэцэрлэгийн багш нарт тийм хувь дутна).

    Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэст оргүйг бодвол...........дээр гэгчээр СӨБ хариуцсан ганц хүн бий. Даанч тэр нь төрийн захиргааны бичиг цаасны бяцхан түшмэл байх уу, бага насны хүүхдийн хөгжлийн онол, арга зүйд мэргэшсэн эрдмийн хүн байх уу? Ойлгох сэтгэл нь дутдаг юмаа гэхэд хар ухаанаар бодсон ч энэ хүн хоёр чухал ажпыг, тэр тусмаа монгол хүний хөгжлийн эх булаг дээр үүргээ бүрэн гүйцэлдүүлнэ гэдэг эргэлзээтэй....

    Ийм үед хүмүүн та голт зүрхний амин хайртай үр хүүхдээ ямар хүн болгох вэ? Юунд найдах вэ?
    Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоонд шилжин, хүүхэд зургаан наснаас сургуульд ордог боллоо (Улсын хэмжээгээр хүүхдийн 40 хувь нь дөнгөн данган цэцэрлэгт хамрагддаг, хувилбарт сургалтын олон хэлбэр эхлэлтийн төдий байгаа, ерөөсөө хамгийн хурц тусгалтай бага насны хүүхдийн сониуч амьдралд ойрхон байх ёстой эцэг эхчүүд сурган боловсруулах үйл хэргээс сүрхий хөндий явсаар ирсэн). Бага насны хүүхдийн цогц хөгжлийг нас насанд нь хангах ачааны ноён нурууг хэн үүрэх вэ? Үүнд хариу өгөх гэж оролдъё. Гэр бүлийн бүх гишүүд-сурган хүмүүжүүлэх хамт олон, "Айл гэр- сургууль", Бүсгүй та-эзэгтэй, эх, бас "Гэр-сургуулийн ээж багш", Залуу та-өрхийн тэргүүн, эцэг, бас "Гэр-сургуулийн аав багш". Монголын 645 мянган айл өрх бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэх зургаан бум, дөрвөн түмэн "сургууль"; 10 бум гаруй эцэг эх-"Гэр сургуулийн багш". Монгол хүний хөгжил, хувь заяаг шийдэх хэчнээн их хүч байна вэ? Түүнээс гадна хүүхдийг хүн болоход зөн билгээрээ хүчтэй нөлөөлдөг, хамгийн дотны хэдэн буман өвөө эмээ, ах эгч бий. Хүүхдээ хүн болгоход та бидэнд юу дутна вэ? Үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг их өв эрдэм бидэнд бий. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд иймэрхүү зөн билиг, хувь заяа бий. Мал, амьтан ямар сургууль цэцэрлэггүй атал үр төлөө хоол унданд хүргэж, амиа авч явах дадалтай болгож, цаашид үржин төлжих боломжийг олдог (Гичий чоно мал идэхдээ гүзээгий нь хагалахгүйгээр авч үлдсэндээ бэлтрэгээ хийж, улмаар бутан доор нуугаад адууны хувхай толгойн яс зуун гарч зугтаагаад анчинд буудуулсан тохиолдол бий). Гэтэл хүн төрөлт үр удмаа сурган хүмүүжүүлдэг өв эрдмийг ястан үндэстэн бүрийнхээ онцлогт тохируулан бүтээсээр ирсэн. Манай Монгол ч сургууль цэцэрлэггүй зуун зуун жилд үр хүүхдээ гэрийн хүмүүжил, шавь сургалтаар боловсруулж, нүүдэлчний их өв соёлыг хадгалж, түүхийн их хугацаанд амьдрах оюун билэг, ур чадвараа бүтээсээр ирсэнсэн.

    Өүлэн эх Тэмүүжин хүүгээ дэлхийн суут хүн болгосон. Жанжин Д.Сүхбаатар, их зохиолч С.Буяннэмэх, Д.Нацагдорж гэрийн багшийн шавь байсан. Монголын сүр сүлд, цог жавхаа, нэрийн хуудас болсон мянга мянган уран бүтээлчид, эрдэмтэн мэргэд, нөр хичээнгүй малчид өрх гэрийн сургаал хүмүүжлээр эцэг эхийнхээ ажил мэргэжлийг залгаж авсан. Бэлэнчлэх, бэлэнчлэх, бас дахин бэлэнчлэхүйд амтшин, амтшина гэхэд арай ч дэндэж, бүхнийг тэр тусмаа үр хүүхэд олох, тээх, төрүүлэх, бойжуулах, сургаж хүмүүжүүлэхийг цөмий нь ганцхан төр засаг, нийгэм олонд даатгаж, өөрсдийгөө чөлөөлнө гэдэг яавч зөв байх учиргүй.

    Тэгвэл яалтай билээ?
    Эвтэй байхдаа хүчтэй, хүчтэй болохын тулд эвлэх хэрэгтэй. Эцэг эх, багш хоёр, гэр бүл, цэцэрлэг хоёр эвлэлдэн үр хүүхдийнхээ төлөө хүчээ нэгтгэе. Хүүхдийн өсч хөгжих хоногийн бүх хугацааны дийлэнхийг нь эзэмшдэг, тэдэнтэй нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан жинхэнэ ёсоор тулж ажиллах бүрэн боломжтой, эх үрсэг хайрын нандин шижмээр холбогдсон, өөрийн амьдралын ирээдүйн эрх ашгийг илүү хүндэтгэх зөн билиг, мэдрэмж бүхий давуу талаа бодолцон гэр бүл, эцэг эх юу хийвэл зохилтой вэ? Бидний хэлэх дуртай "Хүүхдийн хөгжил" хэмээх үг, ойлголтын цаана танай, манай шинэ хүний бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөл, нийгэмшил, ёс суртахууны олон талт цогц шинж чанар оршиж байгаа. Нэг тал нь дутагдвал өрөөл татанхай хөгжил буюу чанарын гологдол гарна. Эдгээрээс бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөл нь эхийн хэвлийд байгалийн кодоор өвлөгдөж эхэлдэг төрмөл шинж буюу "Хүн" хэмээх дээд зэргийн чанар шаардагдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эхэн шатны дамжлага, "түүхий эд". Энэ ажлыг эцэг эх хоёр хэнтэй ч хуваалцахгүйгээр бүтээнэ. Харин шинэ хүний маань энэ ертөнцөд "нутагших" буюу нийгэмшихүй болон амьдрах арга зам буюу ёс суртахуун нь эцэг эх хоёроос гадна тэр хүүхдэд хамаатай хүн бүхний оролцоо, бас цэцэрлэг хэмээх их айлын хамтын үйл хэргийн дүнд бүтдэг үүсмэл шинж чанар бөгөөд "Хүн" хэмээх дээд зэргийн чанар шаардагдах тэрхүү эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хамтын хөдөлмөр орно. Төрмөл шинжийн эерэг тогтвортой өгөгдөхүүн дээр үүсмэл шинжийн хүмүүнлэг "хачир" нааж, шинэ хүн бий болно. Тэр зам мөр нь хүүхдийн хөгжил буюу "Суралцахуй" билээ. Иймд өрх гэрийн амьдрал "суралцахуй"-гаас ангид орших учиргүй.

    Шинэ хүний хөгжлийн цогц шинж чанар бүрэн бүтэн төлөвшихдөө:
    - Мэдэхийн тулд суралцахуй
    - Гүйцэтгэхийн тулд суралцахуй
    - Нийгэмшихүйк тулд суралцахуй
    - Бие даан оршихын тулд суралцахуй хэмээх үечлэлтэй байдаг ажээ.
    Айл бүхэн сургууль, хүн бүхэн багш, хүүхэдтэй харилцах үйлдэл бүхэн хичээл, сурагч ах эгчээс нь эхлээд өвөө эмээ хүртэл сурган хүмүүжүүлэгчдийн нэгдсэн хамт олон байсны хүчээр сая л бага насны хүүхдийн "суралцахуй" нь амьдралын бодитхэрэглээ болно. Гэтэл бага насны хүүхэдтэй ажиллах сэтгэл зүин мэдлэг чадвар, сурган хүмүүжүүлэх эв зүй, арга барил, мэргэжил мэргэшлээ дээшлүүлэх шаардлагыг зөвхөн багш, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нар л хангах ёстой юм шиг ойлгодог сэтгэлгээний хэв загвар хэчнээн жил ноёрхов оо? "Яагаадхан"-ы өнөр армийн хөгжлийн их хурдтай эрч хүч, танин мэдэхүйн агуу их багтаамжтай эрэлт хэрэгцээ нь нийгмийн амьдралын цалгар наазгай хөшүүн байдал, гэр бүл, насанд хүрэгчдийн соён гэгээрүүлэх чадваргүй борог ахуйг тэвчиж чадахгүй урсан өнгөрөхдөө сэтгэл нь чулуужиж, тархи нь ясжиж, оюун билгийн гологдол болсоор байна. Тавантолгойн уурхайгаас илүү таван эрдэм (оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгэмшихүй, ёс суртахуун)-д суралцсан таван настнууд Монголд хэрэгтэй байна. Оюутолгойн уурхайгаас үнэтэй оюун билгийн их ундарга, эх булаг л Монголыг цэцэглүүлэх ганц байна.

    Тэгэхээр яах вэ? Багцалж үзье!
    1.Бүх нийтийн гэгээрлийн бодлого нь үндэсний хэмжээнд бага насны хүүхдийн цогц хөгжил дагаж жинхэнэ ёсоороо биежинэ. Үүнд чиглэсэн "Төрийн үзэл суртал"-ын онол арга зүй, хэрэгжүүлэх механизм, зориулах хөрөнгө хүч цоо шинээр хэрэгтэй. (Үзэл номлолгүй, суртал ухуулгагүй төр засаг, айл өрх, албан газар оршин тогтнох аргагүй, хөгжин дэвших найдваргүй боллоо).

    2. Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн эрин үед хүмүүний дотоод ертөнц рүү нэвтрэх түлхүүр нь сэтгэлийн харилцаа. Их Чингис хаан найман зууны тэртээ хүний сэтгэлийг жолоодохуйн хамгийн эрхэм хөтөч хэмээн сургасан. Сэтгэл нь хиртэж бузартаагүй унаган наснаас нь эхлээд амьдралын нь туршид хүнийг "бурантаглах"-үйгээр нийгмийн ямар ч хөгжлийг бүтээхгүй нь тодорхой боллоо. (Сэтгэл зүйн албагүй байгууллага, сэтгэл зүйн мэдлэг чадваргүй гэр бүл хашаатай хонь, амьтны хүрээлэнгээс ялгагдахаа болилоо. Ахуйн хэрэглээнээс сэтгэхүйн хөгжилд, дундат зууны амьдралын арга барилаас шинэ мянганы хөгжилд бүх хүнийг хөтлөө).

    3. Харилцааны сэтгэл зүйг "харилцааны урлаг", харилцааны ёсыг "нийгмийн баялаг", харилцааны эздийг "жинхэнэ хүн" болгохыг монголчууд өнө эртнээс "хүмүүжил" хэмээн томъёолж иржээ. Түүнийг өргөн утгаар нь, мөн чанараар нь хэрэглэхээс цэрвэхээ больё. "Хүмүүн байхын учир"- ыг хүүхэд байхаас нь, бүр "Хүн бүтэх" үеэс нь эхлээд мэдлэгтэйгээр жолоодъё. Хүмүүжил нь хүний дотоод чанар бөгөөд эзэн нь зохих ёсоор идэвхтэй оролцож байж дүр зураг нь тод гарна. "Хүмүүжил" гэдэг монгол үгэнд буруу байхгүй. Харин түүнийг ойлгох хийгээд хэрэглэхүйд учир их бий. Хэдий чинээ "цус шингэн, судал хөнгөн" байна, хүний чанар зөвшөөнө.

    Ц.Түвшинтөгс (Монгол Улсын гавъяат багш)
    Т.Энхпүрэв ("Сакура" сургуулийн багш)
    Дугаар 01



    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
  • vente viagra rapide viagra preisvergleich cialis pris generisk viagra comparatif cialis cialis ricetta medica cialis pris viagra farmaco generico kamagra lutschtabletten cialis vente belgique viagra viagra kaufen test priligy preis viagra soft generico erfahrung viagra generika
  • viagra rezeptfrei preis acquisto cialis net cialis verkoop generika proscar viagra alternative achat viagra gratuit köpa viagra i spanien commander du viagra sur internet viagra marche pas filmtabletten cialis venta cialis medicament cialis viagra online kaufen erfahrungen priligy acquisto on line lioresal 10 mg