Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Өндөр үнэлгээтэй
  • Түлхүүр.ком удахгүй хаагдаж...
  • Түлхүүр.ком-ын талархал
  • Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо
  • Багш нарын цалинг нэмж, боловсролын салбараа аваръя
  • Бид ямар байлаа
  • Tulhuur.com хаагдахгүй!!!
  • Барилгын салбар стандарт нэхэж байна
  • Засвартай холбоотойгоор хаагдах замуудын жагсаалт
  • “С.Зоригийг хөнөөсөн Батаа чинь би байна” гэж агсам тавьсан эрийг шалгаж байна
  • 300 мянгын дотуур байр уу, гурван саяын хажуу өрөө юу?
  • Сүүлд нэмэгдсэн
  • Үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгожээ
  • Б.Гүндаваа IX байрт явна
  • Хуулийн төсөл өргөн барилаа
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
  • Намчирхсан эмчийг шалгаж байна
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • Нью Йорк Никс 106-104 Атланта Хавкс, Мело 42 оноо!
  • Польштой барилга, хот байгуулалтын салбарт хамтарна
  • Чингэлтэй дүүрэг багш нарын баяраа тэмдэглэлээ
  • Спортын сэтгүүлчид номын хур буулгав
  • Их үзсэн || уншсан
  • Н.Энхбаярыг албадан баривчиллаа
  • Хууль ёсны эхнэр VS нууц амраг
  • БИ МОНГОЛ [Эргэцүүлэл]
  • Баабар: Чөлөөлөгдсөний баяр
  • Хамгийн залуу тэрбумтнууд
  • Түлхүүр.ком удахгүй хаагдаж...
  • Бид ямар байлаа
  • ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ
  • Цэцэрлэгийн хүүхдүүдийн голыг халбага хоолоор зогоохоо больё
  • Хэн нь хэн бэ?
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Монгол хүүхдийн тоглоом – "Made in China" PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    (1)
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2010.05.28 01:45 |
    Зургадугаар сарын нэгэн удахгүй болно. Ажил ихтэй аав ээжтэйгээ шавайгаа ханатал зугаална, дуртай тоглоомоо авахуулна гэхээс л хүүхдүүд одооноос хөөрч догдлоод, хоног тоолон гэгэлзчихсэн байгаа даа.

    "Зууны мэдээ" сонин хүүхдийн баярыг угтаж "Хүүхдийн тоглоом SOS зарлаж байна" хэмээн асуудал хөндөж, хүүхдийн хамгийн хайртай найз нь ирээдүйд нь заналхийлсэн дайсан болж байгааг цувралаар хүргэж байгаа билээ. Мөн "Мами поко" живх, "Петровис" компани бидний санаачлагыг дэмжиж хүүхдийн төлөө "За" гэж байгаа юм. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй хүүхдийн тоглоомын 70 хувь нь БНХАУ-аас угшилтай.

    Тэнд үйлдвэрлэсэн тоглоом хар тугалга, магни зэрэг олон төрлийн химийн бодис ялгаруулдаг нийлэг эдээр хийгддэг учир дэлхийн өнцөг булан бүрт мянга мянган эцэг эх, багш нар хятад тоглоомоос татгалзаж байна. Харин Монголд зах, дэлгүүрийн лангуу, цэцэрлэг ясли, хүүхдийн өрөө гээд хаа сайгүй хятад тоглоом хөглөрч байла. Монгол үрсийн эрүүл мэндэд эрээгүйгээр заналхийлж байгаа хятад тоглоомоор ирээдүй хойч маань эрхэлсээр байх уу.

    "Зууны мэдээ" сонин "Бидний ирээдүй-Бидний хүүхэд" аяныг эхлүүлээд тав хонож байна. Энэ аяныхаа хүрээнд Монголчуудын олонх нь үйлчлүүлдэг "Нарантуул" захыг ч орхисонгүй. Эрээн мяраан өнгө алагласан, элдэв янзын тоглоомтой лангуу ойрын үед эрэлттэй байгаа бололтой. Хүүдээ машин, охиндоо барби, чихмэл, нялхастаа тод өнгөтэй шажигна-даг тоглоом, амьтны дүрс бүхий резинэн болон хуванцар наадгай худалдаж авч байгаа эцэг эхчүүд олон байна.

    Тэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ямар ч чанаргүй тоглоом авч байгаагаа мэддэг аж. Худалдан авагч Сарантуяа "Бид мэдлээ гээд яах билээ. Өөр сонголтгүй байна шүү дээ. Худалдаж авсан тоглоомуудаа гэртээ аваачаад угааж л сэтгэлээ хуурах юм" гэв. Өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, хүүхдийн тоглоомын чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд шалгалт хийсэн
    тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан.

    Тэрхүү шалгалтаар 41 дэлгүүр, захад зарагдаж байсан 27 төрлийн тоглоомоос дээж авахад хар тугалга, цайр, зэс байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их гарчээ. Тухайлбал, бяцхан охидын маань тоглох дуртай барби, гал тогооны цуглуулга дахь хар тугалга, цайр, зэсийн агууламж өндөр байсан юм. Мөн хөвгүүдийн наадах дуртай үрлэн сумтай буу болон савангийн хөөс, тоглоомон чулуун чихэр зэрэг  нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, "но"-той гэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл.

    МХГ-ынхан аман сургаар л шалгадаг
    Эдгээр тоглоомыг БНХАУ-аас манай ганзагын наймаачид оруулж ирдэг. Нэг удаадаа төрөл бүрээс нь 5-10 хайрцгийг импортолдог байна. Ингэхдээ татвараа төлчихсөн л бол хилээр ямар ч асуудалгүй нэвтэрдэг аж. Худалдаачдын олонх нь “Ихэвчлэн хуванцар тоглоом байдаг учраас тээвэрлэлтийн явцад эвдэрч хагарах гээ д зовлонтой. Түүнээс биш татвараа төлчихсөн байхад гурван хаалгаар чөлөөтэй нэвтэрдэг.

    Хүүхдийн тоглоомд хүнсний бүтээгдэхүүн шиг элдэв янзын хориг тавиад байдаггүй. Ер нь манай мэргэжлийн хяналтын байцаагчид аман сургаар л үе үе шалгалт хийдэг. Хурц үнэртэй, будаг гардаг, хүүхдэд харшил өгөхөөр тоглоом байгаа эсэхийг үздэг юм. Ингэхдээ тоглоомыг нүдээрээ хараад л явдаг. Түүнээс биш нарийн стандарт байдаггүй. Үнэндээ манай улсад мэргэжлийн төвшинд хяналт шалгалт хийгээд байх лаборатори ч байхгүй шүү дээ.

    Энэ нь учир дутагдалтай л санагддаг” гэж байлаа. Бодит байдал ийм байна. "22-ын товчоо"-гоор мод, мах оруулж ирэхэд гарал үүслийн гэрчилгээ, гоожин гэхчилэнгээр түмэн зүйлийн бичих цаас шаарддаг. Энэ нь буруу зүйл биш ч бид хамгийн их хяналт тавих ёстой ирээдүйгээ мартчихаж. Хар тугалга нь жирэмсэн эх болоод бага насны хүүхдэд маш хортой аж. Бөөр, ясны чөмөг, элэг, шүдэнд хамгийн түрүүнд тархдаг байна.

    Улмаар эсийн хэвийн үйл ажиллагааг саатуулж, цусанд орвол хүүхдийн сонсголыг бууруулах гэмтэй. Харин бага насны хүүхэд зэсийн төрлийн элемент ихэдвэл дотор муухайрч бөөлжих, суулгах, хөлрөх, цус задарч бөөрний дутагдалд орох аюултай. Цайрыг үр тарианд шингээн хулгана, зурам устгадаг. Энэ бодис хүний биед орвол хуурай ханиалгах, цээж давчдан бөгчимдөх, толгой эргэх, хүүхэн хараа өргөсөх, мэдрэлийн системийг гэмтээх зэргээр маш хортой нөлөө үзүүлдэг байна. Та бидний хүүхэд ийм л тоглоомоор наадаж байна.

    Г.Ганчимэг Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү '; document.write( '' ); document.write( addy_text98382 ); document.write( '<\/a>' ); //--> Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

    56 дугаар цэцэрлэгийн багш С.Оюунжаргал: Зарим тоглоом нэг өдрийн настай
    SOS зарласан хүүхдийн тоглоомыг газар дээр нь очиж "сонжих"-оор манай сурвалжлах хэсэг өчигдөр зарим цэцэрлэгт зочилсон юм. Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгээр орлоо. Гэр хорооллын цэцэрлэгийн хүүхдүүд ихэвчлэн хуванцар, резинэн тоглоомоор тоглодог юм билээ. Хаа нэг модон тоглоом үзэгдэх аж. Харин тэдгээр модон тоглоом цөөн учир хүүхдүүдэд тоглуулалгүй багш нь сургалтад ашигладаг байна.

    Хүүхдүүд нийлэг материалаар бүтээсэн элдэв бодис ялгаруулагч тоглоомыг үмхэж харагдсан. Чанаргүй тоглоом хүүхдийн оюун ухаанд сөргөөр нөлөөлж улмаар харшил, хавдар зэрэг бусад өвчинг үүсгэдэг болохыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. 56 дугаар цэцэрлэгийн багш С.Оюунжаргалтай ярилцлаа.

    -Хүүхдүүд ямар тоглоомоор тоглож байна. Танай цэцэрлэгт Монгол үндэсний тоглоом бий юу?
    - Шагайнаас авахуулаад үндэсний тоглоом бий. Манай хүүхдүүд ихэнхдээ өрдөг тоглоомоор тоглодог. Цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын хүрэлцээ хангамж маш муу. Бид өөрсдөө хүртэл модоор тоглоом хийж өгдөг.

    -Танай цэцэрлэг цөөхөн тоглоомтой юм. Тоглоомоо хаанаас авдаг вэ?
    -Хүүхэд нэг тоглоомоос амархан уйддаг. Өөр тоглоом руу тэмүүлдэг. Гэтэл хүрэлцээ муу болохоор тоглож чадахгүй байна. Хятадаас оруулж ирсэн хуванцар, резин, дандаа л нийлэг эдээр хийсэн тоглоомоор тоглож байгаа. Энэ нь ариун цэвэр, арчилгааны шаардлага хангадаггүй гэж үздэг. Эцэг эхчүүдийн хандиваар тоглоомоо худалдаж авдаг. Ер нь хятадын тоглоом л байна. Европын болон бусад орных байхгүй. Хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэх-гүй. Хичээлийн хэрэглэл ч бас чанаргүй, үнэ хямдыг л хэрэглэжбайна.

    -"Made in China" шошготой хүүхдийн тоглоом чанарын шаардлага хангаж байна уу?
    -Шаардлага хангахгүй байна. Зарим тоглоом нь нэг л өдрийн настай. Бас 5-6 жил болж байгаа тоглоом ч бий. Хуванцар тоглоомууд амархан хагарч хэмхэрдэг. Резинэн нь болохоор угааж цэвэрлэж болдоггүй. Монгол ардынхаа тоглоом наадгайг үйлдвэрлэвэл хүүхдийн сэтгэхүй ч илүү хөгжинө.

    -Хүүхдийн тоглоомын стандарт тийм байх ёстой зэрэг мэдээллийг мэргэжлийн хяналтынхан өгдөг үү. Шалгалт хийж байсан уу?
    -Үгүй. Шалгалт ч хийж байгаагүй.

    Ч.Энхбат

    Баянхошууны 76 дугаар цэцэрлэгийн багш А.Нэргүй: Хүүхдүүд хуванцарыг нь их сонирхдог
    Бид хотоос зайдуу газрыг сонгон Баянхошууны эцэст байрлах 76 дугаар цэцэрлэгийг зорив. 100 гаруй хүүхэдтэй энэ цэцэрлэг гурван бүлэгтэй. Биднийг очиход бэлтгэл бүлгийнхэн унтаж байлаа. Нойр нь хүрэхгүй байгаа бололтой хоёр хүүхэд эргэж хөрвөөнө. Гадны хүмүүсийг гайхан харах тэд унтах янз алга. Ирэх намар сургуульд орох С.Мягмаржаргал биднийг цайгаар дайлж, бүр хоол хийж зочилсон. Тоглоомон "гал тогоо"-нд хоол удаан болохын зовлон байх биш.

    Гэхдээ л өдөржин сэтгэл хангалуун өнждөг "гал тогоо" нь зах дээр 2000-3000 мянган төгрөгөөр зарагддаг хуванцар эдээр хийгдсэн байсанд сэтгэл гонсойсоор тэндээс холдов. Охин инээмсэглэсээр хоцорсон. Дэргэд нь зогсох Э.Энхнаран ч насанд нь багадчихсан тоглоомон машинаа жолоодон хэсэг тоглож байснаа хийлдэг бөмбөлөг дээр суун дэвхэрч гарав.

    "Манайх тоглоом харьцангуй сайтай. Их хурлын гишүүд хандивладаг юм. Гэхдээ ихэнх нь хуванцар. Бид сүүлийн үед Хятад тоглоом муу гэж телевиз, сониноор яриад байгаа учраас хүүхдүүдийн анхаарлыг татахаар цаасан, даавуун, модон тоглоомуудыг өөрсдөө хийдэг юм" хэмээн ангийн багш А.Нэргүй ярьж байна. Үнэхээр ч эргэн тойронд нь модон, цаасан, даавуун, резинэн гээд олон тоглоом өрөөстэй байлаа.

    "Машин, хүүхэлдэйнээс уйддаг хүүхэд гэж хаа байх вэ дээ. Бүгд л тоглоно. Ер нь хүүхдүүд хуванцар тоглоом л их сонирхдог юм. Хамгийн чанартай нь их хурлын гишүүдийн бэлэглэсэн нь. Шинээр нь ирэхэд үнэтэй дэлгүүрийн шошго наалттай байсан" хэмээн магтсаар улаан гулгуур, хөх зааныг заасан нь мөн л хуванцар эд аж. Биднийг гарахад тоглоо-он гал тогоогоо нэг гартаа барьчихсан С.Мягмаржаргал, резинэн бөмбөлөг дээр дэвхрэх Э.Энхнаран нар гар далласаар хоцорсон.

    А.Нэргүй багш хүүхдийн тоглоомын талаар сурвалжлага хийж байгаад талархалтай байгаагаа дуулгаад хажууханд байрлах 38 дугаар цэцэрлэгт очихыг зөвлөсөн юм. Хамгийн их модон тоглоомтой хэмээн тодотгосон хоёр давхар цагаан байшинд ороход хүүхдүүд дөнгөж өдрийн унтлагаасаа сэрж байлаа "Дэлхийн зөн", "Английн хүүхдийг ивээх сан" гээд олон байгууллага энэ цэцэрлэгт модон тоглоом бэлэглэжээ.

    Хичээл хаах гээд тоглоомуудаа бүртгэж, далд хийж байхтай таарчихлаа гэсээр багш нар боож байсан зүйлсээ бидний өмнө дэлгэв. Хүүхдүүдийн сэтгэхүй хөгжүүлдэг хэмээсэн модон тоглоомуудын дэргэд төрөл бүрийн хүүхэлдэй, шороо утгадаг шанага, эвлүүлдэг хуванцар тоглоом гээд ад үзэх шалтгаантай наадгай ч цөөнгүй харагдана. Тойрч зогсох хүүхдүүд өөр өөрсдийн дуртай тоглоомоо ам уралдан нэрлэж, шуугилдах аж.

    "Чамайг хэн гэдэг вэ. Хамгийн дуртай тоглоомоо аваад ирээч. Хоёулаа хамт тоглоё" хэмээн би нэгэн охиноос гуйлаа. Хэвлүүхнээр "Солонгоо" гэж нэрээ хэлчихээд гүйсэн тэр "Би дандаа үүгээр тоглодог юм" хэмээн шаргал үстэй, резинэн хүүхэлдэй тэврээд ирэв. Энгэртээ наалдуулан хэрэндээ л эрхлүүлэх мөнөөх хүүхэлдэйгээ надад гайхуулахдаа "Гар нь салчихсан юм. Төмөр нь гарчихсан болохоор гар луу хатгаад өвтгөөд байдаг" хэмээн тайлбарлах.

    Түүний цаана суугаа хүү ч бидний яриаг анзаарах сөхөөгүй жижигхэн машин дээрээ суун жолооны хүрдийг нь эргүүлнэ. Хүүхдийн инээд баясал дүүрэн энэ танхимаас гарахдаа "Өдөржин гарт нь байдаг тоглоом гэхэд өөдтэй биш юм даа" гэсэн бодол тээсээр хаалгыг хаалаа.

    Д.Маргад




    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай