Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Сүүлд нэмэгдсэн
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • Хиллари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
  • Бангладешийн хувцасны үйлдвэрт гал гарчээ
  • Вашингтонд зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардсан жагсаал зохион байгуулжээ
  • Индонезид хөрсний гулгалтаар 11 хүн амиа алджээ
  • Пак Кын Хей тангараг өргөх ёслолдоо 60 мянган хүнийг урьжээ
  • Сирийг ямар ирээдүй хүлээж байна вэ
  • Хонгянхэ ЦЭХС-нэг блок анхны критик чадалдаа хүрлээ
  • Франц хүний эрхийг сахихыг шаардаж байна
  • Бельгид цасаар байлдахыг хориглов
  • Өндөр үнэлгээтэй
  • Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо
  • iPhone 5-ын урьдчилсан захиалга ирэх сарын 12-нд эхэлнэ
  • Фэйсбүүкт халдахгүй гэдгээ мэдэгдэв
  • Дэлхий даяар 40 сая хүн худалдаалагджээ
  • “Дэлхийг солироос харь гаригийнхан аварсан”
  • Хамгийн залуу тэрбумтнууд
  • Ливийн босогчид аюул дагуулсаар байна
  • Японы сансар судлаачид шинэ галактик нээжээ
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • Хиллари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
  • Их үзсэн || уншсан
  • Хамгийн залуу тэрбумтнууд
  • Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо
  • Хиллари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
  • Обама Хиллари Клинтоныг магтжээ
  • “Дэлхийг солироос харь гаригийнхан аварсан”
  • Дэлхий даяар 40 сая хүн худалдаалагджээ
  • Фэйсбүүкт халдахгүй гэдгээ мэдэгдэв
  • iPhone 5-ын урьдчилсан захиалга ирэх сарын 12-нд эхэлнэ
  • Японы сансар судлаачид шинэ галактик нээжээ
  • Арабын ертөнц дэх хувьсгал
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Сэгс цагаан богд PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2007.12.09 03:03 |
    (Тэмээчин бvсгvйн захидал)
    Сайхан хотын
    Хєєрхєн хархvv
    Сайн байна уу?


    Тэнэгэр говийн
    Тэмээчин бvсгvй
    Сайн байна
    Намар та манай нутагт
    Нартай хамт ирсан юм уу
    Сэгс цагаан богд ууланд
    Сэрvv унах болоогvй юмуу
    Цэлгэр говь минь нараа дэлгээд
    Цэнхэр хадаг шиг намиатан байна
    Сар хаяанд хонож салхины vзvvрээс
    Хээрийн vнэр анхилан
    Нарны элч анхилан
    Нарны элч ус мэт
    Газрын хээлэнд шингэж
    Намрын говь дулаан байна
    Зун мамартаа говь ингэж
    Зуух мэт голдоо халаад
    Єлгийтэй нялхас шиг
    Євєлдєє илчээр амьсгалж
    Цан хvvргээ vргээн
    Цас vvлэндээ хайлдаг юм
    Нvдэнд дулаахан хархvv та
    Хvvдлийн шувуу байсан юм уу?
    Уужим говийн бяцхан бvрд би
    Ус нь цалгиж цлдсэн юмуу
    Сэм сэмхэн санаа алдаад
    Сэтгэл нэг л сvжрээд байна
    Намар та манайд ирэхдээ
    Намайг ганц тvлсэн шvv дээ
    Батиар биш дээ хvнийг та
    Барьж харах шахсан шvv дээ
    Єєрєє тэгж єдєхийг єдчихєєд
    Єндєг шиг дуутай явчихаад
    Шувуу бvхэнд vг заагаад
    Шуудан бvхэнд захиа дайгаад
    Нэгдлийн даргаас ч санаа зовохгvй
    Нээрэн та намаржин чадлаа
    Уншаад баймаар таны захидлууд
    Уулзахын заяа єгєєч гэжээ
    Уулдахын заяа єгєєч гэтэл
    Учралын жаргал аваач гэжээ
    Учралын жаргал авъя гэтэл
    Улаанбаатарт ирээч гэжээ
    Сэгс цагаан богдоо орхиод
    Сэтгэл юугаа дагая гэвэл
    Хонгор таны гэргий болоод
    Хот газар сууяа гэвэл
    Говь нутгийн хvрэн бvсгvй
    Гоо vзэмж хvрэх болов уу
    Онгож гандсан миний царайд
    Оо энгэсэг таарах болов уу
    Уур гvйсэн байшинд суухаар
    Утаагvй галд цай чанахаар
    Улаа бутарсан говио орхиод
    Улаабаатарт очъёо гэвэл
    Буянтай ханийн цалин хvртсэн
    Бурхан байлаа ч таарах болов уу
    Буурал хангайн цагаан євєл
    Булган дээлтэй ч даарах болов уу
    Уучлаарай найз минь
    Уурлах хэрэггvй тоглосон юм
    Улаабаатар сайхаан
    Уулс тийшээ хаяа тэлсэн
    Vvлс дээшээ дээвэр тулсан
    Улсын минь чандмань эрдэнэ
    Улаанбаатар сайхаан
    Єдєн дэрнээс
    Єглєє єндийн
    Єнгийн шаахай
    Єлмийд углан
    Цоохор торгон
    Хэвнэг нємрєєд
    Цонхны хєшиг
    Хэцээр татаж
    Халуун ус
    Хананаасаа аваад Цахилгаан зууханд
    Цайгаа чанаад
    Vеийн тандаа эрхлэн суувал
    Vнэхээр нэгэн жаргал бус уу
    Гурван талтай толины урд
    Дєрвєн талаа толидон засаж
    Гурван зvvгийн булган малгай
    Тєвхєн агаад жишvv тавьж
    Єрнє зvгийн шаавай гутлын
    Єндєр єсгий шатаар товшиж
    Цагаан харшийн ёроолоор
    Цантай чулуун гудамжаар
    Ажилдаа яаранхан
    Автобусанд яаранхан
    Амраг нєхрєє сугадан алхвал
    Аяа бас жаргал бус уу
    Ажил тарсны дараагаар
    Аав ээжийн ерєєлєєр
    Цэцэг шиг хєєрхєн хvvгээ
    Цэцэрлэгээс хамт аваад
    Цэнгvvн сайхан vдэш
    Цэнхэр дэлгэц ширтэн
    Хєвсгєр диваанд шигдэн
    Хєгжим дуу чагнан
    Сайхан бие эрvvл
    Санаа сэтгэл саруул
    Бие биенээ хайрлан суувал
    Бидэн хоёрын жаргал бус уу
    Тэгэвч найз минь би
    Тэнгэрийн энэ л хаяандаа
    Тэмээчин эгэл заяандаа
    Тоост их говийн
    Тортогт хєх асар
    Сэгс цагаан богддоо
    Сэтгэл хоргодоод болохгvй нь
    Сундлан нvvх vvлс шиг
    Суварган цэнхэр уулаа
    Сувд шиг бэлд нь гялалзах
    Сум нэгдлийн тєвєє
    Энэ нутагт тулсан
    Эцэг євгийн галаа
    Он жилээр нэхэлгvй
    Орхиод явж чадахгvй нь
    Ай даа сайхан говь минь
    Алтан шаргал говь минь
    Анагай гурван цоохор
    Ажин гурван ширдэг
    Ах дvv гурван хаалга
    Аман гурван сээр
    Ар гурван дэл
    Алаг гуррван шанд
    Задгай гурван хээр
    Зах гурван бамбуу ...
    Нэр хvртэл шvлэг
    Нээрээн сайхан нутаг
    Аяа сайхан говь минь
    Алтан шаргал говь минь
    Солонгын долоон єнгє билээ
    Идээний таван амт билээ
    Ижил нь vгvй vнэртэн билээ
    Ид шидийн vзэсгэлэн билээ
    Аагтай цай шиг шаргалтан байдаг
    Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
    Атан тэмээ хонгортон байдаг
    Алагхан говьдоо хайртай би
    Эмээлийн бvvрэг шиг элгэн хад нь
    Эсгээд авмаар иртэй ч гэлээ
    Ээрэм газрын алаг чулуу нь
    Эрхний бєєр шиг элvvн билээ
    Их говийн холоос харахад
    Ихэмсэг алс нь хvйтэн ч гэлээ
    Илчтэй хєрсийг нь алгаар дарахад
    Илvvрийн ул шиг халуун билээ
    Хулангийн тоос шингэх бэл нь
    Хуурайн ар шиг ширvvн ч гэлээ
    Хvйсэн чинээ зvлгэн газраа
    Хvvхдийн зулай шиг нимгэн билээ
    Голдоо хvртэл хатсан юм шиг
    Говийн заг хатуу ч гэлээ
    Нарны илчинд ноцтол халсан
    Нарийхан мєчир нь ногоон билээ
    Цаадах уулс нь зэрэглэн хєвєх
    Цагаан далай зэрэглээнд тунан
    Єртєє газраас айлын гэр
    Єдрийн од шиг цахилнам билээ
    Халуун тогооноос бvрхээр авахад
    Хамар цоргин бvгчих уур шиг
    Таана аагсан хєхємдєг манан
    Талаар дэгдэн хєєрнєм билээ
    Хvдэн татсан нутаг юугаа
    Хvсэл нь дагаад халуун явдаг
    Хvрэн царайтай говийн хvмvvс
    Хvний ясаар сайн билээ
    Ялаа хальтрам ханан цавчилд
    Янгир нь ятаатай ассан байдаг
    Асга шаргих хадан хавчилд
    Аргаль хоньтой нийлсэн байдаг
    Алаг тууз шиг эрээн цайдамд
    Адуу нь хулантай уралдан байдаг
    Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
    Тэмээ хавтгай туйлан байдаг
    Єнгє гэрлийн хувилгаан
    Євгєн манхны давалгаан
    Говь сайхан нутагт минь
    Гоё сайхан болж байгаа
    Цагаан суурин хээр босож
    Цахилгаан дэн гэрт асаж
    Цэнхэр говьдоо манай нэгдэл
    Цэцгийн мандал дэлгэж байна
    Хvний санаа алс сууж
    Хvсэл бодол нь айл бууж
    Эгэл олны амьсгаа нийлсэн
    Энэ нэгдэлд амьдрал сайхан байна
    Намар та энэ нутгаар
    Нартай хамт давхиж явахдаа
    Манай нэгдлийн сайхныг биширч
    Малчдын хойморт саатаж суухдаа
    Уянга модтой цагаан гэрийг нь
    Улаабаатарын ганган тавьцыг нь
    Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
    Малгайгаа авч магтсан гэнэлээ
    Нээрэн ч энд говь шигээ
    Нэгдэл маань єргєн байна
    Сэгс Цагаан Богд шигээ
    Сэтгэл минь єндєр байна
    Vеийн найз нь єєрийн нэгдлийн
    Vvднээс сєхєж єрхнєєс татаж
    Алсын хvнд хайраа хадгалж
    Айлын хvvгээс тvvнээ харамлаж
    Задгай шаргал хvлгэн говьдоо
    Зандан шатар шиг зуун тэмээгээ
    Vvрийн туяанаар єрж явна
    Vдэш болтол нvvж явна
    Хонгор найз минь уулзъя гэвэл
    Холын надтай учрая гэвэл
    Нар шиг говьдоо таныг урья
    Сар шиг гэрээ энд барья
    Эрхэм таныг эргээд ирэхэд
    Эхийн голынхоо алимаар дайлъя
    Усан vзмийг нь багцыг таваглаж
    Ургацын шимээр хvндлэн цайлъя
    Хангайн гоёлыг говьд ємргєх
    Хотын соёлыг хєдєє хvргэх
    Хувь заяаг та бидэнд
    Хувьсгалт буурлууд тавьсан байна
    Хот хєдєє адилхан болох
    Хойчийн єдрийг ойрхон болгож
    Залуу насныхаа хамаг єнгийг
    Зах нутагтаа хамаг єгье
    Маргад тэнгэрийн чулуун зvмбэр
    Манант говийн vvлэн сvмбэр
    Сэгс Цагаан Богд ууланд
    Сэтгэл байвал жаргал байна
    Аяны чинь дєрєєг
    Сvv єргєн мялаая
    Алсын чинь харгуйг
    Сvй болгон хvлээе
    Баяртай найз минь
    Хариу бичээрэй
    Байнгын минь хаяг
    "Сэгс Цагаан Богд!"

    Д. Пvрэвдорж



    зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

    busy
     
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
  • orlistat mg atrovent generic augmentin generic voltaren venta libre metformin comprar en línea acyclovir generic differin compra online venta cipro genérico adalat venta libre vardenafil compra online arimidex venta libre vardenafil barato finpecia generic wellbutrin compra online zyprexa comprar online
  • bactrim prix propecia prix quebec glucophage mg zyban sur le comptoir nizoral mg atarax mg acheter bactrim en ligne propecia 5mg proscar sur le comptoir priligy sans ordonnance ciprofloxacin 250 mg dostinex vente tetracycline mg acheter ranitidine en ligne metronidazole générique